Б.Баянмөнх: Буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай

5/ 12/ 2023    6 цаг 25 минут

Эзэнгүй амьтдыг аварч, асран хамгаалалтад авч, амьтанд хайртай хүмүүст үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зулзага” ТББ-ын гишүүн Б.Баянмөнхтэй ярилцлаа.

-Сайн байна уу, өнөөдрийн байдлаар “Хөөрхөн зулзага” ТББ хэчнээн муур, нохойг асран хамгаалж байна вэ?

-Одоогоор манайд 110 гаруй нохой, 60 гаруй муур гээд нийт 200 орчим амьтан байна. Анх 50 муур, 50 нохойг асран хамгаалах зорилгоор байгуулсан газрын маань ачаалал одоогоор хоёр дахин хэтэрчихсэн. Энд байгаа нохой, муурнуудын 99 хувийг гудамжнаас олж аварсан бол 1 хувийг нь эзэн нь эсвэл хэн нэгэн манайд авчирсан байгаа. Манайх энэ жилээс нохой, муур нэмж авахгүй. Илүү олон амьтан аврахын тулд үрчлүүлэх үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллаж байна. Энд байгаа амьтад эзэнтэй болчихвол ахиад 200 амьтны амийг аварна даа.

-Эзэнгүй амьтдын судалгаа гэж байдаг уу. Ер нь, та бүхний нөхцөл байдал нь ямар байгаа вэ?

-Улаанбаатарт 300 гаруй мянган эзэнгүй муур нохой байдаг гэсэн тоо бий. Асар их байгаа биз дээ. Манай улс эзэнгүй нохойг буудаж устгадаг. Уг нь, буудаж устгалгүй, жам ёсоор нь амьдруулмаар байгаа юм. Тиймээс эзэнгүй муур, нохойнд боломжоороо спэй хийх хэрэгтэй. Буудаж устгасан нохойнуудаа уурын зууханд шатаадаг гэж ярьдаг юм. Гэхдээ зарим нь залхуураад жалганд хаячихсан ч байж магадгүй. Үүнээс болж агаарын замаар өвчин тархана. Нохой нохойноосоо өвчин авах, муур муураасаа өвчин авах явдал их байдаг. Үүнийг зогсоохын тулд спэй буюу үржлийг зогсоох аргыг ашиглах хэрэгтэй.

-Сүүлийн үед гэрт тэжээж байсан, цэвэр үүлдрийн эзэнгүй нохой хотын гудамжинд их харагддаг болсон. Сэтгэл хөдлөлөөр нохой, муурын зулзага авч тэжээгээд дараа нь гэрээсээ гаргаж хаях явдал их гарах юм?

-Яг тийм, нялх байхад нь тоглоом шиг авчихаад томроод ааш зан нь эвдрээд, үймүүлээд ирэхээр нь төвөгшөөгөөд гаргаад хаяж байгаа юм. Тэгж хаягдсан муур, нохой манайд зөндөө байгаа. Хүүхдүүд нь томроод хичээл номдоо явчихдаг. Гэрт нь харах хүн байхгүй. Орой ирэхэд нь гэрийг нь үймүүлсэн байдаг ч юм уу. Хоол ундыг нь тааруулж чадахгүйгээс амьтан нь өвчлөх төдий л эрсдэлтэй юм байна гээд төвөгшөөгөөд гаргаад хаячихдаг. Аймаар түүхтэй нохойд ч байна. Тухайлбал, манайд Дорнодоос ирсэн спаниел бий. Дорнодод 2 жил хөөрхий гудамжаар явсан юм байна лээ. Савны хавдартай байж таараад эмч нар унтуул гэхээр нь бид унтуулаагүй. Хөөрхий хэд хоног ч гэсэн хоол ундаа идээд байж байг. Нүхтээс олдсон бас нэг боксер байна. Хоолойг нь хэрчээд траншейны нүх рүү шидчихсэн байсан. Өчнөөн эмчилгээ хийлгээд одоо бие нь дээрдэж нийгэмшээд бидэнд дасаад гайгүй л болж байна.

-200 орчим амьтдыг асарч хамгаалахад багагүй зардал гардаг уу. Яаж болгож байна?

-Өндөр зардалтай. Хүнсний барааны үнэ өсөөд амаргүй байна. Шар будаа гэхэд 55 мянган төгрөг үнэтэй байсан бол 80 мянган төгрөг болсон. Гоймон дөчин хэдэн мянган төгрөг байсан бол 55 мянга болсон. Гүзээ нэг ширхгийн үнэ нь 4 мянган төгрөг болсон. Нэг удаа нохойн хоол чанахад 40 кг уушги, 40 кг гүзээ, 15 кг зүрх ордог. Энэ болгоныг бодохоор бараг 400 мянган төгрөг болно. Сарынх биш зөвхөн нэг өдрийн хоол шүү. Ер нь манай нохойнууд хоёр л хоолны төрөлтэй. Будаатай шөл, гурилтай шөл иддэг. Хамгийн эрүүл хоол л доо. Хүнсээр таслахгүйн тулд хүмүүсээс хандив л их гуйдаг даа. Бүх цаг үед дэмждэг өвчин зовлонтой муур эмчлэх зардал дээр тусалдаг дэмжигч нартаа баярлалаа. Ахиад дэмжээрэй, та бүхний дэмжлэгтэйгээр олон амьтан аварна. Мөн буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай гэж хэлэх гэсэн юм.

-Манайхаас нэг муур Нью-Йорк, хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байна-

-Танайх муур, нохой үрчлүүлэхдээ хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?

-Үрчилж авахад манайхаас тавигдах шаардлага гэх юм бол паспорт л хэрэгтэй. Фейсбүүк хаягийг нь аваад бид  эргэх холбоотой ажиллаж, сар бүр холбоо тогтоодог. Амьтан маань яаж байна. Бие нь зүгээр үү. Үнэхээр болохгүй бол буцаагаад аваад ирээрэй гэдэг ч юм уу. Байнгын л холбоотой байна. Болж өгвөл энд байгаа бүх амьтдаа үрчлүүлмээр байна. Зарим нохой үрчилж авахаар ирсэн хүмүүст дэлгүүрт ирсэн юм шиг зүйл ярьдаг л даа. Үүлдрийн нохой, муур асууна. Үнэхээр амьтанд хайртай гэр бүлийнхээ гишүүн болгоё гэж бодож байвал царай зүс, бие хаа хамаагүй л гэж хэлэх гээд байгаа юм. Манай амьтад спэй заслагаа хийлгэсэн болохоор үржих боломжгүй. Нохойнууд маань 7 хоногт дөрвөн удаа сургалтад ордог. Бид нийгэмшүүлэх, зан аашийг нь засах, бос, суу, хэвт зэрэг ойр зуурын команд зааж өгдөг. Үрчлүүлж очсон айлдаа төвөг удахгүйн тулд хичээж байна. Манайхаас нэг муур Нью-Йорк явсан. Хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байгаа. Гэр бүлийн чинь гишүүн байж чадахаар хөөрхөн амьтад энд байна. Ирээд үзэж хараад таалагдсан нохой, муураа үрчилж аваарай гэж хэлье.

-Гэрийн тэжээвэр амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ямар ч амьтан жаахан байхдаа хөөрхөн. Үр хүүхдийнхээ уйдааг гаргах, тоглуулахын тулд амьтан битгий аваарай. Хамгийн гол нь амьтан авахаасаа өмнө гэр бүлтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Санхүүгийн тал дээрээ сайн бодох хэрэгтэй. Тэр амьтныг өнчрүүлэхгүйн тулд шүү дээ. Хоол унд, ойр зуурын эмчилгээ сар болгон галзуугийн вакцин, туулганд хамруулж, ариун цэврийг нь сахиулахад багагүй ажиллагаатай шүү дээ. Дэлгүүрээс бараа авч байгаа юм шиг амьтан сонгож авчихаад 2-3 сар тэжээгээд гудамжинд хаях юм бол амьтан тэжээх хэрэггүй. Тэрний оронд чихмэл тоглоом авсан дээр шүү. Амьтай биетэй болохоор хүн ёсоор харилцаач гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



96.231.241.76Зочин   • 5 сарын 13. 2 цаг 35 минут

Сайн байна уу? Ажилд нь амжилт хүсье!

202.126.90.149Зочин   • 5 сарын 12. 22 цаг 07 минут

99001132

202.126.90.149Зочин   • 5 сарын 12. 22 цаг 07 минут

Холбогды дэмжиж бнаа

202.126.90.149Зочин   • 5 сарын 12. 22 цаг 07 минут

Хаягаа тавиараа

192.82.77.68Зочин   • 5 сарын 12. 8 цаг 29 минут

Мундаг залуучууд. Үнэхээр их баярлаж явдаг. Мөн хандиваа хийсээр бх болноо.

150.129.141.208Зочин   • 5 сарын 12. 8 цаг 24 минут

Хаяг хаана вэ холбоо барих утас

192.82.77.68Зочин   • 5 сарын 12. 8 цаг 27 минут

Хөөрхөн зулзага ТББ гээд fb дээр хайгаад үзээрэй. Гараад ирнэ.



ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ3 цаг 19 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 31 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 37 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 1 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа4 цаг 21 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 31 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 33 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 35 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал5 цаг 50 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цагийн өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 1 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 5 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 7 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой6 цаг 16 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина6 цаг 20 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна6 цаг 26 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ6 цаг 27 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 40 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ7 цаг 12 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ7 цаг 19 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү7 цаг 19 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 34 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ7 цаг 50 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 3 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 10 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа8 цаг 58 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй8 цаг 59 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 41 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 43 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв9 цаг 55 минутын өмнөУран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ9 цаг 56 минутын өмнөО.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна9 цаг 57 минутын өмнөЕвропын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube