Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Жейсон Ардэй: Би 18 нас хүртлээ уншиж чаддаггүй байсан. Одоо би Кембрижийн их сургуулийн хамгийн залуу өнгөт арьст профессор

3/ 22/ 2023    13 цаг 33 минут

Аутизм бол сул юм уу давуу тал биш. Зүгээр л тэднийг онцгой гэдэг.

Ардай Лондон хотын өмнөд хэсэгт орших Клапхам хотод төрж өссөн бөгөөд эхээс дөрвүүлээ аж. Бага насандаа аутизмтай гэж оношлогдсон Жейсон Ардэй 11 нас хүртлээ ярьж, 18 нас хүртлээ уншиж, бичиж чаддаггүй байсан гэнэ. Харин тэр одоо 37 настай Кембрижийн их сургуулийн хамгийн залуу өнгөт арьст профессор болжээ.

Профессор Жейсон Ардэй, 37 настай, арьсны өнгө, тэгш бус байдал, боловсролын чиглэлээр маш их нэр хүндтэй эрдэмтэн боловч гурван настайдаа дэлхийн хөгжлийн хоцрогдол, аутизмын спектрийн эмгэг гэж оношлогджээ. Эмч, мэргэжлийн зөвлөхүүд түүнийг насанд хүрсэн ч бусдын тусламжтай амьдарч, насан туршийн дэмжлэг шаардлагатай болно гэж таамаглаж байв. Харин тэрээр гэр бүл, дотнын найз нөхдийнхөө дэмжлэгээр коллежид суралцаж, багшаар бэлтгэгдэж, дараа нь эрдмийн зэргээ хамгаалжээ.

Ардай Суррейн их сургуульд биеийн тамир, боловсрол судлалын чиглэлээр бакалаврын зэрэг, Твикенхам дахь Сент Мэригийн их сургуульд урлагийн магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Ливерпүүлийн Жон Муресын их сургуульд боловсролын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд боловсролын чиглэлээр философийн доктор (PhD) зэрэг хамгаалсан аж. Арван жилийн өмнө Жейсон Ардэй докторын зэрэг хамгаалж байхдаа ээжийнхээ унтлагын өрөөний хананд хувийн зорилгоо бичсэн аж.

Түүний жагсаалтын гурав дахь нь "Нэг л өдөр би Оксфорд эсвэл Кембрижид ажиллах болно. Гуравдугаар сарын 6-нд тэр мөрөөдөл биелэх болно” гэж байжээ. Тэрээр энэ талаараа "Бүх зүйл боломжтой" гээд  "Надад асар их авьяас байх албагүй. Гэхдээ би үүнийг хэчнээн их хүсэж байгаагаа мэдэж байсан" гэв. Тэрбээр нэгэн ярилцлагадаа, "Өнөөдрийг хүртэл үргэлж дэргэд минь байсан гайхалтай хүн бол миний ээж" хэмээсэн юм.

Гэхдээ энэ нь зөвхөн хувь хүний хүчин чармайлтаас шалтгаалж болохгүй боловсролын систем ч өөрчлөгдөх ёстой аж. Тэрээр мөн BBC-ийн 2018 оны судалгаагаар хар арьст, үндэстний цөөнхийн академичид цагаан арьстнуудаасаа бага цалин авч, цагаан арьст эрдэмтэн 52,000 фунт стерлинг, хар арьст эрдэмтэн 38,000 фунт стерлингийн цалин авдаг болохыг онцолжээ. Ардай хар арьст эмэгтэйчүүд энэ салбарын хамгийн бага цалинтай хүмүүсийн тоонд багтдаг. Их Британи дахь 24,000 профессорын 160 гаруй нь хар арьст, түүний 50 гаруй нь эмэгтэйчүүд байна гэв.

Кембрижийн их сургуулийн боловсрол хариуцсан проректор, профессор Бхаскар Вира хэлэхдээ "Жейсон Ардэй бол арьсны өнгө, тэгш бус байдал, боловсролын талаар онцгой эрдэмтэн юм. Тэрээр Кэмбрижийн энэ чиглэлээр судалгаа хийж, нийгэм, эдийн засгийн хувьд хомсдолтой, ялангуяа хар арьст, ази болон бусад үндэстний цөөнхийн хүмүүсийн төлөөллийн дутмаг байдлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Түүний туршлага нь дээд боловсрол, ялангуяа тэргүүлэгч их, дээд сургуулиудын төлөөлөл багатай олон бүлэгт тулгарч буй саад бэрхшээлийг хэлж өгдөг” хэмээв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ2 цаг 49 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 1 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 7 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров3 цаг 32 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа3 цаг 51 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 1 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 3 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 5 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал5 цаг 21 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно5 цаг 31 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ5 цаг 31 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 цаг 35 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ5 цаг 37 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой5 цаг 46 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина5 цаг 50 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна5 цаг 56 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ5 цаг 57 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 11 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ6 цаг 42 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ6 цаг 49 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү6 цаг 49 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 4 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ7 цаг 20 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ7 цаг 33 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ7 цаг 40 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа8 цаг 29 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй8 цаг 29 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 11 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 14 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв9 цаг 25 минутын өмнөУран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ9 цаг 26 минутын өмнөО.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна9 цаг 27 минутын өмнөЕвропын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна9 цаг 38 минутын өмнөХүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube