Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-03 нд нийтлэгдсэн байна.

Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбоод цалингийн реформ хийхийг уриалж, хаврын тэмцлийг эхлүүлж байна гэв

4/ 3/ 2023    11 цаг 08 минут

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод цалингийн реформ хийхийг шаардаж, тэмцэл эхлүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

Монгол Улсын амьжиргааны өртөг, барааны үнэ АНУ-ын түвшинд хүрсэн байна. Гэтэл цалин хөлсний байдал огт дээрдсэнгүй. Инфляц нь хоёр жилийн нийлбэрээр 20 хувь давчихаад байхад цалинг хэсэгчлэн нэмлээ гэх нь огт амьдралд нийцэхгүй зүйл юм.

Өнөөдөр 550 мянган төгрөгийн цалин гэдэг өөрөөсөө гадна нэг хүн тэжээж хүрэхгүй байна. Амьжиргааны түвшин 313 мянган төгрөг байхад цалин хөлс 1,5 сая төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл өгч байна. Төрийн албаны цалинг болохгүй байна, бага байна гэхээр дарга нарынхаа цалинг нэмчихдэг. Хөдөлмөрийн орчинд ялгаварлан гадуурхах байдлыг даргаасаа эхлээд гаргаж, асуудалд ялгаатай хандаж байна. 

Төрийн албанд ялангуяа цалингийн ялгаа асар их байна. 

Мөн Оюутолгойн туслан гүйцэтгэгч "Уорли Инженеринг" гээд компанийн цалин хөлсний асуудал байна. Өнөөдөр манай салбарын яам нь гадаадын компанийн талд үйлчилж байгаа учраас ажилчид нь цалин хөлсний маргаан үүсээд байна.

Улсын төсөв гэдэг цөөн хэдэн дарга нарын төсөв биш. Тэгэхээр төсөвт хүн бүр анхаарал тавиарай. Мөн нийгмийн даатгалын асуудлыг цэгцлэх цаг болсон.

Авлига хээл хахуулын асуудал яагаад гацаад байна вэ. Эндээс орж ирсэн мөнгийг цалин хөлс нэмэхэд зориулна гэсэн юу болсон бэ, Ерөнхий сайд аа.

Боловсролын зээлийн сантай холбоотой маш олон санал ирсэн. Тусгай баг гаргаж, сонсгол хийх хэрэгтэй байна. Сайд нь өөрөө Боловсролын зээлийн сангийн 70 хувийг дарга нарын болон боломжтой айлын хүүхдэд өгчээ гэж хэлсэн. Нийгэмд бүхэлдээ тэгш боломж алга. Тиймээс МҮЭХ амьдралаас урган гарсан шаардлага тавьж байна. Цалин хөлсний реформ хийхийг уриалж, тэмцэнэ.  Төсвийн тодотгол хий, авлига хээл хахуулын асуудлаа шуурхай цэгцэл, сангуудын дээрэм, хулгайн мөнгийг зохих зүйлд нь зарцуул гэсэн зүй ёсны шаардлага тавьж, тэмцэж байгаа юм.

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо:

Манай холбооны зүгээс хоёр ч удаа цалин хөлсний асуудлаа тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт алга. Бидний цалин хаанаа ч хүрэхгүй байна. Сайд маань 1.6 саяас 2 сая хүртэлх цалин авч байна гэдэг. Гэвч хэдэн хувь нь авч байна вэ гэдгээ хэлээч ээ.

ТҮ1-2-оор цалинжиж байгаа хүмүүсийн цалин 15 мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Дээрээс нь боловсролын салбарынхан хөдөлмөрийн мөлжлөгт орж байна. Хоёр хүний ажил нэг хүний цалингаар хийж байна. Бидний дотоод мэдээллээр 2000 залуу боловсон хүчин энэ салбараас гарч, хүний нөөцийн хомсдолд орлоо. Тиймээс өнөөдрөөс албан ёсоор бид суулт зарлаж байна.

“Уорли инженеринг” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо:

Манай ажилчдын зүгээс “Бидний цалин хөлсийг хуулийн дагуу олгооч ээ” гэдэг л шаардлага тавьж байгаа. Бид компанийн захиргаатай гурван ч удаа уулзаж, ярилцсан ч тохиролцоонд хүрээгүй. Бидний зүгээс албан ёсоор компанийнхаа захиргаанд мэдэгдэл хүргүүлээд ажил хаяад 4 хонож байна. Бидэнд  сард 173 цаг ажил гэсэн норм тогтоочихоод цалин хөлсийг хувьчилж олгож байна. Өнөөдөр хөдөлмөрийн хуулийн дагуу бид сард 131 цаг ажиллах боломжтой. Тиймээс энэ цагаараа фонд үүсгээд цалин хөлс бодооч гэсэн асуудал л тавьсан. Компаниас албан ёсоор санал тавиагүй байна. Уурхай дээр нийт 210 орчим хүн ажилладаг. Одоогоор 90 хүн ажил хаяад байгаа. Компанийн захиргаанаас албан ёсоор санал тавьтал бидний ажил хаялт үргэлжилсээр байх болно.

 Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо:

Монгол орон даяар хөдөлмөрийн мөлжлөгийн хар сүүдэр нөмрөөд байна. Үүнээс залуус маань зугатаж, олноороо гадаадад гарч байна.

Манай төрийн түшээд ялгаварлан гадуурхалтыг хамгийн их дэврээж, өөрсдөө ажил хийх гэдгийг хамгийн ихээр аргацааж яваа хүмүүс.  Бидний зүгээс энэ талаар анхааруулж, ажил хаялт зарлах тухай анхааруулж байсан. Үйлчилгээний ажилтнууд маань 500 гаруй мянган төгрөгөөр яаж амьдрах вэ гэж бидэнд өдөр бүр асуудал тавьж байна. Сүүлийн 30 жил төрд ажиллаж байгаа албан хаагчид мэдэж байгаа. 300 ам.доллараас дээш цалин хөлс хэзээ ч авч байгаагүй. Бүхэлдээ хүний нөөцийн хомсдолд орж байна. Цаашид ч байдал улам хүндрэх шинжтэй байна.

Монголын Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо:

 Манай салбарынхан гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжаад жил гаруй болж байгаа ч маш их ялгаатай байдал үүсч байна.

Манай салбарт ажлын байрны дарамт гэдэг зүйл маш их байна. Ялангуяа үйлчлүүлэгчийн дарамт үнэхээр их байгаа учраас ажлаас халшрах хам шинж гэдэг өвчинд нэрвэгдээд байна. Боловсон хүчний хомсдолд орж байна.  Манай салбарынхны цалинг 3 сая төгрөгт хүргэнэ гэдэг хэлэлцээрийн заалт байгаа боловч өнөөдөр энэ талаар хийсэн дорвитой зүйл алга. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүл, цалин хөлс нэмэх асуудалд салбараараа нэгдэж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube