Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-28 нд нийтлэгдсэн байна.

Л.Наранбаатар: Шахааг эсэргүүцээд зогсохоор маш олон дайсантай болдог юм байна

4/ 28/ 2023    7 цаг 03 минут

“Хөтөл цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа.


-Таньтай холбогдох гэж нэлээд юм боллоо. Сошиалд нээлттэй байдаг хүн утсаа салгаад хэд хонов уу. АТГ-аас нэгжлэг хийж байна гэх мэдээлэл гараад л сураг тасарсан. Юу болж өнгөрөв өө?

-АТГ-аас манай гэр, Хөтөлд амьдардаг гэр, Дарханд сэлгэн амьдардаг ажилчдын сууц, ажлын байр, хувийн нөүтбүүк, ажлын компьютер зэрэг шалгаж болох бүх зүйлийг шалгасан. АТГ-т хардлагын шинжтэй гомдол очсон юм билээ. Мэдээж нарийн зүйл ярих боломжгүй.

Ер нь ингээд шалгачих нь зөв гэж бодож байгаа. Төрийн ажил хийж байгаа ямар ч албан тушаалтан ийм шалгалтанд орох ёстой. Үнэн мөн нь тогтоогдоно. Миний зүгээс буруу, зөрүү хийсэн зүйл байхгүй. Хэд хоног сошиалд орж чадаагүй шалтгаан нь миний гар утсыг хураагаад авчихсан.

-Одоо ажил хэвийн үргэлжилж байна уу?

-АТГ-аас эхний өдөр намайг ажлын өрөөнд хорьсон. Тэр өдрийн ажлаа өрөөнөөсөө зайнаас зохион байгууллаа. Дараагийн өдөр нь АТГ бусад зүйлээ нэмж шалгаад буцсан.

Ийм нэг буруу мэдээлэл очсон байна лээ. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл рүү “Үйлдвэрийн нөөц байхгүй болчихсон. Засвараа хийж бэлэн байдлаа хангаагүй учраас үйлдвэр зогссон” гэдэг буруу мэдээлэл очсон бололтой. Ингээд Б.Цэнгэл дарга манай үйлдвэр дээр шалгалт оруулсан. Гурван хоног шалгасан байх. Шалгалтынхан манай агуулахад үйлдвэрийн нөөц хангалттай байгааг харсан. 36 мянган тонн клинкерийн үлдэгдэлтэй. Энэ нөөц бол 40 мянган тонн цемент үйлдвэрлэх үндсэн түүхий эд. 40 мянган тонн цемент гэдэг манай нэг сарын үйлдвэрлэл юм.

Б.Цэнгэл дарга шүүмжлэлтэй л хандаж байх шиг байна лээ. Хоёр сарын нөөц байх ёстой, нөөц чинь дутуу юм биш үү гэж. Үүнд эдийн засгийн үндэслэлтэй тайлбар хэрэгтэй. Бүтэн хоёр сарын цементээ зарахгүй хадгалаад нөөц бүрдүүлнэ гэвэл компанийн эргэлтийн хөрөнгө хүндэрнэ. Хамгийн оновчтой хувилбар бол нэг сарын нөөц гэж үзэж байгаа. Одоо бол борлуулалт, үйлдвэрлэл хэвийн явж байна. Яахав, Б.Цэнгэл даргад буруу мэдээлэл өгсөн хүмүүс үйлдвэрийг зогсоох гэж нэлээд оролдлоо.

-Б.Цэнгэл дарга танд нэлээд гомдолтой байна уу даа?

-Мэдэхгүй.

-Төрийн өмчит компанид шахаа яаж хийдэг талаар та шүгэл үлээсэн. Олон ч хүнд хүрлээ. Та хэлсэн үг, ярьсан баримтандаа баттай зогсож байгаа байх гэж бодож байна?

-Б.Цэнгэл даргын зүгээс өөрийнх нь багын найз Борлуулалтын хэлтсийн даргад Г.Ганбаяр, мөн А.Галбаатар гээд Завхын нутгийнх нь дүү байдаг. Түүнийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар санал болгосон. Хамгийн сүүлд томилогдсон ерөнхий нягтлан бодогч Б.Алтансувд гэж бий. Түүнийг Б.Цэнгэл дарга “Би анкетыг нь өгч санал болгосон” гэдгээ хэвлэлээр хэлчихсэн байна лээ. Энэ гурван хүн бол удирдлагын гурван булан байхгүй юу.

Мэдээж хувьцаа эзэмшигчид санал болгосон, цаашдаа төрийн том хариуцлагатай ажлыг хийхийн тулд багаа бүрдүүлэх ёстой. Тэр утгаараа надад тус дэм болох болов уу гэж Б.Цэнгэл дарга энэ хүмүүсийг санал болгож томилуулж байсан. Гэхдээ би анх шударга л хэлж байсан. “Ажлын хариуцлага алдвал би хатуу хариуцлага тооцно шүү” гэсэн. Ингээд энэ гурван хүн гурвуулаа сахилгын шийтгэлээр ажлаасаа халагдсан. Үүн дээрээ надад тэд гомдолтой байгаа. Ер нь Б.Цэнгэл дарга гэхээс илүү халагдсан нөхөд тэр хүний нэр хүндийг бодож ажиллах хэрэгтэй байсан. Магадгүй Б.Цэнгэл дарга хүнд "үгүй" гэж хэлж чаддаггүй байх. Хүнд хатуурхаад байдаг хүн биш. Гол нь хүний итгэл хүлээж ажилд орж байгаа бол хариуцлагатай л байх ёстой.

Яахав, тэр хүн энэ гурваар тогтохгүй олон хүнийг жишээлбэл, Хуулийн хэлтсийн даргаар, борлуулалтын хэлтсийн даргаар ч тэр томилуулахаар анкетууд санал болгож байсан. Ийм асуудал хоёр, гурваар тогтохгүй.

-"Шилэн" Цогоо сошиалаар нэлээд үг хаяж харагдсан?

-Шилэн Цогоо манай хамаатан гэдэг. Хамаатан гээд бид төрийн компанид нэгэндээ давуу байдал үүсгээд байх шаардлагагүй. Яахав, энэ нутагт ажиллаж амьдардаг Мандахбаяр гээд инженер залууг танилцуулсан. Угтахбаяр гэх залууг ч бас. Энэ хоёрыг итгэл даахаар залуус гээд явуулсан. Тамирчин хүмүүс байсан. Тиймээс дайчин ажиллах болов уу гэсэн итгэлтэйгээр "Шилэн" Цогоогийн саналыг хүлээж авсан. Гэтэл дараа нь ТУЗ болон ЗГХЭГ-аас ажлын байрны тодорхойлолтын шалгалт орж энэ хүмүүс тэнцэхгүй гэдэг мэдэгдэл өгч эхэлсэн. Хамгийн сүүлд Засгийн газраас “Шүүр" ажиллагаагаар ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй хүмүүст хариуцлага тооц, ажлаас чөлөөл гэдэг хатуу мэдэгдэл ирсэн. Энэ хүрээнд Угтахбаяр гэхэд л яалт ч үгүй маркетингийн мэргэжилтэй хүнийг инженерийн хариуцлагатай албан тушаалд томилж болохгүй байсан учраас чөлөөлсөн. Мандахбаярын хувьд гурван жил ажилласан туршлага байдаг. Гэтэл хариуцсан алба нь 15 жилийн туршлага шаарддаг. Тиймээс зохих ажлын байранд санал болгоод ахлах механикаар ажиллаж байгаад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн нөхөр. Тэдгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нийлсний хүчинд, дээрээс нь ТУЗ-ийн цөөн тооны мөртлөө их хорон, тэр дундаа ТУЗ-ийн дарга, Аудитын хорооны дарга гэх хүмүүсийн хорсол нэгдэж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн үе шаттай гүтгэлгийн, өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар хүчиндэгч, архичин, авлигач гэж цоллож ирлээ. Зарим нь бүр хошин шог болгочихсон байв уу (инээв).

Өдөр бүр л шалгалтанд орж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн шалгалт ороод дуусч байх шиг байна. Онцгой байдлынхан ирсэн. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа шүү.

-Танайд төрийн шахаа Б.Цэнгэл дарга, "Шилэн" Цогоо хоёроор тогтохгүй болов уу гэж бодож байна...?

-Өөр байхгүй дээ.

Яахав, "Шилэн" Цогоогийн хувьд манай хамаатан гээд яриад байгаа. Түүний Цогоогийн дүү Цогчулуун надтай утсаар ярьсан. Надаас хэд, хэдэн удаа клинкер авъя гэж гуйсан. Би өгөөгүй. Түүнд Цогоо маань нэлээд уурласан байж магадгүй. Хоёрт, "Peak dewelopment" ХХК-тай Цогчулуун холбоотой юм билээ. Бас л хууль бус шаардлага тавиад, хуулийн маргаантай асуудлаар надтай холбогдсон. Түүнд нь зөвшөөрөөгүй. Цогоо томилуулсан залуус нь “Шүүр” ажиллагаагаар шүүрдүүлсэнд биш, дүүгийнх нь саналаар клинкер авах, хууль бус гүйлгээ хийгээгүй учраас хорсож занаад байгаа болов уу. Ер нь ажлын хариуцлага тооцоод шахааг эсэргүүцээд зогсоод ирэхээр өөрийн эрхгүй маш олон дайсантай болчихдог юм байна. Хамаатан садан гэлтгүй, манай танай нам гэлтгүй хонзогнодог юм байна.

-Нам гэснээс танай намын ах нар зэмлэж байна уу. Энэ Засгийн газар дотор нэлээд чих халууцуулж байгаа хүний нэг та байх?

-Тийм зүйл байхгүй. Төрийн ажил учраас нам энд оролцох боломжгүй. Харин Генсек бол нэлээд хатуу сануулгыг хэвлэлээр хэлж байсан. “Та нар хэрүүл тэмцлээ боль, хамтраад ажилла. Ажиллаж чадахгүй бол Цэнгэл, Наранбаатар хоёулаа больцгоо” гэж. Зөв л дөө.

Гэхдээ том зорилгоосоо бид буцаж болохгүй. Засгийн газар энэ компанид намайг анх томилохдоо “Нээлттэй хувьцаат компани болгоорой” гэж захиж явуулсан. Би түүнийгээ л хийж байна. Түүнээс биш төрийн өмчийн хувьцаат компанийн хэлбэрийг хадгалаад байна гэсэн бол би хэзээ ч Засгийн газрын саналыг хүлээж авахгүй байсан. Миний өөрийн дотоод итгэл үнэмшил гэж бий. Тэр л намайг өнөөдөр хүртэл элдэв гүтгэлэг, хардлага, зовлонгийн дундуур туучуулаад байгаа юм. Би амалсан бол ард нь гарна гэж зүтгэдэг. Үүний төлөө манай удирдлагын хамт олон, нийт ажилчид маань бат итгэлтэй зогсож байгаа учраас зорилгоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Таны ярьж буй, хэлж буй өөрчлөлт, тоон мэдээллүүдийг харахаар "Цемент шохой" компани өндийгөөд байгаа юм шиг. Заримдаа Л.Наранбаатар гэж нөхөр төрийн өмчит компани дээр очоод туйлж байна гээд л яриад эхлэх юм байна шүү дээ?

-Дансандаа 82 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй шохойн үйлдвэртэй ийм компанийг би анх хүлээж авсан. Цементийн үйлдвэрт ч 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гол хөрөнгө оруулалт хийгдсэн гээд байгаа чулуунцарын үйлдвэр нь нэг сая тонн цемент гаргана гэж “Сахал” Б.Эрдэнэбилэг хэлж байсан боловч бодит байдал дээр тийм байгаагүй. Хөднлөнгийн аудитын компани 450 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж дүгнэсэн. Түүгээр зогсохгүй маш хоцрогдсон технологиор барьсан гэдэг дүгнэлт гараад ирчихсэн.

Бид 2022 оны үр дүнг эргээд харахад цалингийн фонд маань өмнө нь 11 тэрбум төгрөг байсан бол 21 тэрбум болгож нэмэгдүүлсэн. 2023 онд нэмж долоон тэрбум буюу 30 хувиар нэмэгдүүлэхээр цалингийн журмаа боловсруулж баталсан. Анх удаа Төрийн хэмнэлтиийн тухай хуулийг хэрэгжүүлж, гурван тэрбум төгрөгийн зардлыг хэмнэлээ. Эндээс бид өнөөдөр урамшуулал авдаггүй инженер техникийн 188 ажилчиндаа 1.5 тэрбум төгрөгийг хуваарилалт хийгээд явж байна. Энэ бол цаанаа төрийн өмчит компанид хулгай байх ёсгүй, оюунаа зарцуул, бүтээмж гарга, тэгвэл эргээд өгөөжөө хүртэж болох том хөшүүрэг болж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр харахад аль ч төрийн өмчит компани, хувийн хэвшилд ийм урамшууллын систем байхгүй. Бусад төрийн өмчит компаниудад ч бас энэ чиглэлийн өөрчлөлтүүд хийгээсэй гэж хүсч байна.

Бид бас 30 тэрбум төргөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлчихсөн. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөг байсан. Таван жил төлдөг татварыг нэг жилд төлсөн гэсэн үг. 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 40 жилийн түүхэнд анхных байсан. 11.6 тэрбумын цэвэр ашигтай анх удаа ажиллалаа. Цалин хоёр дахин нэмэгдсэн. Дахиад 30 хувиар нэмэгдэж байгаа. Ингээд хэлбэл олон эерэг өөрчлөлт хэлж болно шүү.

-Хамгийн чухал асуудал бол “Цемент шохой” ХК цаашид төрийн өмчит хэлбэрээр удаан оршин тогтнох шаардлагагүй. Болж өгвөл өнөөдөр ч үүнийг болиулж, биржид бүртгэлтэй хувьцаат компани болгомоор байгаа юм. Энэ талаар тодорхой төслийг бид ТӨБЗГ болон ТУЗ-д танилцуулаад байгаа. Цаашаа Засгийн газарт оруулах эсэхийг тэд шийднэ. Тодруулж хэлбэл, “алтан гурвалжин” буюу төр нь 30 хувь, хувийн хэвшил 30 хувь. Ингэхдээ нэг хөрөнгө оруулагч таван хувиас хэтрэхгүй, ард түмэн 30 хувь. Ингээд 30, 30, 30 буюу энэ тэнцүү өмчлөлтэй байх нь зүйтэй. Энэ концепцийг манай ажилчид дэмжиж байгаа.

Үүнийг даруйхан хиймээр байна. Бушуухан нээлттэй хувьцаат компани болж Л.Наранбаатараас илүү ур чадвартай супер менежер ирээд удирдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Гэхдээ байгаа цаг хугацаандаа хамт олонтойгоо нэг зорилготой, үр бүтээлтэй ажлаа хийнэ.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



119.40.103.6Зочин   • 2023, 4 сарын 28. 12 цаг 33 минут

Мундаг юм шиг ээ

192.82.69.197Зочин   • 2023, 4 сарын 28. 12 цаг 15 минут

Шахаанаас чин инфляц өсдөг юм



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube