МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мозес Каваалуко Кизигег хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин хоёр улс эдийн засгийн бүтэц, газарзүйн хувьд далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй зэрэг олон төстэй шинж чанартай ч эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байгааг дурдаад, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлэв.
Элчин сайд Мозес Каваалуко Кизиге нь хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд МҮХАҮТ-тай нягт хамтарч ажиллаж, Монгол Улс руу кофе, бүхий л төрлийн жимс, жимсгэнэ экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсад Бүгд Найрамдах Уганда Улсын Өргөмжит Консулыг томилон ажиллуулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч О. Амартүвшин Угандагийн Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайдаас хүсээд, ингэснээр хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбоход чухал ач холбогдолтойг онцлов.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.