Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр явагдаж, “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Өнөөдрийн арилжаанд 2 компани оролцон худалдан авах саналыг гаргаж, дуудах үнэ 0.86 хувиар өсөн 176.70 ам.доллар хүрч дуудлага арилжаа хаагдлаа. Гэрээний нийт дүн 5 сая 654 мянган ам.доллар болсон байна.
Энэ сарын 22-нд "Энержи ресурс" ХХК 5 багц 32000 тонн баяжуулсан нүүрс, 24-нд Эрдэнэс Тавантолгой ХК 15 багц 96000 тонн цахимаар арилжихаар хуваарь гарсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.