“Асуудалтай” гэж анхааруулсаар байтал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Чингис хаан” банкинд нэмж байршуулсаар байжээ

5/ 23/ 2023    6 цаг 38 минут

Д.Дагвадоржийн ҮХОБ-нд ЭМДС “харилцах дансаа” байршуулжээ

Сүмогийн аварга Д.Дагвадорж ах Үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазарын хамт 2006 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулсан байдаг. Өдгөө тус банкны нийт хувьцааны 10 хувийг Д.Дагвадорж, түүний эхнэр болох М.Отгонцэцэг 41.1 хувийг, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 11.2 хувийг нь эзэмшдэг. Харин нийт хувьцааны 33,66 хувь нь гадаадын иргэн байгууллагынх болсон байдаг.

Нийгмийн даатгалын сангийн нийтэд ил болсон мэдээллээр тус банкинд 2010 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалын сан, 2011 оноос Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, 2013 оноос Тэтгэврийн даатгалын сан, 2015 оноос Ажилгүйдлийн даатгалын сан, 2017 оноос Тэтгэмжийн даатгалын сангийн хөрөнгө байршсан байна.

 Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн 2023 оны 4 дүгээр сард өгсөн мэдээллээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк НДС, ЭМДС-гийн 14 тэрбум төгрөгийн өрөө Монголбанкнаас зээл аваад төлсөн. Одоогоор тус банкны хувьд ямартай ч Нийгмийн даатгалын санд өргүй гэсэн албан ёсны шошготой болсон.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн хадгаламж Чингис хаан банкны мэдэлд байсан уу

Тэгвэл Shilen.gov.mn сайтад орсон мэдээллээр Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн дансыг байршуулж байсан бөгөөд 2010 онд Ажилгүйдлийн даатгалын сангийн 5 тэрбум, 2012 онд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгааласан өвчний даатгалын сангийн 13 тэрбум төгрөг, 2013 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн 700 сая, ҮОМШӨ-ний даатгалын сангийн 17.3 тэрбум төгрөг, 2017 онд тус сангийн 37.3 тэрбум, 2015 онд 40.6 тэрбум, 2017 онд 62,1 тэрбум, 2018 онд 69.1 тэрбум төгрөг, 2019 онд 56.2 тэрбум төгрөг байршуулсан байна. Чингис хаан банкинд ямартай ч Монголын төр маш уужуу сэтгэлээр хандаж, хангалттай мөнгөө итгэл хүлээлгэн хадгалуулсан байгаа биз.

Эрүүл мэндийн даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан, ҮОМШӨ-ний даатгалын сангийн мөнгийг 2010 оноос 2019 оны дуустал тасралтгүй байршуулжээ.

Үнэндээ 2001 онд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай банк хэмээн байгуулагдсан Чингис хаан банк 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулагчтай болсон гэх түүхтэй  ч чухам яагаад Монголын үе үеийн Засгийн газарт тэдэнд ийн итгэл хүлээлгэж байсан нь сонирхол татах нь тодорхой. Гэтэл төрийн мөнгийг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хадгалж байсан тус банк 2017 онд Олон улсын Валютын сангаас хийсэн арилжааны банкуудын активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гэж гарсан байдаг. Асуудалтай гэж анхааруулсаар байтал 2019 онд ҮОМШӨ-ний даатгалын сангийн 56 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан гэж харагдаад байгаа нь харамсалтай.

2023 оны дөрөвдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг татан буулгах гэж яарахгүйгээр Хөрөнгийг сайжруулах тал дээр анхаарч байна. Чингис хаан банкинд хөрөнгө оруулалт хийхээр Өвөрмонголын нэг компани сонирхож байгаа. Чингис хаан банк жижиг хадгаламж эзэмшигчдээ хохиролгүй болгосон. Тус банк Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн өмчийн компаниудын 130 тэрбум төгрөгийг төлнө” гэсэн мэдээлэл өгснийг хэн бүхэн санаж буй.

 Чухам яагаад олон улсын байгууллага анхааруулсаар байтал төр мөнгөө тус банкинд ахин байршуулсныг тухайн үеийн Засгийн газар, хариуцсан сайдын зүгээс л тайлбарлах бололтой. Уг нь ч тийм холын хугацаа биш. Тухайн үед НХХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Чинзориг гишүүн одоо Засгийн газрын кабинетэд байгаа юм.

 Хөгжлийн банкнаас нэмж 25 тэрбум төгрөг байршуулжээ

 Үүгээр ч зогсохгүй “Хөгжлийн банкнаас 2019 оны 12 дугаар сарын 19-нд Чингис хаан банканд 25 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг 3 сарын хугацаатай байршуулсан. Хадгаламжийн хугацаа дууссан ч ХБ байршуулсан мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрч ХБ-ны авлага 38.5 тэрбум төгрөгт хүрээд байна."хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул 2022 оны 9 дүгээр сард олон нийтийн сүлжээнд жиргэсэн байдаг.

Мөн Чингис хаан банк нь тус хадгаламжийн барьцаанд нийт 44 үл хөдлөхийг барьцаалсан ч эдгээрийн тал орчмыг иргэдэд зарсан, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд эдгээр хөрөнгөөрөө Хөгжлийн банкны авлагыг барагдуулаагүй хэмээн тэрээр мэдээлдэг. Тэгэхээр татвар төлөгчдийн 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголын төр Чингис хаан банкинд яагаад ийм итгэл хүлээлгэснийг Засгийн газар өөрөө, өөрөөсөө асуух нь ...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 минут 39 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна5 минут 33 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...35 минут 39 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ58 минут 19 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 17 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 38 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 10 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 23 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 41 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 43 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 43 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 51 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 31 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 37 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 52 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 5 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 12 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 28 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 52 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 11 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 58 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 7 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 8 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 12 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 17 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08
 Facebook Twitter Youtube