Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-19 нд нийтлэгдсэн байна.

Ц.Даваасүрэн: Ноос, ноолуур, адууны дайвар бүтээгдэхүүнийг БНХАУ-руу экспортлох чиглэлээр бэлтгэл ажлыг хийж байна

4/ 19/ 2023    9 цаг 46 минут

БНХАУ-ын гаалийн байгууллагатай Монгол Улсын гаалийн байгууллага хамтран энэ ондоо багтаан экспортын төрлийг нэмэгдүүлэхэд чиглэн адууны дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох протоколыг байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Энэ талаар ГЕГ-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

-Манай улс БНХАУ-ын гаальтай хамтран энэ онд ямар ажлууд хийх вэ?

-Монгол Улсын гаалийн байгууллага нь БНХАУ-ын гаалийн байгууллагатай 1993 оноос засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар хамтын ажиллагааг эхлүүлж өргөжүүлэн тэлж ирсэн. Бид БНХАУ-ын гаалийн байгууллагатай таван чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал,  гаалийн зөрчил, хяналт шалгалт, хар тамхи, хууль бус тээвэрлэлт, ховордсон ан амьтан тээвэрлэхийг таслан зогсоох, статистик зэрэгцүүлэл, статистик мэдээлэл харилцан солилцох чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн 2022 онд хилийн гаалийн хорио цээрийн үйл ажиллагаа гаалийн байгууллагад нэгдсэнтэй холбогдуулан хорио цээрийн чиглэлээр шинэ хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 2022 онд сүү, сүүн бүтээгдэхүүн, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох протокол байгуулсан.

Энэ жил Монголын гаалийн байгууллагаас БНХАУ-ын гаалийн Цагдаагийн газартай 2022, 2023 оныхоо хамтарсан уулзалтыг хийсэн. Уулзалтаар 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн микро драгон 5 буюу хар тамхитай тэмцэх ажиллагаанд Монгол Улсаас төлөөлөгч оролцож байхаар тохиролцоонд хүрсэн.

Мөн энэ дөрөвдүгээр сарын сүүлээр хоёр улсын хилийн гаалийн байгууллагын дарга нарын уулзалт болно. Уулзалтаар хилийн гааль буюу боомт дээр тулгарч буй асуудал, цаашид хилийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх чиглэлээр тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

-Адууны дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хоёр улсын протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн үү?

-2023 ондоо адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ шаардлага ААН-үүдээс ирж байгаа. Тиймээс адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох процесс хийгдэж байна. Бичиг баримтыг тохирох, гэрээ хийгдэх, холбогдох мал амьтны ариун цэврийн гэрчилгээ тохирох зэрэг протокол үйлдэх бэлтгэл ажлуудыг хангаж буй. Дараа нь зөгийн балыг экспортолно.

Түүнчлэн БНХАУ-ын гаалийн байгууллагатай пүүний жин харилцан хүлээн зөвшөөрөх, зарим барааны гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн Монгол, БНХАУ-ын гадаад худалдааны статистик мэдээллийг жил бүр харилцан солилцох мөн хагас жил, улирал тутам харилцан солилцож тулгалт, дүн шинжилгээ хийх ажлууд хийгдэж байна.

-Манай улс БНХАУ-ын талтай мэдээллээ цахимаар шууд солилцож байгаа юу?

Хяналт шалгалтын чиглэлээр хятадын гаалийн байгууллагатай хамтарсан манифестийг (тээвэр) солилцох чиглэлээр 2009 оноос эхлэн хамтарч ажиллаж, мэдээллээ цахимаар солилцдог болсон. Энэ нь хятадын гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн цагаас эхлэн Монголын гаалийн байгууллага манифестийн мэдээллийг хүлээн авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь “real time” буюу тэр дор нь хүлээж авч байгаа нь гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, худалдааг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх, татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube