ЦХХХЯ-ны сайд Н.Учрал Нийслэлийн 9 дүүргийн газар олголтын мэдээлэл ил болж шилэн сайтад байршсан хэмээн мэдээлэлдээ онцлов.
Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн 9 дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын мэдээллийг ил болголоо. Есөн дүүргийн үе үеийн газрын даргын захирамжаар олгогдсон 310503 газар олголтын мэдээллийг ил тод нээлттэй байршлаа. 2000-2023 онд олгосон Чингэлтэй дүүргийн 35049 газар, Баянзүрх дүүргийн 86051 газар, Сүхбаатар дүүргийн 51477, Баянгол дүүргийн 10744 газар, Багануур дүүргийн хувьд 2000-2021 онд 10487 газар буюу хоёр жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй. Налайх дүүргийн 3 жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй. Багахангай, Хан-Уул дүүргийн мэдээлэл ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 2013-2023 онд олгосон 74021 газрын мэдээлэл ирсэн. Зориулалтын дагуу, эрх шилсэн, хугацааг нь сунгасан, цуцалсан эсэх мэдээлэл бүрэн харагдана. Тус мэдээлэл ил болсноор иргэдийн хяналтад шилжсэнээр газар олголт цэгцэрнэ гэж бодож байгаа." гэлээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Буруу л гишгэчлээдээ.Хайран залуу