УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай, та 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээ төлөх үү

3/ 17/ 2023    15 цаг 07 минут

Хөгжлийн банкны санхүүжилттэй хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүү, хүлэмжийн болон оёдлын салбарын төслөөр “Буян” ХХК нь 2014 онд 14 тэрбум төгрөгийн зээл авсан. Муу зээлийн түүхтэй, зээлийн шаардлага хангаагүй байхад Голомт банк зээл олгосон бөгөөд зээл, зээлийн хүүгээ төлөөгүй зөрчилтэй байгаа юм. Нийт 9 жилийн хугацаанд огт төлөлт хийгээгүй 17,4 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа гэв. Голомт банкнаас шүүхэд өгөөд шийдвэр гүйцэтгэлд байгаа гэв.

2007-2010 оны хугацаанд хүүгүй болон хамгийн ихдээ 2 хувийн хүүтэй зээл авч байсан аж.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та УИХ-ын гишүүн байхдаа хүүгүй болон 2 хүртэлх хувийн хүүтэйгээр олонтаа зээл авч байсан байна. Яг үнэндээ төрийн хишгийг харамгүй хүртжээ. Гэтэл 2014 онд авсан 14 тэрбум төгрөгийн зээлээ өнөөг хүртэл төлөөгүй байгаагаа хэрхэн тайлбарлах вэ. Хэзээ төлөх вэ энэ зээлээ?

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан:Би та бүхний энэ арга хэмжээг хүндэтгэж үзээд ирсэн. Бусадтай адил тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Энэ чинь шүүх хурал биш учраас би танаас бас хэд хэдэн асуулт асуух гэж ирсэн юм. Болох уу. Би өөрийг чинь УИХ-ын гишүүн гэдгийг мэднэ. Хэний хэн бэ, урд нь ямар ажил эрхэлж байсан тухай огт мэдэхгүй. Тийм учраас та өөрийнхөө намтрыг товч хэлж өгөөч?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улстөрч бизнемэнүүд “хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоо” гэдэг аргыг хэрэглэдэг.Тийм учраас түр хорооны дарга руу нь дайраад байвал миний юмыг магтана гэж бодож байна уу. Шинжээчид дүгнэлтэд гарсан асуултдаа л хариул.

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Наадахад чинь хариулахын тулд би хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Тэрийг л хүссэн болохоос би улстөр хийх гээгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй та санал нийлж байна уу. Ер нь тайлбар өгөхгүй байх үндсэн эрхтэй шүү.

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Би шүүх хурал дээр ирж суугаагүй. Та битгий айлга. Би бол иргэн, та бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн өөрийгөө танилцуулах эрх үүрэг байхгүй бол тэрийгээ л хэл.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, төрийн сайд байсан, 30 жилийн намын дарга байсан хүн. Энэ бол буу халдаг газар биш. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж, түр хорооны гишүүд асуулт асууна гэсэн болохоос гэрч асууна гэж байхгүй. Тийм учраас та шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу.

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Энд гэрчээр ирнэ гэдэг бол бид үг хэлэх эрхгүй, тайлбар тавьж болохгүй, өөрийгөө өмгөөлж болохгүй, зөвхөн таныг сайн эх оронч юм байна. Муу муухай хувийн хэвшлийг ил гаргаж тавиад, чухам шударга ёсыг тогтоох гэж байгаа юм байна гэдгээ харуулах гээд байгаа аж. Тиймээ би УИХ-ын гишүүн байсан. 1,6 жил Үйлдвэр худалдааны яамны сайд хийж байсан. Энэ хугацаанд амьдралдаа нэг ч тендер аваагүй. Нэг ч улсын өмчийг луйвраар хувьчилж аваагүй. Эрдэнэтийн 49 хувийг танай намынхан авчихсан байхад нь хурааж аваад Эрдэнэтэд өгсөн. Төмөртэйн ордыг хятадуудад өгсөн байхад нь хурааж аваад төмрийн үйлдвэр өгчихсөн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Жаргалсайхан гуай, Та өөрийнхөө авсан 14 тэрбум төгрөгийн зээлээсээ 9 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй 17 тэрбум болжээ. Энэ чинь Хөгжлийн банкны эх үүсвэртэй, Монголын ард түмэн гадаадаас бонд босгож, хүүтэй авсан мөнгөнөөс та авчээ. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа та 11,9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан. Муу зээлийн ангилалтай байхдаа 14 тэрбум төгрөг авчээ. Танаас зээлээ төлөхгүй юм уу гэдэг асуулт л асууж байна.

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Би танаас яагаад урд нь ямар албан тушаал хашиж байсан бэ гэж асуугаад байна вэ гэхээр та, 10 хүний цалин тавьж үзээгүй бол хэзээ ч өнөөдрийн нийгэмд болж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Эхний ээлжинд ядаж 10 хүнд цалин өгч үз. Өнөөдөр Монгол улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй юм билээ. Инфляц, долларын ханшийн зөрүү, хууль зүйн орчингоо хар. Та нар өнөөдөр нэг л банкны алдагдлыг ярьж байна. Хөрөнгө оруулахаар доромжлоод байдаг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:Та зээлээ төлөх юм уу, үгүй юу?

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Би энийг л ярих гэж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Б.Жаргалсайхан гуай та УИХ-ын гишүүн байхдаа 2012 онд ч хүүгүй зээл авсан байна. Энд битгий томроод бай. Ард түмний мөнгийг авчихаад бизнес яриад сууж байна гэж юу байдаг юм бэ. Энэ хүнийг гаргах хэрэгтэй. Иргэдийн мөнгийг хулгайлж авчихаад та ичихгүй энд сууж байх юм.

“Буян” ХХК-ийг төлөөлсөн гэрч Б.Жаргалсайхан: Голомт банк манайх хоёрт л хамааралтай. Та нарт хамаагүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хүн хамгийн их боломж авчихаад яагаад төлөхгүй байгаа юм бэ?

 Голомт банк: Банк харилцагчтай байгуулсан гэрээний дагуу харилцагчийн нууцыг хадгалах ёстой. Ажлын хэсгээс шаардсан учраас харилцагчийн мэдээлэл гаргаж өгсөн. Нийтэд ил гаргана гэсэн ойлголт байгаагүй. Манай банкнаас өгсөн мэдээллийг хэлбэрийн хувьд шууд коппидоод шинжээч дүгнэлт гаргажээ. Манай банкнаас гаргасан зээлийн түүх хэсэг бүхэлдээ энд гарч байна. Энэ дээр хүүний мэдээлэл байхгүй байгаа нь тухайн үеийн зээлийн гэрээ банкинд байхгүй учраас тухайн үеийн зээлийн хүүг тавих боломжгүй байна гэх агууллага. Хэрвээ зээл нь тэг хувийн хүүтэй бол тэг гэж тавьдаг.

Энэ зээлүүд бол төлөгдсөн ч Монголбанкинд зээлийн ангилал нь яаж бүртгэгдсэн бэ гэдгээр нь гарсан байна. 2014 онд авсан зээлээ төлсөн үү гэвэл төлөөгүй, шүүхийн шатанд яваа. Голомт банкны хувьд Хөгжлийн банкинд хүлээсэн үүргийн дагуу харилцагчийн өмнөөс зээлийг төлсөн.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө33 минут 35 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү45 минут 42 секундын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 5 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 37 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 43 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 49 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 1 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 13 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 14 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 23 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 34 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 51 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 6 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 15 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 57 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 27 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 38 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 40 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 59 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 1 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 6 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 11 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 32 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 34 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 27 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 30 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 38 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 55 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube