Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-02 нд нийтлэгдсэн байна.

Д.Энхтуяа: Айл бүр хашаандаа мод таривал ногоон байгууламж нэмэгдэхээс гадна хүүхдүүдэд багаасаа мод тарих арга, туршлага сурна

6/ 2/ 2023    9 цаг 44 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор ойн аж ахуйн инженер Д.Энхтуяа уригдлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Энхтуяа гэдэг. Би ойн аж ахуйн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 42 жил ажиллаж байна.

-Тэр бүр хүн халдаж сонгоод байдаггүй энэ мэргэжлийн та яагаад сонгох болов?

-Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан их түүхтэй. Уг нь жүжигчин болох гээд шалгалт өгөөд тэнцчихсэн байсан. Гэтэл гэнэт л ойн аж ахуйн инженер болох сонирхол төрөөд сонгон суралцсан юм. Миний ээж энэ мэргэжилд намайг татаж оруулсан гэж боддог. Яагаад гэвэл ээж маань ургамал, цэцэгт их дуртай хүн байсан.

Ойн инженер мэргэжлийг эзэмшсэнээс хойш цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн бүх аж ахуйд би яг гар бие оролцсон гэж боддог. Цэцэрлэгжүүлэлт гэсэн энэ салбарт шинээр цэцэрлэгжүүлэх, цэцэрлэгжүүлснийгээ арчлан хамгаалах, үржүүлэх гээд олон ажил багтана. Мод үржүүлэх, цэцэг үржүүлэх гээд энэ салбарын бүх л аж ахуйд би инженер хийж байсан. Сүүлийн үед нас яваад, залуучууд маань ч олноор манай салбарт ажиллах болсон учраас тэдэнд зөвлөх, сургах ажлуудыг хийж байна.

-Мод ургамал үржүүлж, тарьж, арчилна гэхээр та өдөр бүр ажлаасаа сайхан мэдрэмж авдаг байх?

-Цэцэрлэгжүүлэлтийн ажлын сайхан нь хийсэн ажлынхаа үр дүнг харж, мэдрэх. Миний тарьсан мод, ургамлаар цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгүүдийг тохижуулсныг хүмүүс таашаалтай харж байгаа нь үнэхээр сайхан байдаг. Ямар сайхан мод вэ, ямар сайхан цэцэг вэ гэхэд нь би маш их баярладаг. Мод тарих, цэцэг тарих ажил өдөр бүр хүнд шинэ мэдрэмж, шинэ сэтгэл хөдлөлийг авчирч байдаг. Тийм болохоор миний мэргэжил хамгийн сайхан.

-Эх орондоо үрслүүлж, ургуулсан мод гаднаас ирж байгаа мод хоёрт ялгаа бий юу?

-Нутагшаад өөрийнхөө эх оронд ургаж байгаа цэцгийг тарихаар ургалтын хугацаа нь урт, арчлах, тордох арга хэмжээ нь тодорхой болохоор илүү үр дүнтэй ажил болдог. Гаднаас орж ирж байгаа цэцэг, мод, ургамал бол тодорхой хэмжээний хил гааль дамжина, урт хугацааны зам туулна. Тэр хооронд нь үндэс, иш, мөчир гэмтэх, зориулалтын бус саванд авчрахаас эхлээд нэлээн эрсдэлтэй байдаг л даа.

Манай мэргэжлийн байгууллагууд сүүлийн жилүүдэд гаднаас мод ургамал оруулж ирэхээргүйгээр бэхжиж байгаа гэхэд болно.

-Мод үржүүлж ургуулна гэдэг бас их хөдөлмөр шаардсан ажил шүү дээ. Хамгийн хэцүү зүйл нь юу вэ?

-Элсэн чихрийн ширхэг шиг үрийг 3 жил тордож ургуулаад тарих үйл явц хүртэлх тэр хугацаа бол маш их хөдөлмөр шаарддаг. Гэтэл модны үнэлгээ маш бага. Нэг модыг 15 мянган төгрөгөөр авлаа гэж бодъё. Хүн “өө ямар үнэтэй юм бэ” гээд авч байгаа сонсогддог. Гурван жил ургуулсан мод шүү дээ. Гуравт хуваахаар жилд тавхан мянган төгрөг оногдож байгаа биз дээ. Үнэндээ биднээс жилийн дөрвөн улирал ижил хөдөлмөр шаардсан, арчилж, хамгаалж ургуулж байгаа мод шүү дээ.

Нялх нярай хүүхдийг яаж хайрладаг билээ, яг тэрэн шигээ ийм сайхан амьд байгаль бэлэглэдэг хүмүүсийг хүндэтгэж хайрлаарай. Бидний хийсэн ажил, гарч байгаа “бүтээл”  бүр та нарт зориулсан юм шүү гэж хэлмээр байна.

Өөр нэг зүйл хэлэхэд, бид ногоон байгууламжид өдөрт 2 удаа, зарим өдөрт 3 удаа түүвэр цэвэрлэгээгээ хийдэг. Яагаад тийм ойрхон, ойрхон хийгээд байна вэ гэхээр бидний тарьж ургуулсан савтай модны тогоон дотор хүмүүс тамхины иш, ундааны сав, хогоо хийчихдэг. Өдөрт 4 шуудай хог гарна шүү дээ. Ойр орчных нь ААН-үүд савтай хогоо аваачаад шууд ногоон байгууламж, модны доор тавьчихдаг. Байнга л цэвэрлэх ажил гардаг. Модыг нь тэр чигээр нь сугалж аваад хулгай хийгээд явчихдаг. Иргэддээ хандаж хэлэхэд, хотын соёлтой байгаад өөрсдийнхөө төлөө хийсэн энэ ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбай, мод, зүлэг, цэцгээ хайрлаж байгаарай. Энийг чинь цэцэрлэгчид, цэцэгчид маш их хөдөлмөр хүчээр бий болгодог юм шүү. Та нарын л тав тухтай амьдралын төлөө хийсэн зүйлс юм шүү. Өөрсдийнхөө юмыг хайрлаарай.

-Ногоон байгууламжийн ач холбогдлыг хүн бүр л уг нь ойлгодог болж. Гэхдээ танаас сонсмоор байна?

-Ногоон байгууламжийн ач холбогдол бол барагдахгүй. Эдийн засгийн, гоо сайхны, эрүүл ахуйн, агаарын бохирдол гээд л ярьж байна. Аливаа улс орны хамгийн нэгдүгээрт тавигдах асуудал бол ногоон байгууламж. Бид нүүрстөрөгчийн хийгээр хордож байна. Хүчилтөрөгчөөр дутагдаж байна. Тоос шороонд харшил өгч байна гэх асуудлууд байхгүй болно доо. Ногоон орчинд амьдарна гэдэг чинь тэр хүмүүсийн сэтгэл зүй амар тайван амьдрахад маш чухал нөлөө үзүүлдэг. Ургамлууд маань тодорхой хэмжээний өөр өөрсдийн үүрэгтэй. Хорт хийг шингээх, дуу чимээ багасгах гээд л ...

-Хүмүүс мод тарих сонирхолтой болоод байгаа ч хамгийн чухал арчлах асуудлыг нь орхигдуулчихдагг. Тарьсан модоо хэрхэн арчилж тордох талаар та мэдээлэл өгөөч?

-Арчилгаа гэхээр хүмүүс зүгээр услах юм шиг боддог юм. Услахаас гадна бордох, ургамал хамгааллын арга хэмжээнүүд, өвчин хортон шавжаас сэргийлэх, дээрээс нь хүмүүсийн таашаалд тав тухтай байдалд нийцүүлэх зорилгоор мод ургамлаа хэлбэржүүлж засах, цэвэрлэгээний огтлол, залуужуулах огтлол гээд л олон ажил хийгддэг юм.

“Тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөс хойш хүмүүсийн сэтгэл санаа их өөр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүмүүс яагаад мод тарих шаардлагатай вэ, энэ мод бидэнд ямар үр дүн, ач холбогдол өгч байна вэ гэдэг талаар тодорхой хэмжээний ойлголт авсан гэж бодож байна.

-Мод тарих соёлыг хүн бүрт суулгахын тулд юу хийх хэрэгтэй гэж та боддог вэ?

-Улаанбаатарын гэр хороололд 400 гаруй мянган айл өрх амьдардаг гэсэн тоо бий. Тэгэхээр 400 гаруй мянган айл хашаандаа нэг нэг мод тарилаа гэхэд нийслэл 400 мянган модтой болно. Хоёр мод таривал 800 мянган модтой болох нь. Хүүхдүүд хүртэл мод тарих арга, туршлага сурна. Хожим би мод тарих ёстой гэсэн ойлголт хүүхдүүдэд суух болов уу л гэж бодож байна. Миний хувьд ногоон хоттой болохсон л гэж мөрөөддөг. Ер нь болж л байна. Сүүлийн үед хотын ногоон байгууламж эрс нэмэгдсэн.

 Нэмж хэлэхэд хүн болгон дотроо мод тарина гэж бодож яваарай. Мод таривал үйлс бүтдэг. Яагаад гэвэл тэр чинь амьд организм болохоор тодорхой хэмжээгээр хүнд зөв энерги түгээж байдаг юм шүү. Би мод ургамал тарьдаг ажилдаа маш их дуртай. Тарьсан модоо хараад миний нас нэмэгдэж байгаа байх гэж бодож явдаг.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.13Цэнд- Аюуш С.   • 6 сарын 2. 12 цаг 12 минут

Эрхэлсэн ажилдаа зорилготой золбоотой зүтгэлтэй нэгэн . Эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

192.82.87.13Зочин   • 6 сарын 2. 12 цаг 09 минут

Найздаа Эрүүл энх, аз жаргал хүсье. Ажилдаа зорилготой золбоотой , зүтгэлтэй хүн шүү.



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 41 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 4 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 10 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 22 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 48 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 1 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 20 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 33 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 38 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 44 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 52 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 16 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 33 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 40 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 29 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 32 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 5 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 23 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 38 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 43 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 47 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 50 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 29 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 2 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 18 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 49 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube