Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-06 нд нийтлэгдсэн байна.

“Артемис” баг шилдэг төслөөр шалгарч 20 сая төгрөгийн тэтгэлэг авлаа

6/ 6/ 2023    12 цаг 27 минут
“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Эрдэм хакатон 2023” тэмцээн таван өдөр үргэлжилж зургаадугаар сарын 5-ны өдөр дүнгээ гаргаж шилдэг төслүүдийг тодрууллаа.
Эдийн засгийн өгөөж өндөр, биотехнологид суурилсан шилдэг 29 төсөл энэ жил өрсөлдснөөс тэргүүн байрт ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс оролцсон “Артемис” баг шалгарч, БШУ-ны Сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэн болов. Тус баг нь гоо сайхны бүтээгдэхүүний орцонд нэн эрэлттэй "Artemisia annua L." буюу "Mugwort"-ийг биотехнологийн аргаар ургуулах патент дээр үндэслэн ургамлын түүхий эдийг жилийн дөрвөн улирал гарган авч, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажиллаж буй аж. Шилдэг төслөөр шалгарсан бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс хямд, чанартай, монгол орны ургамал найрлагад орсноороо давуу талтай байх юм гэнэ.

Дэд байрт “Эко” хөнгөн бетон төсөл  шалгарч ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн бол гутгаар байрт  "Метаког" төсөл  шалгарч хамтрагч байгууллагуудын нэрэмжит таван сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Тусгай шагналт байрт “Амин хүнс”  “Эко грийн гоулд” төслүүд шалгарлаа. 


“Эрдэм Хакатон” нь Инновацын  тэргүүлэх таван чиглэл болох Мэдээллийн технологи,  Шинэ материалын технологи, Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи,  Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл гэсэн чиглэлийн хүрээнд оюуны өмч бүхий бизнес төслүүд өрсөлддөгөөрөө онцлогтой.  Анх 2017 онд ШУА-ийн судлаачдын дунд 500,000 төгрөгийн шагналын сантайгаар эхэлж байсан уг тэмцээн нь өдгөө салбар салбарын энтрепренер судлаач  оролцогчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ.   

 Энэ жилийн хувьд  “Эрдэм хакатон” тэмцээний цар хүрээ нь өргөжиж Европын холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл, СЭЗИС, Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк, Европ Дархан Инновац, энтрепренершип төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулжээ.

Эх сурвалж: ШУА-ийн Биологийн хүрээлэн
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube