Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-10 нд нийтлэгдсэн байна.

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна

5/ 10/ 2023    9 цаг 53 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуудлаар тодруулснаа хүргэж байна.
 
-2023 он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК–ийн борлуулалт ямар хэмжээнд байгаа вэ? Төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахаар байна уу? ЭТТ борлуулалт буурч зогслоо гэсэн мэдээллүүд гараад байсан үнэн үү?

-Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 дахин өссөн, компанийн 12 жилийн түүхэн дэх өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр борлуулалтын үзүүлэлт болж байна. Компани 2019 онд 15.5 сая тонн нүүрс худалдаж, хамгийн өндөр борлуулалт хийж байсан. Энэ борлуулалтын 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг энэ оны эхний 4 сард хийгээд байна. Борлуулалт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл юм.

-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш хэдэн удаагийн арилжаагаар хэдэн тонн нүүрс арилжсан бэ?  Биржийн арилжаа, ам нөхцөлөөр худалдах хоёрын зөрүү тоо, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар тоон мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны 466 дугаар тогтоолоор   "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ийг баталсан. Энэ тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах анхны дуудлага арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт 14 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 768 мянган тонн нүүрсийг борлуулсан нь манай улсын нийт биржээр арилжсан нүүрсний 60 орчим хувийг эзэлж байна. Манай компани 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрчим хүчний нүүрсний, мөн оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хагас коксжих нүүрсний анхны дуудлага арилжааг амжилттай зохион байгуулсан. Биржээр борлуулсан коксжих  нүүрсний үнэ 140.3-182.1 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнэ 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсний үнэ 97.4-117 ам.доллар байна.

Нүүрсийг биржээр борлуулснаар олон эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Борлуулалтын ил тод, нээлттэй байдал, оролцоо хангагдаж байна. Одоогийн байдлаар биржийн арилжаанаас 32 орчим сая ам.долларын нэмэлт орлогыг олоод байна.

-Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох урд хөршид нүүрсний үнэ огцом буурч байна гэсэн мэдээллүүд байна. Энэ бодитой мэдээлэл үү? Танай компанид хэрхэн нөлөөлж байна?

-БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ сүүлийн саруудад огцом буурч байгаа нь үнэн. Судалгаанаас харахад БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн идэвхжил саарч, улмаар коксын үнэ буурснаас үүдэн коксжих нүүрсний үнэ сүүлийн саруудад тус улсын зах зээл дээр огцом буурсаар байна. Тодруулбал, манай улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ энэ оны 3 дугаар сарын эхээр 1780 орчим юань байсан бол өнөөдөр 1220 орчим юань болж, даруй 31.5 орчим хувиар буурсан.

Энэхүү үнийн огцом уналт нь манай компанид гэлтгүй, манай худалдан авагч, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үнэ ийнхүү огцом буурч байгаагаас шалтгаалж худалдан авагчид эрсдэлээ үнэлж, ачилтаа бууруулах хандлагатай байна. Гэхдээ бид борлуулалтаа бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч өнгөрсөн 4 дүгээр сард 1.8 сая тн нүүрс борлуулсан. Түүнчлэн, 4, 5 дугаар сард нийт 7 удаагийн биржийн арилжаагаар 352 мянган тн нүүрсийг амжилттай борлуулаад байна.  

-Цаашдаа ЭТТ ХК борлуулалт, тээвэр, экспорт дээрээ ямар бодлого барих вэ. Засаж залруулах, сайжруулах ямар ажлууд хүлээгдэж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ хүрээнд олборлосон нүүрсээ биржээр борлуулах үйл ажиллагааг тогтмолжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Биржээр борлуулсан нүүрсийг тусдаа гарцаар гаргах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

Олборлосон бүх төрлийн нүүрсээ сорчлохгүйгээр чанар, стандартыг сайжруулах, баяжуулах, нэмүү өртөг шингээх замаар борлуулахад онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна.

Экспорт болон тээврийн хувьд шинэ гарцуудыг бий болгож, тухайн гарцуудаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Цагаандэл Уул боомтоор нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Экспортын шинэ гарц бий болгох төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна.

-Та ЭТТ ХК-д ирснээр борлуулалтын шинэ гэрээ байгуулсан уу?

 

-Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, намайг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Томилогдсоноос хойш өмнө байгуулсан гэрээний худалдааны нөхцөлийг сайжруулж, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөл рүү шилжүүлэх чиглэлээр холбогдох нэмэлт, өөрчлөлт хийсэн. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох үед борлуулалтын нийт 178 гэрээ хэрэгжиж байсан, бүгд уурхайн ам нөхцөлтэй. Эдгээр гэрээнээс хугацаа нь дууссан бүх гэрээг дуусгаад, дахин сунгахгүй байх бодлого барьсан. Мөн хугацаа нь дуусаагүй байсан гэрээнүүдийг энэ оны 1 дүгээр улирлын сүүлээр хил нөхцөлөөр, биржийн үнээр худалдан авах эсвэл зогсоох нөхцөл тавьсан. Үүний дагуу ам нөхцөлтэй гэрээний тоо буурч хил нөхцөл рүү шилжсэн. Биржээр, хил нөхцөлөөр борлуулснаас өөрөөр нэг ч борлуулалтын гэрээ шинээр байгуулаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube