Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөлбөмбөгийн бэлтгэлийн зуслантай боллоо. Тодруулбал, Азийн хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд уг бэлтгэлийн зусланг байгуулжээ.
Тус зусланг Гачууртын 33 дугаар хороо, Шивэртэйн аманд стандарт хэмжээ бүхий байгалийн зүлгэн талбайг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөг тоглох, тогтмол бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Мөн тэдэнд зориулж цомцог гэрийг барьж, сурч боловсрох боломжтойгоор тохижуулжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.