Флорида мужийн захирагч Рон Десантис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцохоо Лхагва гарагт зарлав. Орой нь NBC-ийн мэдээлснээр түүний сонгуулийн штабаас бэлтгэсэн видео олон нийтийн сүлжээнд таржээ.
Ийнхүү Десантис ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй Бүгд найрамдахчуудын улам бүр өргөжиж буй жагсаалтад нэгдэж, Дональд Трампын гол өрсөлдөгч болох магдлалтай юм.
Тэр тусмаа Украины дайны талаар Жо Байдентай илт санал зөрөлддөг нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шалтгааныг нь ихээхэн учир утгатай болгож байна.
Десантисын мэдэгдэл нь Майами дахь сонгуулийн сурталчилгааны хандивын ажил эхлэхтэй давхцаж, түүнийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаарх дэмжигчдийнх нь дунд өрнөсөн олон сарын таамаглалыг дуусгаж буй хэрэг юм.
Десантис өөрийгөө хүчтэй туршлагатай, амжилттай консерватив улстөрч гэж харуулах төлөвтэй байна. Тэрээр саяхан экс ерөнхийлөгчийг шүүмжилж жинхэнэ удирдагчийн ажил бол өөрийн брэндийг бий болгох, олон нийтийн сүлжээгээр чатлах биш гэдгийг онцолж байв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.