Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-03 нд нийтлэгдсэн байна.

Сүхбаатар: Дарьганга хийцийн соёлын биет бус өвийг нэвтэрхий мэдэх Ё.Бадарч

6/ 3/ 2023    8 цаг 04 минут

1982 оны үед Дарьганга хийцийг дагнан судалдаг хүн надаас өөр байгаагүй юм. Тиймээс энэ соёлын биет бус өв, гайхамшигт дарьганга хийцийг олонд түгээх нь миний үүрэг гэж бодсон хэмээн Ардын урлаг судлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Бадарч гуай хуучилжээ. 

Зураач Ё.Бадарч Хонгор сумын төвд "Үхэр уяа" хэмээх намхан толгойн арын дэрст хондонд төрсөн гэдэг. Зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дөчөөд жилийн тэртээд аймгийн Урчуудын салбарт дагалдан зураачаар орж, бийр будагтай хутгалдан зургийн ертөнцөд хөл тавьжээ. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх нутаг, үзэмж тансаг байгаль, Дарьганга ардын ёс заншил, ахуй амьдрал. Түүний Дарьганга судлалд оруулсан гавьяаг үнэлж баршгүй гэж урлаг судлаачид хэлдэг нь учиртай. Тэрээр 1990 оны үед мэргэжлийн гэрэл зурагчин нутагтаа авч ирж нутгийнхаа дарьганга хийцийн мөнгө аяга, хэт хутга, эхнэр гоёл гэх мэт 300 гаруй бүтээлийн гэрэл зургийг авч хадгалсан байна.

Мөн Дарьганга хийцийн тухай дөрвөн баримтат кино хийж дэлгэцэд мөнхөлжээ. Ё.Бадарч нь Дарьганга хийцийг 40 гаруй жил судлахдаа  нутгийнхаа бүх уран дархчуудаар орж, хийц хэв маяг, уламжлалт өв соёл, түүхийн тухай судлан, түүгээрээ хоёр ном хэвлүүлсэн байдаг.

Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээг харж болохоос гадна луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж уран тансгаар илэрхийлдэгт Дарьганга хийцийн амин сүнс оршино.

Ё.Бадарч зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, бийр будагтай нөхөрлөснөөс хойш 60 орчим жил болж байна. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх нутаг, үзэмж тансаг байгаль, Дарьганга ардын ёс заншил, ахуй амьдрал ажээ.

Түүний зурсан “Шилийн богд” “Алтан овоо”-ны зураг, наран мандах нутгийн айл бүрийн хойморт залардаг гэхэд хилсдэхгүй гэнэ.

Ё.Бадарч 2020 онд Франц улсад болсон ахмад зураачдын үзэсгэлэнд II байр эзлэн эх орны нэрээ алдаршуулсан байна. Тэрээр бие даасан 11 үзэсгэлэн гаргаж, уран зургаар олны нүдийг баясгасан билээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube