Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-01 нд нийтлэгдсэн байна.

Ч.Тамир: Гаалийн байцаагчийн гэрээс есөн кг алт биш, 60 мянган рубль олдсон

5/ 1/ 2023    16 цаг 20 минут

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл худал болохыг АТГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир нэмж тайлбар өглөө.

Тэрээр "Зарим хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үед хажууд нь байсан мэтээр бичиж байгаа учир бодит байдлын талаар тайлбар өгье. Гаалийн ерөнхий газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж буй захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлдэг. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийнэ.

Хяналт шалгалт хийх эрх бүхий хуулийн байгууллагаас гаалийн улсын байцаагчийн гэрт нэгжлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураагаагүй. Тэрээр гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна.

ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газрын  гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч С-ийн  гэрээс их хэмжээний буюу 9 кг алт, 10 тэрбум төгрөг олоогүй. Тэрээр жирэмсний амралтаа аваад 1 жил 6 сар гаруй болж байгаа. С нь бичиг баримт шалгах, хяналт шалгалт хийх эрхтэй хүн биш. Шуудан илгээмжийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Улс хоорондын шуудангийн санхүүгийн тайлан тооцоо л хийдэг. Сүүлийн найман жил хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй. Хууль хяналтын байгууллагаас авсан мэдээллээр С-ийн гэрээс үл хөдлөх хөрөнгийн 10 гэрчилгээ, 60 мянган рубль гарсан. Үүнийг хуулийн дагуу олсон уу гэдгийг шалгаж байна.

С-ийн гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж, авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна” хэмээв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube