Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

БОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ

5/ 30/ 2023    14 цаг 35 минут

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Салбарын хяналтын хэмжээнд 2023 оны тавдугаар сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 78 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 20 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэжээ. Түүнээс найман гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, өнөөдрийн байдлаар 24 гомдол мэдээлэл хяналтад байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 90 иргэн, аж ахуйн нэгжид 78,680,000 төгрөгийн торгууль оногдуулснаас 55.630.000 төгрөг буюу (70.7 хувь) төлөгдсөн аж.

Мөн 20 иргэн, аж ахуйн нэгжид 59,502,924 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулснаас 25,348,730 төгрөг буюу (42.6 хувь) төлөгдсөн байна.

Дээрх гомдол, мэдээллээс үзэхэд хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан, заг мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүй цооног гаргасан, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллаа явуулсан, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүлжээ

Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажилласан хяналт шалгалтын мэдээллийг танилцууллаа.

Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгаан,

-Цутгал голуудын бохирдол

-Заарт харх буюу ондатрын тоо хэмжээ хэт нэмэгдсэн нь нуурын экосистемийг алдагдуулсан

-Малаас үүдэлтэй бохирдол

-Суурин газруудын хур хогноос үүдэлтэй бохирдол

-Нуурын эрэг орчимд усны өвс ургамал ургаж замагшсан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас олон төрлийн бохирдол үүссэн байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын хэмжээнд 2.4 сая мод тарив

2023 онд нийслэл, аймгийн хэмжээнд 42,9 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн ба 21 аймгийн хэмжээнд мод тарих хөдөлгөөн үргэлжилж байна. Урьдчилсан мэдээгээр Улсын хэмжээнд 4000 гаруй байгууллага, 25 мянга иргэдийн оролцоотойгоор 2.4 сая мод тарьсан бөгөөд урд жилүүдэд тарьсан 17 мянга гаруй моддын арчилгааг хийж гүйцэтгэжээ.

Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг ойн сан бүхий аймгуудад судалгааны гурван үндсэн баг гүйцэтгэж буй аж. Энэ онд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг 185,0 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд тэмцлийн ажлын бэлтгэл байдлыг хангаж байгаа гэв.

Аялал жуулчлалын асуудлаар

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 29-ны байдлаар 181,500 жуулчин Монгол Улсад иржээ. Өдөрт дунджаар 1400-1500 жуулчин ирдэг аж. БОАЖ-ын Сайд, ЗТХ-ын Сайдын хамтын ажиллагааны хүрээнд Олон Улсын нислэгүүдийн тоо нэмэгдэж “ThaiViet K way” эйр компани, “JAL” авиа компани Монгол руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болжээ.

Мөн БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар хамтран аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачдын дэмжлэгээр жуулчдын тоо статистикийг боловсронгуй болгох шинэ аргачлал нэвтрүүлжээ. Ингэснээр жуулчдын оруулж буй орлого, сонирхол, аяллын чиглэлийг нарийвчлан тогтоох боломжтой болсон гэв.

Хүрээлэн буй орчны асуудлаар

Аймаг, Нийслэл, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг, төр хувийн хэвшлийн байгууллагуудын гадна орчны их цэвэрлэгээг тогтмол хийх ажил өрнүүлж эрүүл аюулгүй цэвэр орчин бий болгох, Аялал жуулчлалын бүс нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх хүрээнд улсын хэмжээнд 46.411 га талбайд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нийт 42.627 хүн, 10.947 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлжээ.

Улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 66.803 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналт доор халдваргүйжлийг хийж, булшилсан байна.

Түүнчлэн аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа 2023 оны тавдугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 1100 орчим жорлонг буулгасан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ7 минут 44 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ22 минут 58 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 42 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 4 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 11 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 22 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 49 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 1 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 21 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 34 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 39 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 45 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 53 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 17 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 33 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 40 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 30 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 32 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 5 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 24 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 39 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 44 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 48 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 51 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 30 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube