Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-19 нд нийтлэгдсэн байна.

Хиймэл оюун ухаан эмч нарыг гайхалтай өндөр оноогоор ялжээ

5/ 19/ 2023    16 цаг 49 минут

"Би зүгээр л асууж байгаа юм"

Танд эмч нараас зүгээр л асуулт асуух шаардлага хэр олон удаа гарч байсан бэ. Жишээлбэл, энэ эмийг өглөө уух уу эсвэл орой юу. Даралт хэвийн хэмжээнээсээ 10-аар нэмэгдсэн бол яаралтай буулгах шаардлагатай юу, нүд аргаад байна ямар дусаалга дусаах вэ гээд заавал эмч  дээр очих шаардлагагүй ч түүнээс асуумаар асуулт тантай байнга тулгардаг биз дээ. Тиймээс л хүмүүс цахим орчныг ашиглаж бие биеэсээ асууж, зөвлөгөө авч, өөрийн өвчний түүх, эмчилгээ зэргийг хуваалцдаг.

АНУ-ын эрүүл мэндийн онлайн хэлэлцүүлгийн хамгийн өргөн ашиглагддаг “Reddit AskDocs” платформ нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн бөгөөд тэд хүмүүсийн асуултад хариулт өгдөг. Тэгвэл хиймэл оюун ухаантай тэднийг ижил асуултаар өрсөлдүүлбэл яах бол хэмээх асуулт Калифорнийн их сургуулийн судлаачдын анхаарлыг татжээ. Мэдээж хэрэг, тэднийг дур мэдэн туршилт хийхийг эрүүл мэндийн платформын зүгээс зөвшөөрөхгүй. Тиймээс эрдэмтэд харилцан зөвшилцөөд санамсаргүй түүврийн аргаар 195 асуултыг сонгон жинхэнэ эмч нар болон хиймэл оюун ухаанаас хариултыг хайжээ.

Ингээд өвчтөнүүдийн тусламж хүссэн асуултыг ChatGPT 3.5 хувилбарт ачаалласан байна. Энэ бол хиймэл оюун ухааны тусламжтай хариулдаг чатбот.

“ChatGPT”-аас хариултаа авсны дараа эрдэмтэд жинхэнэ эмч нарын зөвлөгөө өгдөг сайт руу яг энэ асуултаа хуулж тавьсан байна. Ингээд эмч нарын болон “ChatGPT” чатботын хариулт дахь мэдээллийн чанараас гадна эмч нарын мэдээллийн хүртээмжтэй байдал, хүнлэг сэтгэл зэргийг эмч нарт лиценз олгох төвийн шаардлагаар үнэлэхийг хүссэн аж.

"Та жинхэнэ эмч байна!"

Гэтэл “ChatGPT” нь анагаах ухааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах шалгалтыг амжилттай давж чадсан байна.

Тодруулбал,

- ChatGPT хариултын 78 хувь нь "маш сайн", "сайн" гэсэн үнэлгээ авсан бол жинхэнэ эмч нарын хариултын ердөө 22 хувь нь ийм үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, чатбот эмч нараас 3.6 дахин илүү үр дүн үзүүлжээ.

- "Маш мэдрэмжтэй" ба "мэдрэмжтэй" хэмээн чатботын хариултын 45 хувийг үнэлсэн бол жинхэнэ эмч нарын хариултын 4.6 хувь нь ийм байдлаар үнэлэгдсэн аж. Өөрөөр хэлбэл,  хиймэл оюун ухаан "өвчтөний нөхцөл байдлыг ойлгож", тэдэнтэй бараг 10 дахин илүү үр дүнтэй "сэтгэл санааг нь мэдэрч" харилцсан гэнэ.

Ерөнхийдөө хэн ч юу гэж хэлэхээс үл хамааран “ChatGPT” жинхэнэ эмч нар болох зөвлөхүүдээс хамаагүй илүү мэдрэмжтэй, чадварлаг хариулт өгсөн байна.

Өрсөлдөгч биш туслах

"Бидний туршилтын үр дүн хиймэл оюун ухаан бүхий туслахууд нь өвчтөнүүдийн анхан шатны буюу “зүгээр л” асуултын хариултыг эмхэтгэхэд тустай гэдэг нь харагдаж байна" гэж туршилтыг хийсэн эрдэмтэд бичжээ. Өөрөөр хэлбэл, судлаачид цахим орчинд жинхэнэ эмч нарыг чатботоор солих тал дээр эргэлзээгүй гэнэ.

Ер нь “COVID-19” цар тахлын үеэр хүмүүс "виртуал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ"-г сонирхох нь ихэссэн гэж эрдэмтэд хэлэв. Өөрөөр хэлбэл, теле-анагаах ухааны зөвлөгөө өгөх үйлчилгээ, гар утасны аппликейшн, тусгай онлайн платформоор дамжуулан өвчтөнд алсын зайнаас үзүүлэх үйлчилгээ урьд өмнө байгаагүй хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр бид коронавирусын талаар бараг мартсан ч иргэдийн онлайнаар эмнэлгийн тусламж авах хүсэл эрмэлзэл улам нэмэгджээ.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд " Ирээдүйд энэ технологийг (ChatGPT) эмнэлзүйн орчинд үргэлжлүүлэн судлах нь зүйтэй үзэж байна. Бодит байдал дээр хиймэл оюун ухааныг ашиглах нь эмч нарын ажлыг ачааллыг бууруулж, эмнэлгийн үйлчилгээ, өвчинд нөлөөлөх үр дүнг сайжруулж чадах уу гэдгийг шалгаж үзэх ёстой” гэжээ.

"Энэ оношилгоо, зөвлөгөө бол хяналт, хариуцлагагүй сайхан үгс юм"

Эмч нар хиймэл оюун ухаантай өрсөлдөхөөс айхгүй байна гэж үү? Хиймэл оюун ухаан нь хэрхэн өвчтөнүүдтэй харилцахдаа илүү мэдрэмжтэй, хүнлэг сэтгэлээр хандаж чаддаг вэ?  Гэдэг асуултад анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Москва хотын эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Павел Воробьев доорхи хариултыг өгчээ.

-Хиймэл оюун ухаан бол мэдээж илүү  мэдрэмжтэй гэж бодьё. Эмч нараас хамаагүй дээр үгс өвчтөнд “илгээдэг”. Учир нь энэ бол түүний хийж чаддаг цорын ганц ажил юм. Жинхэнэ эмч ийм заль мэх хэрэглэхгүй. Эмч өвчтөнтэй ажиллахдаа гоё сайхан үгсээр бичихгүй шүү дээ. Хамгийн энгийн тохиолдлуудад хиймэл оюун ухаан нь тухайн сэдвээр боловсруулалт хийж, зөв хариулт өгч чадна. Ингээд өвчтөн “Хөөх, ямар сайхан юм бэ, чатбот намайг геморрой биш, ханиад туссан” гэж тодорхойлсон хэмээн бодох болно. Гэхдээ үүнээс цааш явахгүй. Бодит байдал дээр энэ нь үнэхээр ханиад уу? Эсвэл микоплазмын халдвар уу, ковид уу гэдгийг эмч нарын тусламжтай л ойлгох болно. Харин хиймэл оюун ухаан батлах чадваргүй.

Жишээ нь, миний хамтран ажиллагсдын нэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтэн чатботоос асуулт асуув. Тэр олон арван шинжлэх ухааны өгүүлэл, монографи, номноос бүрдсэн гайхалтай багц хүлээн авсан. Хамтран зүтгэгч маань “Миний ийм олон жилийн туршлагыг зүгээр л минутын дотор ингээд...” хэмээн мэдээж бухимдсан. Тэгээд тэр шалгасан. Харамсалтай нь хэрэг болох нийтлэл нэг ч байгаагүй гэж болно. Тэгэхээр хэрэв анагаах ухаанд хиймэл оюун ухааныг ашиглаж, үүний тусламжтайгаар хүнийг бүрэн оношлогоонд хамрагд гэвэл бурхан минь би лав хориглох болно гэв.

Гэхдээ хиймэл оюун ухаанд эмч нарын цаг завыг их үрдэг энгийн ажлыг өгөх нь зүйтэй гэж шинжээч нар үзэж байна.

Жишээлбэл, өвчтөнтэй ярилцлага хийх, шинж тэмдэг, өвчний түүхийг баримтжуулах. Мөн MRI, CT гэх мэт мэдээллийг боловсруулах. Ийм горим улам бүр машины алгоритмд шилжиж байна. Энэ нь илүү үр дүнтэй гэж байгаа юм.

 Эх сурвалж: https://www.kp.ru/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube