Боловсролын зээлийн сангийн талаар олон нийтэд хандаж шүгэл үлээсэн О.Сийлэгмаа АТГ-т хандлаа.
Тэрээр АТГ-т албан ёсоор хамгаалалт авах хүсэлт хүргүүлж байгаа аж. Энэ талаар "Танихгүй дугаараас дарамт нэлээн ирж байна. Өнөөдрийн энэ хурлыг хойшлуулаач, зогсоогооч гэх үйлдэл нэлээн байна. Нэгэнт энэ асуудлыг хөндсөн нь олон нийтийн баатар болох зорилго байгаагүй. Энгийн иргэн 20 жил багшилсан мэргэжлийн хүний нүдээр хэн ч байсан энэ үйлдлийг зогсоохоор байсан.
Би АТГ-т материалынхаа хамтаар хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор өгч байна. Миний энэ шүгэл үлээсэн явдал нэлээд нэр бүхий улс төрчдийн эрх ашгийг хөндсөн юм шиг байна." гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.