Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-27 нд нийтлэгдсэн байна.

Д.Энхболд: Тухайн хүн хариуцаж хийсэн ажлынхаа үр дүнг насан туршдаа хүлээдэг тогтолцоог бий болгомоор байна

4/ 27/ 2023    14 цаг 10 минут

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын дарга Д.Энхболдтой ярилцлаа.

-Азийн хөгжлийн банк болон гаднын бусад зээл тусламжийн Монгол дахь төслүүдийн үр дүнгийн талаарх аудитын дүгнэлтээс зээлийг нийгмийн халамж руу ихээхэн хэмжээгээр оруулдаг юм байна гэж харсан. Тэгэхээр зээл тусламжийн зарцуулалтад хамгийн элбэг ажиглаж байгаа зөрчил нь юу вэ?

-Аудитын дүгнэлтэд зээл тусламжийн хөрөнгө, төлөвлөлтөөсөө эхлээд үр дүн гарах хүртлээ ямар түвшинд байгааг хэд хэдэн түвшинд авч үзсэн. Анх төлөвлөхдөө л бодлогын алдаа гаргадаг. Бэлтгэл ажлыг хангаагүй, улсын урт хугацааны болон дунд хугацааны бодлогын зорилтуудыг дэмжих хөтөлбөрүүдэд зээлийн хөрөнгийг оруулахгүй зэрэг зөрчил байна. Ялангуяа 2018-2021 оныг дуустал хэрэгжсэн зээл тусламжийн үр дүнгээс харвал нийгмийн халамж руу зээлийн хөрөнгийг нэлээн үрсэн байдаг. Зээлийн 16.5 хувь зам тээврийн, 7.2 хувийг эрчим хүчний, 4.6 хувийг эрүүл мэндийн, 2.5 хувийг боловсролын салбарт тус тус зарцуулсан. Засгийн газрын гадаад зээлийн 44.1 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан тул төсвийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Үндсэндээ зээлийн хөрөнгийн 50 хувь нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд үрэгдсэн гэж ойлгож болохоор байна.

Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байна.

Өрийн удирдлагын тухай хуулиар зээлийн бодлоготой байх ёстой. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг, Өрийн тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн орчин бий боловч ерөнхий зохицуулалтай байнаа. Тиймээс задалж, нарийвчилж өгөх шаардлагатай. Тэнд 30 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгийг зарцуулах төслийн л эрх зүйн зохицуулалт бий. Гэтэл түүнээс бага хөрөнгө зарцуулах төсөл, арга хэмжээг хэрхэн санхүүжүүлэх, ямар бэлтгэл хангах ёстой талаар журамлаагүй.

ТЭЗҮ, зураг төсөл, бэлэн байдал нь хангагдаагүй байхад төсөл нь хэрэгжиж эхэлнэ. Түүнийгээ боловсруулах гэж цаг авна, сонгон шалгаруулна гэсээр урт хугацааг зарцуулдаг. Энд төслийн хэрэгжилт удааширч, ханшийн алдагдал хүлээх зэрэг асуудал нэмэгдэж байна.

Тийм учраас зээлийн хөрөнгийг эдийн засгийн үр ашигтай, хөгжлийн бодлогын зорилтыг дэмжсэн төсөл хөтөлбөрт зарцуулах шаардлагатай юм. Ингээд УИХ-д хоёр, Монголбанканд нэг, Ерөнхий сайдад тав, Сангийн сайдад таван зөвлөмжийг тус тус холбогдох албан тушаалтанд өгсөн.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн зөрчил илэрсэн үү?

-Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар өр үүсгэсэн боловч төсөл, арга хэмжээг сонгох, үнэлэх, эрэмбэлэх аргачлалгүй байна. Жил болгон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй арга хэмжээг дэмжсэн. Жишээлбэл. 2018 онд 92.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 18 төсөл арга хэмжээг, 2019 онд 90.5 тэрбум төгрөгийн  16 төсөл, 2020 онд 28 арга хэмжээг санхүүжүүлсэн гэх мэтээр зөрчил илэрсэн.

Мөн анхаарах нэг зүйл бол эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр улсын төсвөөс гарах эрсдэл буурч, харин нийгмийн халамжийн шинэ чанартай зардал өссөн нь улсын төсвийн зарлагын үр ашгийг бууруулж байна.

-Эдгээр алдаа дутагдалд хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ?

-Манайхаас зөвлөмжийг хугацаатай өгдөг. Өмнө нь хэрэгжихгүй явж болоод байсан бол 2020 оны зөвлөмжийг хэрэгжүүлээгүй хүмүүст сахилгын арга хэмжээ тооцох хуулийн зүйл заалт оруулж ирсэн. Тэгэхээр хариуцлага тооцох механизм маань сайжирч байгаа.

Бид зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч, сая Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үеэр зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хугацаатай гаргуулдаг байя. Нөгөө талаас хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь авч, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох гэх мэт.

Аудитын зөвлөмжүүд урт хугацаанд гардаг учраас улс төрийн сахилга гэдэг зүйлийг чангалмаар байна. Томилогдож ажилласан сайд нар 1-2 жил ажиллаад л өөр газар ордог. Дараагийн сайд нар ирээд энэ миний хийсэн ажил биш гэх зүйл ярьдаг. Тэгэхээр тухайн хүн албан тушаал, хийсэн ажлынхаа үүргийг насан туршдаа хүлээдэг тогтолцоог бий болгомоор байна. Бусад улсад нэг сар сайдын алба хашсан ч, шийдвэр гаргасан бол түүнийхээ үр дүнг хариуцах ёстой. Гэтэл манайд нэг жил сайд хийнэ, баахан үр ашиггүй сөрөг шийдвэр гаргаад явчихдаг.

Тухайн хүн сайдаар томилогдож болно. Гэхдээ өөрийнхөө шийдвэрийг насан туршдаа хариуцах тогтолцоо хэрэгтэй байна. Нөгөө талаас бид төрийн байгууллагыг муу ажиллаа гэдэг. Гэтэл дээд дарга нар нь улс төрийн томилгоогоор ирээд бужигнуулж, бужигнуулж яваад өгдөг.

Мөн төсөв, зээлийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа захиалагч, хяналтыг хийж буй яамдад хяналтын тогтолцоо алга. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө үр дүнтэй байлгахад анхаарахгүй байна. Үүнд хяналт тавихгүй бол баахан урьдчилгаа аваад болсон, болоогүй цаас гаргаад ирдэг болж. Уул нь дотоод аудитын нэгжүүд яам бүрд бий шүү дээ.

-Танайхаас хянаад зөвлөмж өгдөг. Тэгвэл өгссөн зөвлөмжийг биелүүлээгүй бол албан тушаалтнуудад хүлээлгэх хуулийн хариуцлага гэж бий юу?

-Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Тухайлбал, өнгөрсөн сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй. Байнгын хорооноос тодорхой хугацаа өгөхөд, зөвлөмжийн биелэлтийг УИХ-д сонсоно. Энд биелүүлээгүй бол тодорхой хэмжээний арга хэмжээ авах тухай яригдаж байна. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд шаардлагатай бол асуудлуудыг байнгын хороо болон чуулганаар хэлэлцээд шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий.  Гэвч үүнийг хангалттай хэрэглэхгүй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube