Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогджээ. Тэгвэл энэхүү хэргийг АТГ-аас шалгаж дууссан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа тарифийн болон тарифийн бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг, энэ оны нэгдүгээр сарын 11-нд нэвтрүүлсэн бөгөөд уг хэрэгт нь Алтанбулаг боомтын гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаярыг хамт яллагдагчаар татсан юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.