Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-01 нд нийтлэгдсэн байна.

Б.Хосбаяр: Гаалийн байгууллага ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн

5/ 1/ 2023    11 цаг 14 минут

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хэрэгжилт, гаалийн байгууллагын хүний нөөц болон бусад цаг үеийн асуудлаар  Гаалийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяраас тодрууллаа.

-“Шүүр” ажиллагааны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөөч?

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд 467, нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийлээ.

Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш Төрийн жинхэнэ албан тушаалын ерөнхий шалгалт өгөөгүй 61, төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн боловч албан зохих тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй, тусгай шалгалт өгөөгүй томилогдсон 88, нийт 148 албан хаагчдын судалгаа байна. Дээрх судалгаанаас үндэслэн эхний ээлжид Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчдыг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн.

-Яагаад тусгай шалгалт өгөөгүй албан хаагчид ийм олон байна вэ? Чөлөөлөгдсөн хүмүүс шалгалтаа өгөөд эргэж ажилдаа орох боломж бий юу?

-Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ийг мөн 2019 онд шинэчилсэн. Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолын 2.1 дэх хэсэгт заасан “төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд салбар зөвлөл байгуулж ажиллуулна”/-аар тус байгууллага дээр ажиллаж байсан Төрийн албаны салбар зөвлөлийг Сангийн яам руу шилжүүлсэн. Мөн коронавируст халдвар /Ковид 19-ын халдварын улмаас “Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” Монгол Улсын хууль батлагдан хориглолт, хязгаарлалт хийгдсэнтэй холбогдуулан тус байгууллагын хэмжээнд Тусгай шалгалтыг зохион байгуулаагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг байгуулахаар болсон. Иймээс төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоог нөхөж ажиллана.

-Зөрчил, ашиг сонирхол, хууль бус томилогдсон хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй байдал илэрч анхааруулсан 25 албан хаагчийг албан тушаалд нь томилсон байгаагийн таван албан хаагчийн зөрчлийг арилгалаа. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй 3, чөлөөлөгдсөн 1 албан хаагч байна.

-Гаалийн байгууллагад 400 сул орон тоо байгааг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Энэ сарын 20-ны өдөр гаалийн байгууллагын нийт ажилчдын дунд анх удаа “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний үеэр гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэх, гаалийн улсын байцаагчийн хүний нөөцийг богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаад шийдвэрлэхээр ажиллаж байна.

Урт хугацаанд бид боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлж бүрдүүлэх вэ гэдэг дээр 3-5 жилийн төлөвлөлтийг хийсэн бол дунд хугацаанд 2025 он хүртэл төлөвлөсөн ажлуудаа хамруулна. Харин богино хугацаанд буюу 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаатай холбоотойгоор богино хугацааны хөтөлбөрүүдээ зохион байгуулах юм. Энэ ажлыг 2023 оны эхний хагас жилд хийнэ.

-Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид Гаалийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ хууль батлагдвал гаалийн байгууллагын нийт албан хаагчдын нийгмийн баталгаанд суурилсан том ажлууд хийнэ. Тухайлбал, боомтод ажилладаг байцаагчийн ар гэрийн асуудал, хүүхдийн боловсрол, гэр бүлийн хүний ажлын асуудал яригддаг. Тэгвэл энэ бүгдийг дээрх хуулийн төсөлд нарийн тусгаж оруулсан. Мөн төрийн бусад байгууллагад ажилладаг ажилчдын цалингаас хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн албан хаагчийн цалин бага. Тиймээс бид тухайн орон нутагт ажиллаж байгаа гаалийн байцаагчид орон нутгийн нэмэгдэл олгох, хилийн нэмэгдлийг 35-50 хувиар нэмэх гэх мэт зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд оруулаад яваа.

-Гаалийн байгууллагад хүнд суртал, авлигын эрсдэл хамгийн өндөр байдаг. Шинэ удирдлагын баг гаальд ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Асуудлыг шидэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Гаалийн байгууллагын нийт алба хаагч, гаалийн байцаагч нарыг нүүр тулсан харилцаанаас ангид байлгах зорилгоор шат дараатай ажлыг хийж байна. Гаалийн хяналтын нэгдсэн төвийг байгуулж, дүрэм, журмуудыг шинэчилсэн. Монгол Улсын хилийн боомт болон гүний гаалийн хяналтын бүс дээр гаалийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх арга, ажиллагаа нэгдсэн камерын хяналтад орно гэсэн үг. Энэ нь олон талын ашигтай. Хууль бус худалдаанаас сэргийлэх, гаалийн байгууллагын дотоод ажил хэрхэн явагдаж буйг хянах, гаалийн байгууллагын нийт албан хаагчдын дотоод аюулгүй байдлыг хангах гэх мэт цогц ажиллагаа явж буй. Мөн гэмт хэрэг болон бусад зөрчлөөс сэргийлэх зорилгоор хяналтын нэгдсэн төвөөрөө дамжуулан хойшлуулшгүй болон бусад ажиллагааг хийх цогц үйл ажиллагаатай.

Үүнээс гадна “Гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг байгуулах үүднээс судалгаа хийж, туршилтаа эхлүүлсэн. Гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ гаалийн зуучлагчаар дамждаг бол бүрдүүлэлтийн төв байгуулагдсанаар нүүр тулсан харилцааг халах, цаашлаад авлига, ашиг сонирхлын асуудал бүрэн ангижирна гэж харж байгаа.

Эх сурвалж: ГЕГ
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube