Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-19 нд нийтлэгдсэн байна.

А.Цэрэндолгор:Иог бол эрүүл зөв амьдралын хэв маяг, мөн сэтгэлийн амар амгаланг эдлүүлдэг

5/ 19/ 2023    6 цаг 30 минут

Иогийн дасгал, хөдөлгөөнөөр хичээл заадаг иогчин бүсгүй А.Цэрэндолгортой ярилцлаа. Тэрбээр цар тахлын үеэс эхэлж иогийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд “Наадам центр” клубын BETI DANCE AND YOGA STUDIO- д багшаар ажилладаг. Танхимаар хичээл заахаас гадна онлайнаар ч иогийн хичээл заадаг юм байна. Ингээд иог хийхийн ач тус, давуу тал, хүнд хөдөлгөөн ямар чухал байдаг гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцсан түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг А.Цэрэндолгор гэдэг. Иогийн багш мэргэжилтэй.

-Иогийг спортын нэг төрөл гэж ойлгож болох уу?

-Миний хувьд бол иог миний бүх зүйл. Миний ажил, хобби, зөв амьдралын хэвшил, дадал зуршил, миний эрүүл мэнд, гоо сайхан. Спорт гэж бас хараахан хэлж болохгүй.

-Хэзээнээс эхэлж иогоор хичээллэж эхлэв. Мөн иогоор хичээллэхийн давуу тал юу бэ?

-Би иогаар хичээллээд дөрвөн жил болж байна. Мөн багш болоод ч тэр. Миний хувьд маш хурдан болоод өрнөсөн. Өөрийгөө хэзээ ч багш болно гэж төсөөлж байгаагүй. Анх өөрийгөө эрүүл болгоё гэж л сонирхож байсан. Би анх суугаа ажил хийснээс болоод, буруу амьдралын хэв маягаас болоод нуруу, хүзүү, толгой гээд их өвддөг байсан учраас хөдөлгөөн хийх ёстойгоо ойлгосон.

Тэгээд Фитнесс, бүжиг, спиннинг гээд л бүгдийг нь хийж үзсэн боловч надад ерөөсөө хийх сонирхол төрүүлэхгүй байсан. Тэгээд л иог гэх гайхамшиг надад маш их таалагдсан. Түүнээс хойш л дурласаар л явна даа. Иогийн хамгийн давуу тал бол өөрийгөө танин мэдэх. Өөрөө өөрийгөө ямар зан ааштай, ямар бие махбодьтой хүн бэ гэдгээ мэдэх боломжийг өгдөг.

-Таны харьцуулсан хоёр зургийг харсан. Яах аргагүй бие болоод нүүрэнд өөрчлөлт гарсан харагдана билээ. Тэр зургийг харсан хүн бүхэн иог хийх хүсэл сонирхолтой болсон байх. Тэдний нэг би?

-Тийм шүү. Маш их өөр болсон. Би өөрөө ч тэр зургаа хараад гайхсан бас айсан /инээв/ Эхний зураг маш их стресстэй, их ууртай, ширүүн харцтай харагдаж байсан. Харин дараагийн зураг бол маш зөөлөн харцтай, тайван, залуужсан харагдсан. Тэр зурагнаас болсон уу хүмүүс надад руу маш их хандсан. Иогаар хичээллэе, зөвөлгөө өгөөч гэх мэт.

-Ер нь иогоор хичээллэхэд залуужих, өнгө орох, биеийн галбир гоё болох зэрэг давуу тал их ажиглагддаг?

-Надад хандсан бүх хүмүүст “Та иог гэх гайхамшигт бүх сэтгэлээ зориулж чадвал, Иог таньд гаргасан сэтгэл шиг тань бүгдийг өгөх боломжтой” гэж хэлсэн. Энэ бол үнэхээр үнэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр хүмүүс иогийг их амарханаар төсөөлдөг юм шиг санагддаг. Яг үнэндээ өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл байдаг. Маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Маш их сахилга баттай, өөртөө үнэнч байх зарчмыг шаарддаг.

-Иогийн дасгал хөдөлгөөн хийхэд ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх үү?

-Иогийн дасгал хөдөлгөөн хийхэд хууч хөдөлнө, бие буларна, салгалж чичирнэ, толгой эргэнэ эдгээр шинжүүд илрэхэд зарим хүмүүс “өө энэ миний хийх зүйл биш байна таарахгүй байна тохирохгүй байна” гээд хаячихдаг. Яг үнэндээ таньд хэр их зовиур илэрч байна тэр чинээгээрээ таны биед асуудал байна л гэсэн үг. Харин үүнийгээ хүлээн зөвшөөрөөд цааш үргэлжлүүлэн хичээллэж байгаа хүмүүс тэр хүсээд байгаа эрүүл мэнд, гоо сайхан бүхнийг хүртдэг. Иогаар хичээллэж эхлэсэн тэр мөчөөс таны хөгшрөлт удааширдаг юм шүү.

-Иог гэж яг ямар зүйлийг хэлэх вэ, энгийнээр хэлэхэд?

-Маш энгийнээр бол сэтгэлийн амар амгалан.

-Үүнд бусдыг уруу татах, дурлуулах ямар шалтгаан байгаа бэ, манай улсын эмэгтэйчүүдийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг даа?

-Эрүүл зөв амьдралын хэв маяг гэдгээр нь би уриална. Яагаад гэхээр та зөв болоход таны хажууд байгаа хэн нэгэн давхар нөлөөнд автана. Та хэн нэгэнд эерэгээр нөлөөлж эхлэнэ гэсэн үг. Тэрнээс би тураая гэж иогийг уриалдаггүй.

-Иог тэсвэр тэвчээрийн урлаг, спорт гэж ойлгож болох уу?

-Иогийг спорт гэхээс илүү урлаг гэвэл надад илүү зохимжтой санагддаг. Учир нь урлаг өөрөө цэвэр мэдрэмж шүү дээ. Яг л үүн шиг иог бол цэвэр мэдрэмж байдаг. Иогийг тууштай хүн л хийнэ. Иог хийснээр та өөрийгөө хэр тууштай, тэвчээртэй хүн бэ гэдгээ ч мэдэж болно.

-Иогт дурлах шалтгаан юу байна. Иогийг ямар нөхцөлд яаж хийж болох вэ. Тууштай тэвчээртэй хүн хийх үү?

-Иогт дурлах гол шалтгаан бол миний хувьд хамгийн анх сэтгэл санаа маш тайван болж байсан тэр мэдрэмж. Мэдээж анх бие махбодийн хувьд хичээллээд шууд эрүүл саруул зүгээр болчихно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Анх хичээллээд л ямар хэцүү юм бэ гэж бодож байсан, бас ямар хөшүүн юм бэ гээд л. Гэхдээ тэр хэцүү бүхний араас хамгийн сүүлд дээшээ хараад хэвтэхэд “хөөх ямар гоё болчихвоо” гээд л бариа хийлгээд гараад ирсэн мэт л гоё байсан даа.

-Олон жил иогоор хичээллэхийн давуу тал. Мөн та бусдад хичээл заадаг байх?

-Миний хувьд олон жил биш ээ. Хоёр ч жил ч болоогүй байна. Би олон жил болсон багш нарыг хараад заримаас нь үлгэр дуурайлал аваад суралцаад л явж байна даа. Шинэхэн багш ч гэлээ би хүмүүст хичээлээ чин сэтгэлээсээ зааж, үр дүн өгөхийг хичээдэг.

-Иогоор тогтмол хичээллэдэг хүн уур бухимдалгүй, ядаргаагүй байдаг гэж үнэн үү?

- Энэ тал дээр хүмүүс их асуудаг л даа. Чи ерөөсөө бухимддаггүй юу гээд л. Үгүй шүү дээ хүн л юм чинь уурлана бухимдана. Гол нь уур бухимдлаа яаж хүлээж авч, яаж шийдвэрлэх вэ гэдгээ л мэддэг гэхэд болно. Уур бухидал чинь өөрөө сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр шүү дээ. Иогийн гол зорилго нь энэ сэтгэл гээд байгааг л барьж байхад л чиглэдэг юм. Тэгвэл та уур уцаараа ч хянах боломжтой.

-Бас эмчилгээ байдаг гэж сонссон. Нуруу өвддөг хүн иогоор хичээллээд эрүүл болсон гэдэг?

-Иог зовиуртай хүмүүсийг анагаадаг, эмчилдэг. Би өөрөө ч нурууны асуудалтай л байсан. Ямар хүн эмчлэгдэх вэ гэхээр тууштайгаар, өөрийгөө зовоолгүйгээр, шунахгүйгээр иогийн дасгалыг хийсэн хүн л эдгэрнэ. Хийж байгаа хөдөлгөөн бүрээ өөрийнхөө төлөө зориулан амьсгалтай хослуулан хийвэл илүү үр дүнтэй. Ихэнх хүмүүс хурдан сунгах гээд шунаад байдаг. Энэ нь өөрийгөө гэмтээх маш том аюултай. Хүн бүр л өөр өөр амьдралын хэв маягтай байдаг. Үүнийг дагаад бие махбодь ч өөр өөр байдаг. Тиймээс би шавь нартаа байнга хэлдэг хэн нэгэнг дуурайх биш өөрийн биеийг маш сайн сонсох хэрэгтэй гэж. Махан бие сэтгэл хоёр зайлшгүй холбоотой. Таны сэтгэл санаанаас хамаараад тухайн өдрийн дасгал хөдөлгөөнд ч өөр мэдрэмжүүд байдаг. Жишээ нь таны сэтгэл санаа тогтвортой байвал махан бие ч тогтуун бөгөөд хийхийг хүссэн бүхэн асанагаа амархан мэт санагдана. Харин тогтворгүй, стресстэй байгаа үед асанагаа тогтож хийж чадахгүй хүссэнээр бие нь захирагдахгүй байгаа мэт байдаг. /Би өөрт минь мэдрэгдсэн зүйлээсээ хуваалцаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх/

-Бусдад юу гэж уриалах вэ. Гэр бүлдээ хэр зав гаргаж чаддаг вэ?

-Би гэр бүлдээ анхаарал тавьж халамжтай эхнэр, ээж байхыг хичээдэг. Ялангуяа охиндоо сайн найз шиг нь байхыг хүсдэг. Охинтойгоо хүүхэд шиг биш том хүн шиг харьцаж үгийг нь сонсож, харилцан бие биеэ хүндлэн, хэлсэн үг үйлдэлдээ үнэнч, хариуцлагатай байхыг хичээдэг. Энэ нь эргээд охин минь өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, хариуцлагатай нэгэн болоход нөлөөлнө гэж боддог. Хүүхэд бол том хүний толины тусгал гэж ярьдаг шүү дээ. Манай охин намайг юу хийнэ яг дуурайдаг. Бүр юу хэлж байгааг минь хүртэл яг дуурайна. Иогаар ч хичээллэнэ. Тэгэхээр эцэг эх өөрсдөө хүмүүжилтэй байх ёстой мэт санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube