Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-27 нд нийтлэгдсэн байна.

Т.Төмөрбаатар: Хилээр зорчиж буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгээ цахимаар бөглөх боломжтой

3/ 27/ 2023    15 цаг 46 минут

Хилээр иргэд нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой аж. Энэ талаар ГЕГ-ын Хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-Иргэд, зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимаар бөглөх нь хугацаа хэмнэхээс гадна өөр ямар давуу талыг бий болгож байгаа вэ?

-Гаалийн байгууллагын хорио цээрийн хяналтыг цахимжуулах ажлууд 2022 оноос хийгдэж эхэлсэн. Үүний нэг нь зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах ажил байв. Энэ хүрээнд УОК-ийн тухайн үеийн шийдвэр, Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэх ажлыг эхлүүлсэн.

Уг мэдүүлгийн гол зорилго нь аливаа халдварт өвчин авсан эсэхийг эрт илрүүлэх, үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах юм.

Эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг цахимжуулж, аппликейшн болгосноор хилийн нэвтрэх хугацааг түргэсгэх, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлж өгсөн. Өнөөдрийн байдлаар ихэнх боомт дээр уг аппликейшныг туршилтаар хэрэглэж байна. Тухайн программыг илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох тал дээр ажиллаж буй. Энэ зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийг БНХАУ, БНСУ болон бусад улс орон мөн зорчигчийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжиж нэвтрүүлсэн байдаг.

Тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөхөд их хялбар бөгөөд зорчигчийн ерөнхий мэдээлэл, халдварт өвчний шинж тэмдэг бөглөх хэсэг, шинж тэмдэг илэрсэн эсэх, халууны хэмжилт, ковидын вакцинжуулалтад хамрагдсан байдал, вакцины төрөл, баталгаажуулах хэсэг зэргийг бөглөж баталгаажуулдаг.

Хил дээр ажиллаж буй эрүүл ахуй, халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нар иргэд, зорчигчдод тухайн аппликейшныг хэрхэн татах, бөглөх, QR код үүсгэх зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаа. Замын-Үүд боомтоор гарч орж ирж буй зорчигчид цахимаар бөглөөд хэвшиж байна.

-Эрүүл мэндийн мэдүүлгийг цахимаар бөглөхөд иргэдийн зүгээс шүүмжлэл ирдэг үү?

-Зарим тохиолдолд зорчигчийн цаг хугацаанаас ч хамаардаг уу төвөгшөөх, интернэт гацах зэрэг асуудлаас үүдэж бөглөхгүй байх тохиолдол гардаг. Уг нь тухайн аппдикейшныг хэрэглээд сурчихвал дараа хилээр дахин нэвтрэхэд нь өмнөх бөглөсөн түүх нь хадгалагдсан байдаг учраас өөрт нь амар байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг зорчигч заавал бөглөсөн байх шаардлагатай. Уг мэдүүлгийн тусламжтайгаар бид олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.

Заримдаа өндөр настан, хүүхэд, хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд цаасан хэлбэрийн батлагдсан эрүүл мэндийн хуудас бөглөж болно. Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч дараа нь тухайн цаасан хэлбэрээр бөглөсөн хуудсан дээрх мэдээллийг аппликейшн руу нөхөн оруулдаг.

Тус аппликейшинд гар утасны дугаараараа бүртгүүлэх бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос, Япон хэлээр сонгон татах боломжтой. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар зорчигчийн "Эрүүл мэндийн мэдүүлэг" хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй. Мөн гар утасны аппликейшнаа (app) тогтмол update буюу шинэчилж байхыг зөвлөж байна.

-Зарим иргэний зүгээс мэргэжлийн хяналтын хилийн асуудал хариуцсан байцаагч нар нь гаалийн байгууллагад нэгдсэнийг мэддэггүй. Тэгээд гаалийн байцаагч ямар олон төрлийн хяналт, шалгалт хийдэг болсон юм бэ гэж андуурах тохиолдол гардаг гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын зүгээс хил дээрх хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллагын харьяанд хилийн хяналтыг шилжүүлсэн гэж ойлгож болно. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, иргэд, ААН-үүдэд хяналтын давхардлыг багасгах, хугацаа хэмнэх, хүнд суртал, чирэгдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын хилийн хяналтад ажилладаг 504 хүн гаалийн байгууллага руу шилжин нэгдсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube