Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг

3/ 23/ 2023    15 цаг 15 минут

Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтаж ХӨСҮТ, ДЭМБ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, "Цагаан үзэг" холбоо сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар сүрьеэ өвчний тархалт болон эмчилгээний үр дүн цаашид сүрьеэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо хуваалцсан юм. Манай улс Номхон далай баруун эргийн бүсийн сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны тоонд ордог. Монголд жилд дунджаар сүрьеэгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгддэг бөгөөд 200 гаруй иргэн нас бардаг гэсэн тоон судалгааг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэллээ.

Бид энэхүү уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн тархвар судлаач анагаах ухааны доктор Д.Наранзулаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манай улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 2003 оноос илрүүлж, 2006 оноос хойш эмчилж байна. Энэ төрлийн сүрьеэгийн халдвар жилд 200 орчим тохиолдол илэрдэг. Сүрьеэгийн халдвар авсан иргэн эмээ дутуу ууснаас эсвэл эмчилгээ тасалснаас болж олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хувирдаг. Иймд нэгэнт сүрьеэгээр өвчилсөн гэсэн онош тогтоосон бол тухайн иргэн эдгэртэл нь эмчилгээний дэглэмээ маш сайн мөрдөх шаардлагатай. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь ажилгүй иргэд байдаг. Тэгэхээр нийгмийн эмзэг бүлэгт өвчлөл өндөр байна гэж ойлгож болно. Сүрьеэгийн эмчилгээ бол хувь өвчтөнөөс ихээхэн тэвчээр шаарддаг. Сүрьеэгээр өвдсөн хүн багадаа зургаан сарын турш эм уух шаардлагатай болдог. Цаашлаад хоёр жил эмчилгээний дэглэм мөрдөж, эмээ тасралтгүй ууснаар иргэн бүрэн эдгэрдэг. Мөн хоол, нойр, дасгал хөдөлгөөн гээд сүрьеэгийн эдгэрэлтэд нөлөөлдөг хүчин зүйлүүд бий. Манай улс өнгөрсөн жилээс иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Энэ үзлэгээр сүрьеэгийн халдвартай байж болзошгүй 1334 тохиолдол бүртгэгдсэн. Харамсалтай нь үүний ердөө 100 гаруй нь оношоо тодруулах гэж манай эмнэлэгт хандсан. Тэдгээрийн тав нь сүрьеэгийн халдвартай болох нь батлагдсан. Цаана нь эмнэлэгт хандаагүй сэжигтэй гэж бүртгэгдсэн хүмүүсийн дунд хэчнээн нь халдвар тээж явааг тааварлах арга алга” гэлээ. 

Улаанбаатар хотын есөн дүүргээс Сонгинохайрхан, Баянзүрх хоёр сүрьеэгийн халдвар өндөртэй гэсэн статистик байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт урьдчилан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн халдвартай байж болзошгүй 209 тохиолдол бүртгэгджээ.

Энэ үеэр мөн ДЭМБ-ын өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн тархалт өндөртэй орнууд 2030 он гэхэд уг өвчнийг устгах стратеги боловсруулаад явж байна. Үүний хүрээнд дөрвөн хүчин зүйлийг мөрдөх зөвлөмж гаргасан. Нэгдүгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг тогтвортой байлгах, хоёрдугаарт сүрьеэтэй тэмцэх менежментийг сайжруулах, илрүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллах юм. Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахын тулд тусламж үйлчилгээг сайжруулахад дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Энэ өвчинтэй тэмцэхэд бүх хүний оролцоо чухал. Бид цар тахалтай тэмцэхэд хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж зөв мэдээллийг түгээж даван туулж чадсан. Сүрьеэг устгахад ч гэсэн энэ арга барил хамгийн чухал байна. Эрүүл мэндийн салбарын хувьд тогтолцоогоо сайжруулж оношилгоо, эрт илрүүлэх хэрэгтэй” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг “Тийм ээ бид сүрьеэг устгаж чадна” уриатай тэмдэглэж байна.

Тэгвэл сүрьеэ өвчний халдварт ямар хүмүүс өртдөг вэ гэвэл ажилгүй орлогогүй, амьжиргааны түвшин доогуур, хоол тэжээлийн дутагдалтай хүмүүс ихэвчлэн өртдөг байна. Насны хувьд аваад үзэхэд 24-35 насныхан идэвхтэй байна. Хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс ихэвчлэн өвддөг ажээ.  Гэхдээ сүрьеэ өвчин эдгэрдэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний чанар хүртээмж сүүлийн жилүүдэд сайжирсан гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Аудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв6 минут 41 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ13 минут 24 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна17 минут 18 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...47 минут 24 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 11 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 28 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 50 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 21 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 35 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 53 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 55 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 3 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 43 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 49 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 3 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 17 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 24 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 39 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 4 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 22 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 10 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 19 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 20 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 24 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 29 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27
 Facebook Twitter Youtube