Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга

3/ 23/ 2023    8 цаг 10 минут

Гуравдугаар сарын 22-ныг дэлхий нийтээрээ усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улс гурван өдөр “Цэнхэр алт” гэсэн арга хэмжээг зохион байгуулж, усны салбарт тулгамдаж байгаа өчнөөн асуудлыг хэлэлцэж ярилцлаа. Цэнхэр гарагийн цэвэр алтаа хайрлаж хамгаалахгүй бол ус ууршиж, ширгэдэг гэдгийг ард түмэн цаашлаад шийдвэр гаргах түвшиний сайд дарга нар тэр бүр мэддэггүй бололтой.
Манай улсын хувьд усны нөөц боломжийн  гэдэг ч 
Нийслэлийн хэмжээнд  2025 он гэхэд цэвэр усны нөөцгүй болно гэсэн судалгааг албаныхан гаргасан байдаг. Ус бол чандмань эрдэнэ. Ус, агааргүйгээр хүн төрөлхтөн амьдрахад бэрх юм. Тиймээс усаа хайрлан хамгаалах, аль болох бага ашиглах, усаараа уул уурхайг аль болох тэтгэж тэжээхгүй байх, саарал усаа дахин ашигладаг байх талаар хүүхэд багачуудад багаас нь сургалт явуулах ёстой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.

-Улс орон усаа дагаж хөгжинө-

Хэдхэн жилийн өмнө хоёр тэрбум байсан дэлхийн хүн ам өнөөдөр найман тэрбум болтлоо өссөн. Хүн ам өсөхийн хэрээр усны хэрэглээ хязгааргүй ихэсч байна. Түүнийгээ дагаж усны хомсдол, гачигдал дэлхийд үүсч байна гэж усны салбарынхан жил бүр энэ өдрөөрөө онцолдог.
Жишээ нь, Зүүн Африкийн нэгэн хот 2019 онд цэвэр усны нөөцгүй болсноо дэлхий дахинд зарлажээ. Ганц Африк гэлтгүй олон улсад усны хомсдол гачигдлаас болж, цэнгэг усны нөөцгүй болох, ард иргэд нь ангаж цангаж амиа алдаж байгаа өчнөөн асуудал байгааг бид бүхэн харж мэдээлэл авсаар байгаа. Бүр гол мөрний эх адагт байгаа БНХАУ-ын том хотууд усны гачигдалд орж эхэлжээ. Тэгвэл Монгол Улс усны гачигдалд орох 20 орны тоонд зүй ёсоор багтдаг. Тиймээс нэн түрүүнд усны зохистой хэрэглээ, хэмнэлт, хамгаалалт, хариуцлага маш чухал байгаа юм. Ус тулгамдсан асуудлын нэг мөн үү гэвэл, яах аргагүй мөн. Сүүлийн хэдэн жил хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн, цаг агаарын уур амьсгал өөрчлөлтөөс болж 100 гаруй горхи, булаг шанд, гол ширгэсэн гэх судалгааг албанаас гаргажээ. Энэ тоо ч цаашид нэмэгдэх магадлалтай аж.
Гэвч усаа дагаж улс хөгжинө гэж ярьдаг. Мөн Монголчууд ус байхгүй бол алтаар яах юм бэ, улс байхгүй бол амиар яах юм бэ гэдэг. Нөгөөтэйгүүр Монголчууд ус уух хувьтай ч гэж усаа эрхэмлэж хайрлаж хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн. Тэгэхээр усаа хамгаалах, усны нөөцөө бүрдүүлж нэмэгдүүлэх тал дээр төр, засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй болоод байна. Усны засаглалыг бий болгох шаардлагатай. Үүнд төрөөс нэгэнт анхаарах цаг нь иржээ.
Тухайлбал, дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж ярьж байна. Эрсдлээ тооцсон хөгжлийг тогтвортой хөгжил ч гэж нэрийддэг. Аливаа улс орон тогтвортой хөгжинө гэвэл усныхаа нөөцөд таарсан зөв менежмент, сайн засаглалыг бий болгох цаг нь болсон. Гэвч манайх энэ байдалд анхаарахгүй, харин ч усны бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн илтгэгч Жон Нокс манай улсад ажиллаж усны бохирдол улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, баталсан хууль тогтоомжоо чанд мөрдөхийг зөвлөжээ. Гэтэл манайд хууль журам нь хэр байгаа билээ, хэр хэрэгжиж байгаа вэ гэдгийг бичих нь илүүц. Нөгөөтэйгүүр 2020 он хүртэл хэрэгжих Ус хөтөлбөрийн хугацаа дууссан. Уг хөтөлбөртэй уялдуулсан төрийн бодлого байгаагүй гэдгийг усны доктор Д.Басандорж хэлсэн билээ.

-Гүний усаа бага ашиглаж, гадаргын усаа их хэрэглэж суръя-

Ус байгалийн стратегийн үнэт баялаг гэж усны салбарынхан үздэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гүний усны нөөц шавхагдаж байгаа судалгаа байгааг дээр дурдсан. Уг нь гүний усыг бас нэгэн ашигт малтмал гэж үздэг. Газрын гүний ус маш удаан хугацаанд буюу 140 сая жилийн дараа нөхөн сэргээгддэг аж. Тиймээс гадны улс орнууд их хэмжээгээр хэрэглэхээр аль болох зайлсхийдэг байна. Энэ нь тухайн газар орныг цөлжих, унд болон хэрэглээний усны хомсдолоос урьдчилан сэргийлэх шилдэг арга болдог гэнэ.  Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ихэвчлэн гүний усыг хэрэглэдэг. Тэдгээр компаниуд хоногтоо маш их хэмжээний усыг ашигладаг. Гэтэл өнөөх цөлжиж буй манай газрын гүний усыг нь гадаадын томоохон уул уурхайн компаниуд ашиглаж байгаа нь Монгол орны усны нөөц асар хурдан хугацаанд хомсдохыг “зөгнөж” байгаа нэг хэлбэр юм. Тухайлбал,  гол мөрөн байхгүй говь талд бууриа засаж  “тухалсан” Оюутолгой, Тавантолгойн зэрэг томоохон компаниудын хувьд 50-60 сая жилийн хугацаанд хуримтлагдсан гүний усыг хэрэглэж байна. Ашиг нь гадагшаа гардаг энэ том орд газруудад гүний ус биш гадагшаа урсаад гардаг гадаргын усаа зөөвөрлөж, шилжүүлж ашиглуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэнэ. Мөн бусад ч жижиг компаниуд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гүний цэнгэг усаа хэрэглэхээс аль болох зайлсхийж, гадаргын усаа ашигладаг байх хэрэгтэй.

-Хил давж урсдаг усаараа Усан сан байгуулъя-

Манай орны усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлддэг. Харин говь хээрийн талд гадаргын ус бараг байхгүй, булаг шанд цөөтэй учраас цөлжилт үүсдэг байна. Тэгэхээр бид өндөр уулын бүст ууршил багатай, усны эрчим хүч ашиглах боломжтой газар тодорхой хэмжээний Усан бий болгох нь маш зөв шийдэл гарц юмаа. Усаа хуримтуулж эрчим хүч гаргаж авах, байгаль ээлтэй техник технологи нэвтрүүлэх юм бол уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолыг даван туулах боломжтой юм шүү.  

Сүүлийн жилүүдэд ус багатай гандуу гачигдалтай үеүүд үргэлжилж байгаа. Манай орны томоохон голуудад жилдээ 34.6 км куб нөөц бүрэлддэг байна.  Гэхдээ нийт усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Орхон, Сэлэнгэ, Хэрлэн гэсэн голууд урд хойд хоёр хөрш рүү урсан гардаг. Зөвхөн Сэлэнгэ гол гэхэд дээрх голуудын 33 хувийг дангаараа эзэлдэг байна. Тэгэхээр томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, усан сан байгуулж, усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас голын экологийн тэнцвэрийг хангана. Мөн нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэгээд газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм.

-Саарал усаа цэвэршүүлдэг техник технологи ихтэй болъя-

Хөгжил усаа дагадаг гэж дээр дурьдсан. Манайд ус ашигладаггүй салбар гэж байхгүй. Гэвч олонх нь цэнгэг усыг ашигладаг. Иргэдийн хувьд хэрэглэсэн саарал бохир усаа эргүүлэн хэрэглэх ёстой ойлголт бараг байхгүй дээ. Харин цөөхөн хэдэн аж ахуй нэгж байгууллага, компаниуд саарал усаа эргүүлэн ашигладаг сайн жишиг бий. Жишээлбэл, арьс ширний 20 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага байгаа. Тэдний хоёр нь гэхэд өөрсдөө бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Нэг нь гэхэд тэрбум гаруй төгрөгөөр техник технологи шинэчилсэн байх жишээний. Түүнчлэн МСS гэхэд ундааны саваа угаасан усаа хаягдал усаа цэвэршүүлээд Улаанбаатар хотын гудамж талбайг усалдаг байна. Эко авто угаалгын газар байна. Ашигласан усаа цэвэршүүлээд эргүүлээд ашигладаг байгаа юм. Технологио АНУ-аас оруулж ирсэн гэдэг. Тус газар угаасан усаа эргүүлээд цэвэршүүлдэг. Ерөөсөө хаягдал ус гаргана гэж байхгүй. Наад захын жишээ гэхэд ийм эко авто угаалгын газрууд олонтой болвол цэвэр ус хэмнэгдэнэ гэсэн үг юм. Эд нараас үлгэр дууриалал авч, туршлага судлах хэрэгтэй. Хэрэглэсэн бохир усаа эргүүлэн ашиглах техник технологийг эх орондоо ихээр нэвтрүүлж, оруулж ирж байж манайхан усаа хэмнэнэ. Эд нараас үлгэр дуурайлал авах хэрэгтэй байна.

-Монголын үзэсгэлэнт газруудын усыг нь улаан хоормог болгосон-

Дэлхий хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч, энэ нь цаашдаа улам өсч, ус гамшгийн байдалд орох магадлалтай гэсэн үзүүлэлтийг ЭЗХАХБ байгууллагаас гаргажээ. Усны бохирдлоос болж хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах үр дагавартай. Цаашлаад ундны ус хорт хавдар үүсгэж байна гэсэн мэдээлэл ч байгаа юм. Манайд 500 гаруй уул уурхайн компани бий. Цөөхөн том ордууд гүний ус ашиглаж байгаа бол олонхи нь гол мөрөнд алт угааж усыг нь угаадас болгож бохирдуулсаар.

Алтанд шунасан иргэд алт гэж эрдэнэсийг авахын тулд улайрч байгаа ард иргэд Монголын үзэсгэлэнт газруудын голыг улаан хоормог болгон хаяж байгаа нь хамгийн эмгэнэлтэй дүр зураг харагдана. Ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр голын голдрилыг өөрчилж, байгаль дэлхийгээ сүйтгэж, усыг улаанаар эргүүлэн “уйлуулж” хаяад эргэж харалгүй явдагт үнэхээр харамсдаг юм. Сүйтгэх сүйтгэхдээ бүр Монголын хамгийн сайхан үзэсгэлэнтэй газруудыг сүйтгэдэг. Жишээлбэл, Архангайн Цэнхэрийн голыг улаан хоормог болгосон түүх бий. Мөн Сэлэнгийн Ерөө, Хараагийн эхийг, Төв аймгийн Заамарыг гамшиг болгож хаясан. Эдгээр газруудад урт нэртэй хуулийн нэр барьж хулгайгаар лиценз олгосон уул уурхай компаниудын эзэн болох эрх бүхий хүмүүс, нинжа хатуу хариуцлага тооцсон уу. Шороон ордыг хязгаарлах хэрэгтэй гэдэг юм билээ. Алт олж, баяжиж хөрөнгөжиж хүнээс илүү амьдарч болно. Харин үр хүүхдүүд минь хожим хийсэн хорыг чинь хүртэж, алт урсгаж ус олох аюулд хүрвэл яах вэ.  Өнөөдөр цэвэр усаа хайр гамгүй урсгаж, бузарлаж хүссэнээ авч болно, хожим бид балга ус уухын тулд алт урсгаж чадах уу. Магадгүй өнөөдөр танд ус үнэгүй, өнгөгүй, үнэ цэнэгүй мэт санагдаж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр 1 литрийг нь 5 төгрөгөөр үнэлж авдаг мөнгө ч юу ч биш мэт санагдаж болно. Гэхдээ хэдхэн жилийн дараа та цэвэр ч ус уух, бохирч ус хэрэглэх боломжгүй болох вий дээ. Усаа гаднаас импортоор оруулж ирдэг цаг үед бидний үр хүүхэд амьдрах вий дээ гэхээс айж бас эмзэглэж байна. Тиймээс усаа хайрлах, хамгаалах, хэмнэх ухамсар сэтгэлгээ иргэн таны, ирээдүйн хүүхэд багачуудын тархины багтаамж, сэтгэлийн орон зайд чинь бий.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.85.88Зочин   • 3 сарын 23. 8 цаг 59 минут

Усаа хамгаалъя ард иргэдээ.....Усгүй бол амьдрал үгүй үхнэ шүү



ШИНЭ МЭДЭЭ

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...6 минут 55 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ29 минут 35 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн47 минут 27 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 10 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 41 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ1 цаг 54 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 12 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 14 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 14 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 22 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 2 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 8 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 23 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 36 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 44 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй3 цаг 59 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 24 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 42 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 29 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 38 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 39 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 43 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 49 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01
 Facebook Twitter Youtube