Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Эрдэмтэн Б.Баасансүрэн Саха Якутад зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээр 30 жил ажиллажээ

6/ 8/ 2023    10 цаг 06 минут

Биологийн шинжлэх ухааны доктор, анагаах ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Баасансүрэн “Саха Якутад зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухаанаар ажилласан 30 жил” үзэсгэлэнгээ нээлээ. Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын 7-10-ны өдрүүдэд тус эрхмийн олон жилийн нөр их хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгнн нэгтгэн, сонирхолтойгоор дэглэн үзүүлжээ.

Б.Баасансүрэн сүүлийн 30 гаруй жил ОХУ-ын Саха Якутад Монголын ШУА-ийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, зарим эрхтнийг судалж, шинэ эм, эмийн бэлдмэл бий болгон хүн зоны өвчин эмгэгийг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэсэн нь ихээхэн амжилт олсон аж. Тухайлбал, чөмөг хөрөх өвчний улмаас хүүхэд олж, тээж төрүүлэх чадваргүй болсон хүмүүсийг эмчилж 170 гаруй гэр бүлийг үр хүүхэдтэй болгож буянт үйл бүтээсэн байна. Энэхүү ажил нь Якутаар зогсохгүй Орос, Австри, Канад, Герман, Япон, Хятад, Солонгос зэрэг дэлхийн олон оронд эрүүл энх өсөн бойжиж байгаа аж. Түүний энэхүү амжилтыг үнэлж ОХУ-ын хөдөө аж ахуйн академийн Алс дорнодын доктор, профессор цолыг олгожээ.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа үр дүнгээр 2000 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухаанаар докторын зэрэг олгох эрдмийн зөвлөлийн хурлаар “Цаа бугын эврийг Монгол шар тостой хольж төөнө хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалсан нь” сэдвээр анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалжээ. Уг судалгааны ажлын үр дүнгээр цааны эврэн шар тосон төөнө хүйсээс доош байрлалтай “хий” хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй болох нь нотлогдсон гэнэ.

Мөн 2003 онд Монгол Улсын ШУА-ийн биологийн салбарын бага чуулганы дэргэдэх биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлөөр “Цаа бугын зарим эрхтний бүтэц, макро-микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалжээ. Энэхүү ажлаараа цаа бугын орооны булчирхайг дорно дахины анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж үр дүнг бодитойгоор гаргасан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube