Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Р.Ариунбат: Ноолуурын дуудлага худалдааг зүүн бүсийн аймгуудаас эхэлнэ

3/ 21/ 2023    10 цаг 14 минут

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбатаас ноолуурын дуудлага худалдааны талаар тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү? 

-Хөдөө аж ахуйн бирж нь ноолуурын дуудлага худалдааг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ 3 дугаар сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэн зохион байгуулна. Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ. 
Бид аймгийн төвүүд болон зарим сумдад дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг эхлүүлээд байна. 

-Дуудлага худалдаа ямар зарчмаар явагдах вэ?

-“Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явагдана. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгөх бөгөөд үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалга биелнэ. Үнэ, хугацаа гэсэн дарааллыг мөрдөж, төлбөр тооцоог захиалгад өгсөн үнийн саналаар гүйцэтгэнэ.

-Аль аль аймгуудад, хэзээ зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болоод байна. Дорнод, Хэнтий аймагт 3 дугаар сарын ,,,, өдрөөс, Сүхбаатар аймагт 4 дүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Тухайн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцөн хугацааг товлож гаргасан. Нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулна.  

-Дуудлага худалдаанд хэн оролцох боломжтой вэ. Оролцогчдод ямар нэгэн шаардлага, шалгуур тавигдах уу?

-Дуудлага худалдаанд сонирхсон бүх этгээд оролцож болно. Малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Дуудлага худалдаа нь Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдана. 

Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн 1 сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд  байршуулж, баталгаажуулалт хийнэ. Энэ нь төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхлээд байна.

-Дуудлага худалдаанд малчид, хоршоод оролцсоноор зах зээлийн боломжит үнээр ноолуураа борлуулах боломжтой юу? 

-Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур нь аль бүс нутгаас гаралтайг гэрчилнэ.  Худалдаанд оролцогч малчид, хоршоод ноолуурын доод үнээрээ захиалга хийх ба худалдан авах сонирхол бүхий үйлдвэр, бусад худалдан авагч нар тухайн үнээс дээш дуудаж өрсөлдөх учраас үнэ ханшийн хувьд зах зээлийн бодит үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.  

-Худалдан авагчдад ямар давуу талтай вэ. Худалдан авагчид нь үндэсний үйлдвэрүүд байх уу?

-Дуудлага худалдаанд гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрснөөр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай. 
Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгч бүх этгээд Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гарган оролцох боломжтой.

-Бусад аймгуудад дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах вэ?

-Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайн бүс нутгийн ноолуурын гарц болон цаг агаарын байдал зэргийг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлон нийтэд мэдээлэл хүргэнэ. 

-Дуудлага худалдаа зохион байгуулсны үр ашиг юу байх вэ? 

-Цаашид сум, орон нутаг бүр өөр өөрсдийн ноолуурыг төвлөрүүлэн дуудлага худалдаагаар боломжит үнэ ханшаар зарах боломжуудыг нээж өгч байна. Мөн худалдан авагч, үйлдвэрлэгчид нэг газраас төвлөрсөн ноолуурыг худалдан авснаар цаг хугацаа, санхүүгийн зардал хэмнэх, өөрөөр хэлбэл сум, баг бүрээр явж ноолуураа цуглуулах зардлыг хэмнэж, дуудлага худалдаанд оролцон шууд худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч болон гаднын худалдан авагчид дэлхийн аль ч улс орноос цахимаар шууд оролцох боломжтой болж байна.

Энэхүү дуудлага худалдааг жил бүр зохион байгуулснаар цаашдаа худалдагч болон худалдан авагч нарт томоохон ач холбогдолтой, үр ашигтай үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube