Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-26 нд нийтлэгдсэн байна.

Гавьяат багш Ш.Оюун: Сургууль төгссөн л бол багш болчихдоггүй, хүүхдүүд л багшийг багш болгодог

5/ 26/ 2023    6 цаг 25 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш Ш.Оюун уригдлаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 38 жил ажиллан гавьяаныхаа амралтанд гарсан тэрбээр өдгөө мод үржүүлгийн газар байгуулж сумын айл өрх төдийгүй Улаанбаатар хотын иргэдэд мод тарих арга туршлагаасаа хуваалцаж явна.

-Сайн байна уу? Яриагаа таны багш болсон түүхээс эхлэх үү, яагаад багшийн мэргэжлийг сонгосон бэ?

-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчид ээ. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 1971 оноос хойш газар зүй, түүхийн багшаар дөчөөд жил ажилласан хүн. Дунд сургуульд ороод л багш нараа харж, хүндэлж багшийн мэргэжлийг сонирхох болсон юм. Нөгөө талаар би өөрөө арван нэгэн дүүтэй. Хүүхэдтэй ажиллах сайхан юм шиг санагддаг байсан. Тэгээд л багш мэргэжлийг сонгоод 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газар зүйн ангид орж суралцсан юм.

- Таны бодлоор багшийн мэргэжлийн сайхан нь юу байна вэ?

-Сургууль төгсөөд нэг сургуульд ирээд багш болчихно гэж байдаггүй юм байна лээ. Ажиллаад хүүхдүүдтэй харилцах явцдаа л багш болдог. Үнэндээ хүүхдүүд маань багшийг багш болгодог юм. Олон хүүхдүүдийн маань олон хөөрхөн нүд өөдөөс хараад сууж байх л багш хүний жаргал юм байна гэж бодогддог байсан.

-Улсад дөчөөд жил ажилласан багш хүний хувьд залуу багш нарын арга барил ямар байна, юун дээрээ анхаараасай гэж танд бодогдох юм?

-Хүүхдийн амралтаар л битгий даалгавар өгөөрэй. Мэргэжлийн багш болгон төдөөс төддүгээр хуудсыг уншаад, бичээд асуултад нь хариулаад ирээрэй гээд явуулчихдаг. Нөгөө хүүхэд амарсан ч юм байхгүй, санаа зовж санааширсаар байгаад хийж амждаггүй. Ялангуяа дунд ангид олон төрлийн хичээл орж байна шүү дээ. Хичээлийн жил эхлэхэд хүүхэд хичээлд явахдаа дургүйцдэг. Яагаад гэхээр даалгавраа хийж амжаагүй, багш шалгана гээд сэтгэл нь зовно. Тэгэхээр даалгавар бол хүүхдэд маш том дарамт. Хүүхдийг аль болох дарамтгүй, чөлөөтэй сэтгэн бодох боломж олгох юм бол аливаа юмыг сайн хийнэ.

Бас нэг зүйл нь хүн болгоныг дээд сургууль төгсгөнө гэдэг нь эцэг эхийн буруу. Тэдний хүүхэд дээд сургууль төгссөн. Манай хүүхэд дээд сургууль төгсөнө. Тэр сурч байхад чи сурч чадахгүй яадаг юм гэдэг. Ийм зүйл зөндөө тохиолддог. Нөгөө талаар албадаад боловсрол эзэмшсэн хүүхэд ажил дээрээ муу байна. Сайн ажилтан болж чадахгүй байна. Өөрийнх нь сонирхол биш учраас тэр шүү дээ.

-Таныг 40 жил багшлахад Боловсролын яамны хөтөлбөр хэд хэдэн удаа солигдсон нь тодорхой. Ер нь боловсролын хөтөлбөр агуулгад хэр анхаарч чаддаг гэж та боддог вэ?

-Боловсролын яам, Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтыг өөрчилмөөр байгаа юм. Яг юунд чиглүүлэх гээд байгаа, хүүхдийг юунд сургах гээд байгаа юм, шинжлэх ухааны өндөр мэдлэгт сургах юм уу, амьдрах арга ухаанд сургах юм уу, өөрөө өөрийгөө авч явах чадварт сургах юм уу гэдэг чиглэлээ тодорхой болгомоор байна. Хамгийн чухал нь юу юм, хэддүгээр ангид нь юуг сургах юм гэх мэтээр нарийн боловсруулсан хөтөлбөр хэрэгтэй. Би сургалтын менежер хийж байсан. Сургалтын хөтөлбөр байнга шахуу маш их өөрчлөгдөж байна. Дөрвөн жилд нэг засаг солигдоод нэг сайд бий болж байна. Сайд өөрийн концепцоо боловсруулахаар Японы, Кембрижийн гэдэг юм уу хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хийж боловсруулж ядсаар байтал дараагийн дөрвөн жил болж байна. Багш нар энэ өөрчлөлтийг гүйцэхгүй байна.

-Таныхаар бол хэрхэн зохицуулбал зүгээр вэ?

-Нэгдмэл хичээл бий болговол яасан юм бэ? Жишээлбэл, байгаль шинжлэлийн хичээлүүдийг нэгдмэл хичээл болгоно. Хими, физик, биологи, газар зүй гэх хичээлүүд нэгдмэл байгаад агуулгыг дотор нь сайн багтааж, боловсруулах юм бол цагийн хувьд цөөрч байна. Иргэний боловсрол зэрэг хичээлийг бусад хичээлүүдэд нь хичээлийн цагт нь багтаагаад өгчихмөөр санагддаг юм. Тэгээд хичээл үзэж байгаа академик боловсролоо арай багасгаад өгчихвөл яадаг юм бол доо гэж бодоод байна. Миний боддогийг олон хүн л боддог байлгүй дээ. Миний хувьд бол ийм л юм бодож явдаг юм.

Би байгаль шүтэж амьдардаг

-Гавьяаны амралтандаа суугаад та сумандаа мод үржүүлгийн газар байгуулаад мод тарих ажилд идэвхийлэн оролцож байгаа юм байна. Энэ таны хобби байсан уу?

-Би 2009 онд чөлөөндөө суусан. Чөлөөндөө суунгуут надад хийх ажил хэрэгтэй болсон. Тэгээд мод үржүүлгийн газар байгуулъя гэж шийдсэн. Хоёрдугаарт, ард иргэдэд экологийн боловсрол олгоё. Гуравдугаарт, навчит модны музей байгуулъя, сакурагийн цэцэрлэг байгуулъя гэсэн их том зорилт тавилаа. Гэхдээ сүүлийн хоёр зорилт маань биелэгдээгүй байна. Биелэх байх гэж бодож байгаа.

Сонирхлоо дагаад хашаандаа мод тарьж, эхлээд мод үржүүлгийн газар байгуулаад хүмүүст модоо тарааж эхэлсэн. Манай улсын хэмжээнд “Тэрбум мод” хөтөлбөр гарсан шүү дээ. Айл өрхүүд аль болох хашаандаа жимсний мод тарихыг л зорино. Тийм учраас би жимсний мод үржүүлэх гэж байна. Монгол оронд таван төрлийн ерөнхий шилмүүст мод байдаг. Тэрнээс гурвыг нь тарьчихсан байгаа. Нарс, гацуур, хар мод байна.

-2009 оноос хойш мод тарьж эхэлсэн юм байна. Таны байгуулсан мод үржүүлгийн газарт хэчнээн төрлийн мод байна вэ? Энэ хугацаанд зөндөө суулгац бэлдэж гаргасан байх даа.

-2009 оноос хойш би талбайдаа 56 төрлийн мод тарьсан. Тэрний гурав нь шилмүүст мод, 53 нь навчит мод. Зуугаад навчит мод тарьчихвал навчит модны музей болох гээд байгаа юм.

Мод үржүүлгийн талбайгаасаа зарим жилдээ арван мянгыг гаргана. Зарим жилдээ таван мянгыг ч гаргана. Тэгэхээр хүмүүс ийм бага талбайгаас тийм их модыг үржүүлж, тарьдаг гэж итгэдэггүй юм. Би 40 мянга орчим модны суулгац бэлдээд гаргажээ. Улаанбаатар хотод ноднин үзэсгэлэн худалдаа гаргасан. Ганга нуурт бас мод тарьж байсан. Арваад мянган мод тарихад цөөхөн хэд л ургасан. Сумандаа “Түмэн төгөл” нэртэй жижиг цэцэрлэг бий болгох санаатай. Би байгаль шүтэж амьдрахаас бурхан шүтэж амьдардаггүй шүү дээ. Байгалиа л шүтдэг. Тийм учраас тэгж л бодсон юм. Энэ баруун уулаар би зөндөө мод тарьсан. Зарим нь гайгүй сайхан ургаж байгаа.

-Хүмүүс мод тарих талаар хэр мэдлэгтэй байна вэ? Хүн их үйлчлүүлж байна уу?

-Манай хашаагаар хүмүүс их ирдэг юм. Энэ модыг тарих юмсан, тэр модыг тарих юмсан, яаж тарих вэ, надад энэ модноосоо өгөөрэй гэхээр миний урам сэргэж, цаашаа юм хийх сэтгэл бий болдог. Суманд маань газар тариалангийн сангийн аж ахуй байсан юм болохоор сумынхан маань мод ургамал тарихад их сонирхолтой. Би 30-аад айлд үхрийн нүдний бут өгч тариулсан. Хараад байхад манай суманд 100 гаруй айл хашаандаа модтой. Ахиад мод тарья гэсэн хүмүүс бий. Тийм учраас сонирхлыг нь дагуулаад жимсний мод тарья гэж бодоод байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 14 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 43 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 6 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 12 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цаг 10 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 28 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 45 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ10 цагийн өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube