Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа

3/ 23/ 2023    9 цаг 22 минут

Архивын  олон нийтэд  нийтлээгүй  баримтуудыг багтаасан  “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” номын талаар мэдээлэл хийлээ.  Уг номыг  Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах  Улсын комиссын  нарийн бичгийн дарга  Г.Төгөлдөр нар  эрхлэн хэвлүүлж уншигчдад хүргэж байна.  Мөн түүхийн ухааны доктор, МУИС-ийн профессор  З.Лонжид,  Түүхийн ухааны доктор С.Баатар  нар  номын шүүмж хэлж оролцлоо.

Энэ үеэр Удирдан зохион байгуулах  Улсын комиссын  нарийн бичгийн дарга  Г.Төгөлдөр “ Манай  комиссын  зүгээс түүхийн хар, цагаан талыг залуу хойч үедээ үнэн бодитоор нь тодорхой, баримт нотолгоотой хүргэхэээр дэс дараалалтай ажлуудыг зохион байгуулж байна. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх комиссын даргын гаргасан захирамжийн дагуу шат дараалласан арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. “Хамаг Монголчууд бүү мартагтун” төслийн хүрээнд   өнгөрсөн хэлмэгдэлтийн үндэс түүхийг гаргах чиглэлээр  таван баримтад нэвтрүүлгийг цуврал болгон гаргаж байна.  Мөн Монгол Улсын Цагаатгах  ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “ Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор  олгох тухай”  хуулийн дөрөвдүгээр  бүлэг “ Улс төрийн хэлмэгдүүлэлтийн  бусад үр дагаврыг арилгах”-д  зориулан уг номыг бүтээсэн” гэлээ. Харин тус номыг эрхлэн хэвлүүлсэн О.Батсайхан “XX зуунд Монголчууд бидний туулсан зам  дардан байсангүй.  Уг номонд  1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн талаар  тусгасан.  1956 онд хэлмэгдсэн  хүмүүсийн хэлс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр төрийг нь цагаатгах ажил эхэлсэн.  1952 онд Х.Чойболсан,  1953 онд И.В.Сталин  нас барсны дараа  улс орнуудыг доргиосон үйл явдлууд болсон.   ЗХУКН-ын XX  их хуралд  төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Н.С.Хрущев “Нэг хүнийг дахин үйл явдал ба  түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэл танилцуулсан. Уг хуралд оролцсон  МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Д.Дамба  тэргүүтэн хүмүүс Монголд ирэнгүүтээ  1956 оны дөрөвдүгээр сард  МАХН-ын Төв Хорооны IV  бүгд хурлыг хуралдуулсан. Хурлаар А.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг  нарийвчлан шалгаж ирүүлэх шийдвэр гаргасан.  Тиймээс 1956 оны  Намын төв хорооны  бүгд хурлын  материал  сонирхолтой  бөгөөд чухал мэдээллийг номд багтаасан” гэлээ.

Энэ хурал нь Монголд хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах асуудлыг  илүү нухацтай авч  хэлэлцсэн анхны  хурал байжээ Энэ хурлын тэмдэглэлээс “Гэндэн Дэмидийн хэрэг”, “Порт Артурын хэрэг”  зэрэг  хувьсгалын эсэргүү хэрэг хэмээн нэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар илүү тодорхой номонд тусгасан байна. Мөн Х.Чойбалсан өрөөндөө хэнийг дуудан баривчлуулсан,  хүнийг зодохыг зөвшөөрсөн Намын  Хорооны шийдвэрт хэн гарын үсэн зурсан, Сталины  Монголын  малыг 200 сая болгох төлөвлөгөө  зэрэг  сонирхолтой зүйлс яригдаж байсныг номонд баримттайгаар оруулсан байна. Түүнчлэн   Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав  нарын хооронд  Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд  тэмцлийн талаарх  мэдээлэл ч багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг21 минут 42 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө26 минут 48 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв36 минут 24 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"48 минут 59 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв56 минут 6 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 цаг 3 минутын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 7 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ2 цагийн өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 18 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 40 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 11 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 24 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 42 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 44 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 44 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 52 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 32 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 38 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 53 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цаг 6 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 14 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 29 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 54 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 12 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 59 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 8 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 9 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 13 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 19 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube