Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-20 нд нийтлэгдсэн байна.

Ч.Батзориг: Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 онд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийг шийдэхэд зарцуулахаар болсон

4/ 20/ 2023    14 цаг 43 минут

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа.

-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол түгжрэл. Хотын иргэдийн ажил, амьдралын чанарт шууд нөлөөлөх энэ түгжрэлийг бууруулахын тулд одоогоор ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ойрын жилүүдэд тулгамдаж буй асуудал бол яах аргагүй түгжрэл, авто замын ачаалал мөн. Үүнд Улаанбаатарын удирдлага ч, Засгийн газар ч анхаарал хандуулаад олон талаар судалгаа хийсэн. 2021 онд Засгийн газар шийдвэр гаргаж, түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэхээр болсон.

Яг одоогийн байдлаар бид хөдөлгөөн зохион байгуулалтын тал дээр хэд хэдэн өөрчлөлтийг хийж байгаагийн нэг жишээ бол Зайсангийн нэг чигийн хөдөлгөөн байна. Түүнчлэн зарим уулзвар дээр ч ийм чиглэлийн өөрчлөлтийг хийгээд буй.

Авто замын ачааллыг бууруулахаар авч буй арга хэмжээний нэг нь цахим гэрчилгээ. Энэ сараас тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгож эхэлнэ. Тэгэхээр хөдөлгөөний нягтаршил хаана хамгийн өндөр байгааг бүртгэх боломж бүрдэнэ. Үүн дээр үндэслэн хөдөлгөөн зохион байгуулалтын зохицуулалт илүү оновчтой, үр дүнтэй болж ирнэ гэж харж байна. Нөгөөтээгүүр, цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр төлбөрийн цахим шийдлүүдийг ашиглаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, замын хураамж, торгуулийг цахимаар төлдөг болно.

-Түгжрэлийн асуудлыг шийдэхэд Засгийн газар анхаарч, энэ асуудлыг хариуцсан сайдтай боллоо. Мөн нийслэлд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ төсвөөр ямар ажлуудыг гүйцэтгэж байна вэ?

-Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 оныг хүртэл дунд хугацааны зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Анхны төсөв нь 2022 онд батлагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв дээр 411 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийт дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээний багц ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор 286 худалдан авалт хийгээд буй.

Хийсэн томоохон ажлуудаас дурдвал, замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын хүрээнд RFID төхөөрөмжүүд, бүртгэлийн программуудыг хийж дуусгалаа. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, цэцэрлэгийн насны хүүхдийн 90 хувийг хамруулах хүртээмжийг бий болгосон. Энэ нь авто замын ачаалал, зорчих хөдөлгөөний нягтаршилд нөлөөлнө.

Түгжрэлийн асуудал нийтийн тээвэртэй холбоотой. Сүүлийн 14 жилийн хугацаанд томоохон парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2022 онд нийслэлийн хэмжээнд 415 автобус шинэчилсэн. Үүнд нийтийн тээврийн, сургуулийн, цахилгаан, хоёр давхар автобуснууд багтсан. Парк шинэчлэлийн ажил энэ онд мөн үргэлжилнэ.

Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд зургаа, долоон субъект энэ ажлыг хийдэг байсан. Үүнийг нэг шугамд оруулаад, мастер төлөвлөгөөний дагуу гүйцэтгэдэг болсон нь том дэвшил. Бид томоохон 22 байршлыг сонгоод, замын бүтээн байгуулалтын 11 ажлыг эхлүүлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар зам, замын байгууламж болон бусад бүтээн байгуулалтад зориулан 520 нэгж талбайг чөлөөлөхөд 46 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Нийслэлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр зөвшөөрөлгүй гарааш, хайсыг буулгаж байна. Энэ ажилд, мөн буулгасан гараашны газар тохижилт хийхэд тодорхой хөрөнгө төсөвлөөд гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар 28 байршилд тохижилт хийсэн, цаашид ч үргэлжлүүлнэ.

Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах хүрээнд гол ба туслах замд 49 тэрбум, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 47 тэрбум, газар чөлөөлөхөд 46 тэрбум, автобусны парк шинэчлэлд 54 тэрбум, бүтээн байгуулалтын найман багц ажилд 41 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, 420 тэрбум биш,  237 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан гэсэн үг.

Томоохон бүтээн байгуулалтын ажлууд он дамнан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны ажлуудаа энэ жил гүйцээх юм. Үүн дээр эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг Засгийн газарт танилцуулсан.

-Энэ жил Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот олон жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Энэ жилийн хувьд Зайсангийн хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулснаар Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөнд буюу Яармагийн хөндлөн чиглэлийн урсгалыг 28-38 хувиар сийрүүлж чадсан. Ер нь гол том замууд дээрх ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалтын ийм арга хэмжээг өөр газарт, тухайлбал Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  хийнэ. Нэг талаас нь харвал, нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа тухайн байршлын хувьд иргэдэд хүндрэлтэй байж болох ч нөгөө талаасаа энэ нь үндсэн гол зам дээр ирэх ачааллыг бууруулж байгаа тул нийтийн эрх ашгийн төлөө ийм арга хэмжээг авахаас аргагүй.

Дунд хугацаанд бол бид 2024 онд Наадамчдын өргөн чөлөөнд босоо тэнхлэгтэй хоёр гүүрэн байгууламжийг замтай нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудыг тодорхой цагт цахимаар ажиллуулах, яг адилхан албан тушаалд оршин суугаа дүүрэгт нь сэлгэн ажиллуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

-Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгааныг эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын гадна талбайд зогсоол хомс байгаатай холбон тайлбарладаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Хотын төв буюу Бага тойруу, Их тойруу чиглэлийн 28 байршилд их багтаамжийн буюу давхар зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ эдгээр зогсоолыг эмнэлэг, сургуультай ойрхон байлгах нь чухал. Нөгөө талаас, хөдөө орон нутгаас орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд зориулсан их багтаамжийн зогсоол хотын захад байх шийдэл байж болно. Нэг үгээр хэлбэл, авто зогсоол, замын байгууламж хоёроо нэгдсэн журмаар байгуулна.

Ерөөс хотын төв гэдэг дугуйтай зорчигч, явган зорчигчдод ээлтэй, дэд бүтэц нь мөн үүнтэй уялдсан байвал хотын түгжрэл буурна. Тэгэхээр үүнтэй холбоотой шинэ хуулийн төслийг энэ хавар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Үүнээс гадна түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн дуусгах, гол замуудын нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг том зургаар нь хийж, автобусны чиглэлийн төлөвлөлт, зорчих үнийн бодлого, богино эргэлтийн дунд оврын автобус явуулах зэргийг хэлэлцэж байна. Мэдээж, масс тээврийн хэрэгслийг орхигдуулж болохгүй. Энэ хүрээнд Сэлбэ, Дунд голын ай савыг түшиглээд тусгай эгнээгээр зорчдог автобус оруулж ирэх талаар судалж байгаа.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube