Энэ сарын 08-ны өдөр гурван настай хүү Б нь хойд эцэгтээ зодуулж, ГССҮТ-д хүргэгдэн ирсэн хэрэг гарсан билээ. Одоогоор хүүг зодсон сэжигтэн Э-г цагдан хориод байгаа юм. Тэгвэл зодуулсан гурван настай хүүг Турк улсад эмчлүүлэх шаардлагатай болж, түүний ар гэрийнхэн хандив хүсэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүүгийн авга ах нь "Эхийнх нь хамтран амьдрагч залуу хоёр өдөр хүүг зодоод бөөд аваачиж өгсөн. Тэр бөө нь гэмтлийн эмнэлэгт авч ирж өгсөн юм билээ. Бөөд баярлалаа. Манай дүү салаад 7-8 сар болчихсон байсан гэж хэлж байна билээ. Өөрийнх нь үр хүүхэд хоёр өдөр цустайгаа хутгалдчихсан байхад эмнэлэгт авч очоогүйд гомдолтой байгаа. Бас хатгаа авчихсан байсан. Хүүгийн ах эмээ дээрээ байгаа. Ах нь "Би дүүтэйгээ хэзээ тоглох вэ" гэж асуудаг. Гурав хоногийн өмнө оношлогоог нь файлаар аваад Туркын хэд хэдэн эмнэлэг рүү хүсэлтээ явуулсан. Урьдчилсан байдлаар тархи, нугас хүнд гэмтэлтэй учраас 120-150 сая төгрөг шаардлагатай. Мэдрэлийн нэг тариа хийхэд л нэг удаадаа 9 мянган доллар гэж байгаа юм. Эмчийн зүгээс "Тээвэрлэлт хийхэд хэцүү, та нар хүсч байвал гадаад руу явж болно, гэхдээ эндээс 2-3 эмч хариуцаж эмнэлэгт нь хүргэж өгнө" гэсэн. Хоёр өдөр цустайгаа хутгалдчихсан байхад ээж нь эмнэлэгт хүргэсэн бол ийм зүйл болох байсан уу үгүй юу. Тийм байтал бөөд аваачиж зүгээр болгох гэж үзсэн юм билээ. Азаар зөв хүн таараад тэр бөө нь эмнэлэгт хүргүүлсэн юм билээ. Эхэд нь маш харамсаж байна. Эмчилгээний зардал мөнгө бүрдчих юм бол өнөө маргаашгүй хүүгээ аваад явмаар байна" гэв.
Сэтгэгдэл (4)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Энэ сайтууд энэнээс өөр бичих юм олддоггүй юмуу хаашаа юм. Худлаа гарчиг өгөөд л сэвээд байх юм. Ганц олдсон сэдэв нь юм байхдаа чааваас. Хүүхдээр битгий хандалт авах гээд ядаад бай. Одоо боль наад сэдвээ.
Ямар тэнэг эх вэ. Хайран сайхан хүү хурдан эдгээд эрүүл саруул болоод ахтайгаа тоглоорой🙏
Тэр эхийнх болон яргачингийн эзэмшлийн орон сууц, эд хөрөнгийг зарж эмч нарбн зардлыг босгох хэрэгтэй.
Яг ямар онош тавиад ямар эмчиогээ хийлгэх нь тодорхойгүй. Ер нь хүүхдийн хавдар зэргийг далимдуулж мөнгө хандив цуглуулах моод дэлгэрээд бх шиг. Зарим нь гадагш яваад ч эмчлэгдхээргүй өвчин зарим нь монголдоо ч эмчлэх боломжтой өвчлөлүүд харагддаг.