Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-20 нд нийтлэгдсэн байна.

Хөгжлийн банкны гэх УИХ-ын сонсголоос хүлээх үр дүн бий юу

3/ 20/ 2023    10 цаг 03 минут

УИХ-ын нээлттэй сонсгол буюу Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монголын  парламент түүхэндээ анх удаа хийлээ. Дэлхийн ардчилсан олон оронд аль хэдийнэ нэвтэрсэн энэ механизм улам боловсронгуй, өндөр шаардлага, ёс зүйн зарчимтай болсоор байгаа аж.

Монгол Улсын хувьд анх удаа УИХ-аас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт хяналт шалгалтын процесс явуулж, шинжээч томилон ажиллуулж, шийдвэр гаргагчид болон зээлийн эздээс тодруулга, мэдээлэл авч олон нийтэд нээлттэй хүргэсэн юм.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны нээлттэй сонсголын үр дүнд Ерөнхийлөгчөөсөө эхлээд улс төрчид бизнесийнхэнтэй хэрхэн холбогддог, манай томоохон бизнесмэнүүдийн тансаг амьдрал, бизнесийн үйл ажиллагааны цаана улсын мөнгө хэрхэн эргэлддэг талаар ард иргэд ч багагүй мэдээлэлтэй болов.

Сонсголд дуудагдсан гэрчүүдийн тал нь ирээгүй

УИХ-аас 2021оны 12 дугаар сард Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг баталж, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байгуулан, 2022 оны 10 дугаар сард түр хорооны хурлаар Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон байдаг. Түр хорооны энэхүү хурал дээр Хөгжлийн банкнаас хийсэн танилцуулгад зээлийн эргэн төлөлт 769,4 тэрбум төгрөг, нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан. Хамгийн өндөр дүнтэй зээл буюу 191,2 тэрбум төгрөгийн зээлтэй Кью Эс Си-гийнх хаагдсан байв. Өөрөөр хэлбэл, 2022 оны 1 дүгээр сард олон нийтэд ил болж, 1,7 их наядын чанаргүй зээлтэй гэгдэж байсан Хөгжлийн банк 700 гаруй тэрбум төгрөгөө ямартай ч олж авсан, АТГ-т 32 хэрэг үүссэн, шүүхэд нэхэмжлэлтэй 20 зээлтэй, шүүхий шийдвэр гарсан 5 зээлтэй болсон байв.

Эхний сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдөр зохион байгуулж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 төсөл хөтөлбөрийн 3.3 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 166 хүнийг гэрчээр оролцуулжээ. Хоёр дахь шатны сонсголд 2.9 их наяд төгрөгийн 355 зээлийн асуудлыг хэлэлцэж, 67 хүн гэрчээр оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон 3 дахь шатны сонсголд дамжуулан зээлэх журмаар олгосон 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлийн асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн дагуу нэг жилийн хугацаатай ажиллах Хянан шалгах түр хороо нь ирэх сарын 15-ны дотор УИХ-д сонсголын дүнг танилцуулах ёстой. Гэхдээ нийт дуудагдсан гэрчийн тал хувь нь л ирсэн гэсэн статистик гарчээ.

Хөгжлийн банкийг “саасан” улс төр, бизнесийнхэн

Төрийн хяналт хэрхэн цалгардсан, улстөрд болон мэдээлэлд ойр байдлаа хэрхэн ашигладаг вэ, иргэдийн боломжийг хэн хэрхэн хулгайлдаг вэ, улсын мөнгө, төсөл хөтөлбөр хэрхэн үнэгүйддэг вэ гэх зэрэг нь сонсголын явцад баримттайгаар олон нийтэд ил болгов.

Сонсголд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажилласан байсан хүмүүс болон өнөөдөр ажиллаж байгаа гишүүд, томоохон бизнесмэнүүд, банкирууд гэрчээр дуудагдсан. Гэсэн ч гэрчээр ирсэнгүй гээд хариуцлага хүлээхгүй учраас ямар нэгэн байдлаар шалтаг шалтгаан тоочоод тал хувь нь ирээгүй. Уг нь, улаан нүүрээрээ шийдвэр гаргагчид нь зээл хөтөлбөрийн эзэд, зээл олгогчидтой энд тулж болох байв.

Хөгжлийн банкны гэх энэ сүлжээнд арилжааны банкууд тэргүүлэх үүрэгтэй оролцсон бөгөөд Хөгжлийн банктай байгуулсан гэрээнүүдээ зөрчиж, зээл олгосон нөхцөл байдал ч олонтоо тогтоогдов. Хэдийгээр эрсдэлээ өөрсдөө хүлээсэн ч дамжуулан зээл олгохдоо багагүй хувийн ашиг хүртэж, зарим талаар монопол эрх эдэлсэн нь ч тодорхой харагдсан.Мөн манай тэргүүлэх компаниуд Хөгжлийн банкны эх үүсвэрээр жил бүр шахуу зээл авч, нэг зээлээ нөгөө зээлээр нөхөх байдлаар үйл ажиллагаа явуулж байсан аж.

Тухайлбал, “Таванбогд групп” гэхэд өөрийн хамаарал бүхий газруудаар дамжуулан 226 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкны эх үүсвэрээр авсан байгаа юм. “Ханбогд кашмер” ХХК мөн л өөрийн хамаарал бүхий компаниар нийт 80 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, зориулалтын бусаар ашигласан байна. " Буян" компани гэхэд 14 тэрбум төгрөг авсан ч 9 жил төлөөгүй гэх мэт.

Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төслийн хүрээнд 151 зээлдэгч 50 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэт жишээ олон.

“MCS” компанид УИХ-ын тогтоол гараагүй байтал  “АСЕМ ВИЛЛА” хотхон барихад зориулж, Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл олгосон, Голомт банк Ноос, ноолуур, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуйн төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэх эрхийг дангаар эдэлж,  269 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх мэтээр зөрчлүүд ил болсон.

Төр зээлсэн мөнгөө олж авах нь чухал уу эсвэл...

Хөгжлийн банкны мэдээллээр өнөөдрийн байдлаар 1 их наяд 174,8 тэрбум төгрөгийн зээлийг барагдуулжээ. Мөн 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагийн 29.5 хувь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг, 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөгийн зээл байна.

Хөгжлийн банкны гэх хэрэг хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж, 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын ажиллагаа явагдаж байгаа юм.

Монгол Улсын Хөгжлийн гэх тодотголтой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 2011 оны байгуулагдсан Хөгжлийн банк өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн элдэв нөлөөний үр дүнд ямар байдалтай үйл ажиллагаа явуулж, хэрхэн Монгол Улсыг дампуурлаа зарлах хүртэлх нөхцөл байдалд хүргэсэн гэх мэтээр цаашид Монгол Улсын хөгжлийн түүхэнд сургамж болсон нэгэн арван жилээ эргэн нэг харж Төрийн ордонд нээлттэй хэлэлцлээ.

Нэг талаар төр “хөгжлийн зээл” хэмээн хяналтгүй тараасан мөнгөө эргүүлж олж авах нь чухал байсан ч нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага шахуу болсон алдагдсан 10 жилийн боломжийг яах вэ гэдэг асуудал энд яригдах нь ойлгомжтой биз. Цаашид Хөгжлийн банк байх уу, хэрвээ байвал төсөл хөтөлбөрийн санхүүжилт нь үнэхээр улс төрийн нөлөөгүй явж чадах уу, Монгол Улсын гадаад зах зээл дэх баталгааг хангаж чадах уу гээд асуултууд нээлттэй хэвээр байна...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг26 минут 3 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө31 минут 9 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв40 минут 45 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"53 минут 20 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв1 цаг 1 минутын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 цаг 8 минутын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 12 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ2 цаг 4 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 22 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 44 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 15 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 29 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 46 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 48 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 49 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 56 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 37 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 43 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 57 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цаг 11 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 18 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 33 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 58 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 16 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо7 цаг 3 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 13 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 13 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 18 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 23 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube