Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч нар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд буюу Ус сувгийн удирдах газар, Зорчигч тээврийн нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Зорчигт тээвэр гурав, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудаас сард 550 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тав таваараа нийслэлийн өмчит газруудад хуваарилагдан цалинждаг аж.
Харамсалтай нь, Зорчигч тээврийн нэгтгэл зэрэг нийтийн тээврийн нийслэлийн өмчит газруудын хувьд ашиггүй ажилладаг ч НИТХ-ын төлөөлөгч нартаа ямар ч байсан сарын цалин олгодог юм байна.
Монголын “Улсын” гэх тодотголтой хэдэн их сургуулиудын маань ТУЗ-ийн гишүүд цалингүй ажилладаг мэдээлэл орсон байтал манай нийслэлийнхэн Хот төлөвлөлт, судалгааны институт гэх нийслэлийн байгууллагадаа ТУЗ-тай бас цалинтай юм байна.
Бүүр Хот тохижилтын газрын ТУЗ-д буй НИТХ-ын төлөөлөгч нар ч 550 мянган төгрөгийн цалин авдаг.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.