Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-05 нд нийтлэгдсэн байна.

О.Чулуунбаатар: Зургаан давхар интегралыг 11 давхар болгоод, дараа нь хоёр давхар хүртэл бууруулж бодож байлаа

4/ 5/ 2023    8 цаг 18 минут

Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол улсын Төрийн соёрхолт математикч, академич, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатартай ярилцлаа.

Түүний тооцон бодох физикийн салбарт хийсэн онцлох ажлыг дурдвал, Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан байна.

-Таныг ОХУ-д ажилладаг гэж сонслоо. Тэнд ямар ажил эрхэлдэг вэ?

-Би ОХУ-ын Дубна хот дахь олон улсын засгийн газар хоорондын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажилладаг.

-Одоогоор та ямар төрлийн судалгаа хийж байгаа вэ?

-Миний хийдэг судалгааны ажил бол аливаа байгалийн юмс, үзэгдлийг тайлбарлахын тулд, жишээлбэл, физик химийн процессын математик загварыг боловсруулах, уг математик загварыг бодох арга, алгоритмыг боловсруулах, түүнийхээ дагуу тодорхой программ бичих юм. Одоогоор би дөрвөн чиглэлийн судалгаа хийж байна. Эдгээрээс хамгийн гол судалгаа олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох арга, алгоритм боловсруулах. Түүний тусламжтай комплекс программ бичиж, тодорхой физик, химийн процессын математик загварчлалуудын математик тооцоог хийх явдал юм. Энэ чиглэлээр би сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна. Нийт 14 комплекс программ “Fortran” болон “Maple” хэл дээр бичсэний долоог нь олон улсын программын санд, бусдыг нь ЦШНИ-ийн программын санд оруулсан.

-Комплекс программ гэдгийг энгийнээр тайлбарлахын бол?

-Ер нь комплекс программ гэдгийг тооны машинтай адилтгаж болох юм уу даа. Жишээлбэл та машинд өөрт хэрэгтэй тоонуудаа оруулаад л тодорхой үйлдлүүд хийгээд хариугаа гаргаж авдаг. Шредингерийн тэгшитгэл нь хэмжээс, потенциал, нэмэлт параметрүүдээс хамаардаг. Хэрэглэгч миний программд өөрийнхөө өгөгдлийг нэмж өгөөд уг программын тусламжтай тоон шийдээ гаргаж авна.

-Ер нь математик, физик зэрэг шинжлэх ухааны эрдэмтэд зэргээ хамгаалахдаа батлагдаагүй онолыг батлах, шинээр томьёо гаргах тохиолдол хэр элбэг байдаг вэ? Та докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Өмнөх эрдэмтдийн дэвшүүлсэн санааг баталж, шинээр томьёо гаргаж болно. Жишээ нь Фермагийн их теорем 1637 онд анх томьёологдоод 1994 онд л батлагдсан.

Би 2006 онд Москвагийн их сургуулийн хоёр профессортой хамтарч Токиогийн их сургуульд хийгдсэн гелийн атомыг их энергитэй электроноор иончлох туршлагын хөндлөн огтлолын онолын тооцоог хийх ёстой болсон. Энэ нь нэлээн хүнд зургаан давхар интеграл бодно гэсэн үг. Тухайн үед компьютерын хүчин чадал хангалттай сайн биш, параллель тооцоолол хөгжөөгүй байлаа. Бусад эрдэмтэн уг интегралыг бодохдоо интеграл доорх функцийг хялбарчилж (кулоны гриний функц агуулсан), эрэмбийг нь бууруулан гурван давхар интегралуудад шилжүүлэн боддог байв. Ингэж бодсон онолын үр дүн туршлагын үр дүнтэй төдийлөн сайн тохирдоггүй. Иймээс бид ямар нэг хялбарчлал хийгүйгээр уг интегралыг бодохыг оролдсон. Үүний тулд уг бодлогоо зүгээр л хоёр долоо хоногийн турш толгойдоо бодож явсан. Тэгээд нэг л өдөр нэмэлт параметрүүд оруулж анхны зургаан давхар интегралын эрэмбийг бууруулахын оронд 11 давхар интеграл болтол өсгөх санаа олсон.

Тухай үед миний удирдагч багш “Чи арай л стандарт бус сэтгээд байна” гэж шүүмжилж байсан. Дараа нь гурван удаа гурван давхар интегралыг аналитик бодох шинэ томьёонууд олсон. Үлдсэн хоёр давхар интегралыг тооцоолж бодсон. Онолын үр дүн туршлагын үр дүнтэй маш сайн тохирсон.

Хожим супер компьютер бий болсны дараа Токиогийн их сургуулийн эрдэмтэд анхны зургаан давхар интегралыг параллель тооцоолол ашиглан халз буюу шууд байгаагаар нь бодсон юм. Тэдний үр дүн нь бидний үр дүнтэй тохирсон. Иймэрхүү жишээ бол байна.

Миний хувьд квант механикийн цөөн биеийн бодлогуудад математикийн тодорхой аргуудыг хэрэглэх нь гэсэн сэдвээр 2002 онд физик-математикийн ухааны докторын, 2010 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Мэргэшил нь математик загварчлал, тооцоолон бодох математик, комплекс программ. Хамгийн гол нь комплекс программ бичих, ижил төсөөтэй программуудаас юугаараа давуутайг харуулах, бусад эрдэмтний бодож чадаагүй бодлогыг бодох, эсвэл эрдэмтдийн бодсоноос илүү өндөр нарийвчлалтай, найдвартай үр дүн гаргаж авах нь л гол зорилго юм даа.

-Та судалгааныхаа ажлыг олон улсын сэтгүүлд хэр хэвлүүлдэг вэ? Монголд гаднын судалгааг олж уншихад хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Би аль болох өндөр төвшний судалгааны ажил хийх сонирхолтой байдаг. Иймээс ч өндөр зэрэглэлийн сэтгүүлд судалгааныхаа ажлыг хэвлүүлэх боломжтой. Жишээлбэл 2020 онд Германы Франкфуртын Гётегийн нэрэмжит Их сургуулийн туршлагын физикийн эрдэмтэдтэй хамтран хийсэн гелийн атомын Комптоны сарнилын тухай судалгааныхаа ажлаа “Nature Physics” (импакт фактор нь 19.684) сэтгүүлд Монголын физикчдээс анх удаа хэвлүүлсэн.

Харин хүртээмжийн тал дээр Монголд бол асуудал бий. Тодруулбал, өндөр зэрэглэлийн олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийг Монголд шууд татаж авах боломж бага. Сэтгүүлээс татах эрхийг худалдаж авах ёстой.

-Таны хувьд математиктай хэрхэн холбогдсон бэ?

-Би 31-р сургуульд суралцаж, наймдугаар анги төгссөн. Арван жилдээ сайн багштай таарсан гэх юм уу, надад жаахан авьяас байсан ч юм уу, тасралтгүй математикийн олимпиадаар явсан. Манай үел ах ч математикт сонирхолтой учраас гэр бүлийн нөлөө байсан болов уу. Би МУИС-ийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай аравдугаар ангийг, дараа нь Математикийн факультетыг төгссөн. Ингээд л математикч болсон доо.

-Хүн болгон математикч болохгүй албагүй. Гэхдээ эцэг эх болно гэх үг бий...?

-Ер нь зөв. Тэгэхдээ бид өдөр тутам математиктай тулгардаг. Үгүй ядаж л дэлгүүр ороод худалдан авалт хийгээд кассан дээр миний авсан барааг зөв бодож уу гээд шалгачих чадвартай л байх хэрэгтэй байх.

-Тэгвэл хүний нас өндөр болох тусам сэтгэн бодох чадвар хязгаарлагдах уу?

-Тэр ч үгүй байх аа. Миний багш академич Т.Жанлав энэ жил 80 хүрч байна. Бидэнтэй хамт тоогоо бодоод л, зааж зөвлөөд л явж байна. Мөн манай институтэд 91 настай хүн ажилладаг. Тэгэхээр хүний насаар шинжлэх ухаан хязгаарлагдахгүй.

-Өнөөдөр их дээд сургуулийн физик, математикийн ангийн оюутан жил ирэх тусам цөөрч буй. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Намайг оюутан байхад физик, математикийн ангид оюутнууд хангалттай элсдэг байлаа. Дараа нь ардчилсан хувьсгал гарч, нийгэм нэлээн өөрчлөгдсөн. Үүний улмаас хамгийн хэрэгцээтэй буюу “хамгийн амьжиргаатай” гэх хуульч, эдийн засагч мэргэжлээр хүүхдүүд суралцах болсон. Ингээд шинжлэх ухааны мэргэжлээр суралцах оюутнууд багассан.

Физик, математикийн ангийн оюутан жил ирэх тусам цөөрч буй гэдэг нь үнэн. Тэр бүү хэл МУИС-д физикийн ангид үнэгүй сургах шийдвэр гараад байхад оюутан элсэж орохгүй байна. Гол шалтгаан нь эдгээр оюутан төгсөөд юу хийх вэ? гэдэг асуудал бий. Өөрөөр хэлбэл уг чиглэлээр мэргэжил эзэмшсэн төгсөгч нарт өндөр цалинтай ажлын байр байдаг бол элсэн суралцах оюутны тоо олон болох нь мэдээж. Тэгэхээр суурь судалгаа хийдэг, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлдэг, шинэ мэдлэг ашигладаг үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлж, цалин хангамжийг нэмэх шаардлагатай.

Б.Үлэмж

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.181.100Зочин   • 2023, 4 сарын 9. 8 цаг 30 минут

Бахархаж байна

66.181.161.213Гүррагчаа   • 2023, 4 сарын 6. 21 цаг 21 минут

Чулуунбаатартаа баяр хүргэе! Бүр жаахан байхдаа ээжийгээ дагуулаад л олимпиад бүрт ороод чвдаг байсан хөөрхөн шар хүүг сайн санаж байна аа. Эх орныхоо нэрийг улам өргөөрэй!

192.82.87.22331-с   • 2023, 4 сарын 5. 20 цаг 31 минут

Чука даа баяр хүргэе ! 31-н ангийхнаас чинь🎊🌷

66.181.183.238Aagii.   • 2023, 4 сарын 5. 19 цаг 43 минут

Iim saihan uhaantai erdemten hovor shuu. Urt nasalj, erdem uhaanaaraa munhag bidniigee giiguulj hairla!

122.201.19.2Зочин   • 2023, 4 сарын 5. 17 цаг 27 минут

Сайхан ярилцлага байна. Баяр хүргэе.

64.119.19.95Зочин   • 2023, 4 сарын 5. 9 цаг 53 минут

Эрдэмтэн хүний ярилцлагыг унших сайхан байна. Тоо тооцооллыг нь ойлгохгүй ч

192.82.82.25Irgen   • 2023, 4 сарын 5. 9 цаг 13 минут

Baharhmaar...



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube