БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16 сая 200 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Тэрбээр “БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдын томилолтын зардлыг Гадаад томилолтын зардлаар тооцхоор Засгийн газрын шийдвэр. Үүний дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна. Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн томилолтыг өдрийн 140 доллараар тооцож, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2. “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллар буюу 16.200.000 төгрөгийг нэг алба хаагчид олгохоор шийдвэрлэсэн.” гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.