С.Саранцацралт: Би та бүхний сэтгэлийг аль ч талаар нь хөдөлгөж чадахгүй бол өөрийгөө уран бүтээлч гэж хэлээд яах вэ дээ

5/ 24/ 2023    7 цаг 15 минут

Зургийг Lkham Gallery

 Өвөрмөц имиж, өнгө донжоороо төдийгүй нууцлагдмал дотоод ертөнцөөрөө олны эрхгүй өөртөө татдаг уран бүтээлч бол Төрийн шагналт зураач С.Саранцацралт юм. Түүний уран бүтээлийн талаар хэчнээн ярьж, олон талаас нь тайлбарлавч таны нүдээрээ харж, дотоод ертөнцөд чинь бүрэлдэх мэдрэмжийг илэрхийлж чадахгүй билээ. Ийн хэлэхийн учир нь зураачийн “Бүх мэдрэхүйд” хэмээх үзэсгэлэн “Лхам” галерейд гарсан холбоотой. Уран бүтээлчийн сүүлийн үеийн байгалийн дүрслэлт бүтээлүүд нь үзэсгэлэнгийн танхимыг тойрон байрлах ба тэдгээр нь улирлын өнгө, бүтэц, сэтгэл хөдлөлийг шингээсэн байна. Тодруулбал, зураач С.Саранцацралтын өмнө хэзээ ч олны өмнө гаргаж байгаагүй хоёр ч бүтээл танхимд таныг хүлээж буй.

Үзэсгэлэнг дэглэсэн куратор Кристианна Бонин “Бүх мэдрэхүйд Саранцацралтын шинэ болон урьд өмнө олны өмнө дэлгэж байгаагүй уран зураг, гобелен бүтээлийг толилуулж байна. Эдгээр бүтээл нь хүн олон төрлөөр мэдрэмжээ илэрхийлэх чадварын тод жишээ юм” гэжээ. Кристианна Бонин нь урлагийн багш, шүүмжлэгч, куратор юм. Тэрээр АНУ, Орос, Европын академийн болон арилжааны урлагийн ертөнцөд 15 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнчлэн Евроазийн орчин үеийн болон контемпорари урлагийн чиглэлээр мэргэшжээ. Массачусетсийн Технологийн хүрээлэнд урлагийн түүх, онолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Шаржагийн Америкийн их сургуулийн урлагийн түүхийн тэнхимийн туслах профессор юм.

Зураач Сэр-Одын С.Саранцацралт 40 гаруй жил үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа турш өөрийгөө илэрхийлэхэд зориулж, урлагийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглан нийгэм, гоо зүй, улс төрийн олон сэдвийг хөндсөн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн нь хоёр хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд зураачийн өөрийгөө болон хүний биеийг дүрсэлсэн ажлууд нь түүний өөрийн дотоод ертөнцийн байгалийн зургуудаар хүрээлэгдэнэ. Үзэсгэлэнгийн гол бүтээл болох “Би зөв замаараа явж байна” уран зураг нь анх удаа олны өмнө дэлгэгдэж, Лхам галерейд тавигдаж буй. 2000 онд бүтээгдсэн энэхүү бүтээлд зураач өөрийгөө гар дээрээ юу ч болоогүй мэт зогсож байгаагаар дүрсэлсэн аж. “Бүх мэдрэхүйд” үзэсгэлэнг тохиолдуулан тэрээр өөрийнхөө энэхүү залуу хувилбарыг дахин бусдад харуулахаар шийджээ. Үзэсгэлэнгийн хамгийн хуучны бүтээл болох “Гал” нь 1993 онд гар хийцийн нэхмэлийн суурь дээр хийгдсэн бөгөөд энэ нь хүний дотно харилцааг мэдрүүлсэн дүрслэлтэй юм.

Мөн та үзэсгэлэнгийн танхимаас яруу найрагч Т.Саранцацралтыг илрүүлж магадгүй.

С.Саранцацралт: Бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяатай

Тэрээр зөвхөн зургаа үзүүлээд зогсохгүй хүрэлцэн ирсэн зочидтой ярилцаж, бидэнд асуулт асуух боломж олгосон юм. Тухайлбал, “1990-ээд оноос эхлээд миний олон бүтээлийг надтай хамт бүтээлцсэн “дээрх хоёр”-ыг сүүлийн үеийн зургуудынхаа хамтад гаргасан. Надад хэзээ ч худалдахгүй гэсэн бүтээлүүд бий. Тэр дундаас Кристианна “Би зөв замаараа явж байна” болон “Гал” бүтээлийг сонгож үзэсгэлэнд оролцуулсан.

Бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяатай. “Би зөв замаараа явж байна” болон “Гал” нь эзнээ олоогүй, үзэсгэлэнд ч гараагүй хоёулхнаа үлдчихсэн байсан. Учир нь тэд гологдсондоо биш юм. 1992 онд би ноосон зураг гэж нэрлэдэг гобелен бүтээл 25 ширхгийг хийж байлаа. Тэдгээр нь 8, 10, 12 метр зэрэг том хэмжээтэй. Хамгийн жижиг нь “Гал”. Одоо харахад эдгээр бүтээл энэ онд Лхам галерейд урилгаар орох тавилантай байж. Мөн өөрийнхөө үеийнхэнд харагдаагүй атлаа шинэ үеийнхэнд үзэгдэж байгаагаараа шинэлэг юм. Гаргаж ирснийхээ дараа үзэхэд, би хуучин найзуудтайгаа уулзаж буй юм санагдсан. Уран бүтээл яг л дарс шиг. Гаргаж ирэхгүй удах тусам нэрэгдэж байдаг юм билээ. “Гал” маань олон жилийн өмнө бүтээгдсэн ч техникийн хувьд үзэгчдэд төдийлөн гологдохгүй болов уу” хэмээн хэлсэн юм.

Харин түүнээс уран бүтээлчид нийгмийн болохгүй, бүтэхгүйг хэрхэн шүүмжилдэг, өөрийн уран зурагтаа үзэл бодлоо хэрхэн шингээдэг талаар асуухад “Уран бүтээлчид гадаа талбайд гарч ирээд жагсахгүй ч гэсэн бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлж байдаг. Өмнө нь би “Оюун санаагаа аваръя" гэх контемпорари чиглэлийн үзэсгэлэнгээ "Хаан банк арт галерей"-д гаргасан юм. Тэнд хогтой ч бүтээл байсан. Мөн “Таны хувьд эх орон гэж юу юм бэ?” гэх бүтээл олонд хүрж чадсан.

Түүнчлэн хүүхэд төрөхөөсөө өмнө эцэг эхээсээ асуулт тавьж байгаа мэт “Намайг төрүүлэх аппликейшн” гэх бүтээлийг гаргасан юм. Энэ нь “Намайг төрүүлэх аав, ээж хоёрын хайр сэтгэл хэр зэрэг баталгаатай вэ? Та хоёрын бие эрүүл үү? Намайг төрүүлээд хүмүүжүүлэх оюун санааны бэлтгэл байгаа юу? Намайг өсгөх гэр орон бий юу? Та нарт надад зориулах мөнгө бий юу? Дээр нь та хоёр намайг хүнд өргүүлэх үү? Эсвэл эмээ өвөө дээр орхих уу?” гэхээс эхлээд “Намайг ямар зорилгоор төрүүлж байгаа юм. Надаар мөнгө хуримлуулах уу? Эсвэл үр удмаа залгуулах гэж байгаа юм уу? Энэ мэт маш олон асуулттай. Тэгэхээр эдгээр асуултад бүгдэд нь хариулж чадвал та хэдэн ч хүүхэд төрүүлж болно. Харин чадахгүй бол өөр газар яваа хөөрхий сүнсийг энд авчирч зовоох ямар шаардлагатай юм. Ийм л санаатай. Энэ бүтээл минь олон залуучуудад хүрч, бодолд автуулсан гэсэн” хэмээв.

Үргэлжлүүлэн тэрээр “Объект давхцаж болох ч уран бүтээлчийн үзэл санаа онцгой байдаг...

1992 онд би анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгэхдээ, нэгдүгээрт би үзэсгэлэнгээрээ юу үзүүлж чадах бол, үзэгчид юугаар цангав гээд түүнийг нь үзүүлэхийг хичээсэн. Хоёрдугаарт феминист байсан. Эрэгтэй хүмүүс нүцгэн эмэгтэй зурж болоод би яагаад нүцгэн эрэгтэй зурж болохгүй гэж гэсэн санаагаар бүтээлээ гаргав. Мөн маш том, том хэмжээтэй бүтээлийг дэлгэсэн. Тэр маань үзэгчдэд цочрол өгсөн байх. Миний уран бүтээлийн тактик зөв байсан. Би анхны үзэсгэлэнгээрээ дамжуулж үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог юм. Хүмүүс намайг их шүүмжилсэн л дээ. Чи яагаад олон эрэгтэй зурав? Мэддэг юм уу гэх мэтээр. Хариуд нь би “Та нар яагаад өөрийнхөө эрхтнээсээ ичээд байгаа юм. Тэгвэл нүд, хамраа дараад явж болно шүү дээ. Бүх эрхтэн л адилхан” гэлээ. Үүнийхээ хариуд солиотой ч гэх юм уу янз бүрээр хэлүүлсэн л дээ. Гэхдээ хүмүүс өөрт төрсөн сэтгэгдэл, шүүмжийг хэлэх нь зөв. Энэ чинь л миний зорилго. В.Инжаннаши “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” хэмээн хэлсэн байдаг. Үүнтэй адил би та бүхний сэтгэлийг аль ч талаар нь хөдөлгөж чадахгүй бол өөрийгөө уран бүтээлч гэж хэлээд яах вэ дээ” гэсэн юм.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.91.161Б.Пүрэвсүрэн   • 5 сарын 26. 15 цаг 43 минут

Уран бүтээлд нь томоос том амжилт хүсье.

192.82.91.161Зочин   • 5 сарын 26. 15 цаг 42 минут

амжилт хүсье

202.9.46.18Алтайсайхан   • 5 сарын 26. 14 цаг 44 минут

Амжилт хүсье

202.9.40.168irgen   • 5 сарын 24. 19 цаг 46 минут

Estoi goe emegtei shuu.Harahaas hair hundlel turdeg uom.Uran buteeld n amjilt husie



ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ3 цаг 35 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 47 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 52 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 17 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа4 цаг 37 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 47 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 48 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 51 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал6 цаг 6 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цаг 16 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 17 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 20 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 23 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой6 цаг 31 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина6 цаг 36 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна6 цаг 41 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ6 цаг 43 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 56 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ7 цаг 27 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ7 цаг 35 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү7 цаг 35 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 49 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ8 цаг 6 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 19 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 26 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа9 цаг 14 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй9 цаг 14 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 57 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 59 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube