Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

А.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй

6/ 9/ 2023    8 цаг 00 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор Make-up artist А.Баярзаяа уригдлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг А.Баярзаяа гэдэг. Make-up artist-аар ажиллаад 9 жил болж байна. Хажуугаар нь сүүлийн үед сошиал орчин инстаграм дээр фото модельд өөрийнхөө сонирхлоор хүч үзээд явж байна. Би сэтгүүлч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд анхныхаа хүүхдийг төрүүлээд, гэртээ суусан. Тэр хугацаанд би юунд дуртай билээ, юу хийж болох билээ гээд өөртэйгөө ярилцаад өөрийнхөө сонирхолтой дуртай юмнуудыг олсон. Тэр нь make up байсан.

-Make up artist болох нууцхан хүсэлтэй байсан гэсэн үг үү?

-Арван жилдээ эргэн тойрны найз нөхөд, ээжийнхээ нүүрийг будаж өгдөг байсан. Яагаад ч юм чи эгдүүтэй юм чинь нүүрийг маань будаад өг гэдэг байсан. Өөрийгөө өмнө нь нэг юманд тууштай хүн гэж боддоггүй байсан. Нэг юм эхлүүлээд л хаячихдаг байсан. Өөрийгөөө тууштай хүн биш юм байна гэж боддог байсан чинь үнэхээр дуртай юмаа олоогүй байсан юм байна билээ.

-Хүн дуртай ажлаа хийж байж л түүнээсээ кайф авдаг байх.

-Өөрөө өөрийгөө олон өөр төрхөөр харах дуртай, түүнээсээ кайф авдаг. Эмэгтэй хүний хувьд хамгийн том зэвсэг гэж бас хэлж болохоор нүүр будалт гэдэг зүйл бол өөрийгөө хүссэн төрхөөрөө өөрчилж харах боломжтой. Баяр ёслолд явах гэж байгаа чухал өдрүүдээрээ хүмүүс ирж будуулдаг учраас тухайн хүн өөртөө итгэлтэй болоод аз жаргалтай гараад явах нь надад  гоё урам зориг өгдөг. Тэгээд яг ийм зүйлүүдийг энэ мэргэжлээс мэдэрдэг.

-Сүүлийн үед бүсгүйчүүд гоо засал хийлгэхээс илүү make up-аар өөрийнхөө дүр төрхийг тодотгох болж. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хувьд мэс заслыг айхтар дэмжээд байдаггүй. Гэхдээ бас үгүйсгэдэггүй. Би өөрөө шаардлагатай зүйлээ хийлгэж, хөхний мэс засалд орж байсан. Хувь хүн өөрөө хүсэж байгаа бол хийлгэх шаардлагатай бол хүссэнээрээ хийлгэчих хэрэгтэй. Тэгвэл илүү өөртэй итгэлтэй байдаг юм байна.

Хөхний хагалгаанд “Чингүн” эмнэлэг дээр орсон. Уг нь багаасаа том хөхтэй охин байсан. Тэгээд тухайн үед тэрнээсээ их ичдэг, жижигхэн хөхтэй охидод атаархдаг. Том хөхнөөсөө их ичиж хүмүүсээр шоглуулдаг байж байгаад том болоод 2 хүүхэд ойрхон зайтай төрүүлээд хоёуланг хөхөөрөө хооллосон чинь нөгөө хөх маань байхгүй болчихсон. Том байж байгаад жижгэрсэн учраас арьс нь унжчихсан, үрчийчихсэн хөхөө хараад буцаагаад ямар нэгэн байдлаар нөхөх хэрэгтэй юм байна гээд хөхний хагалгаа судалж эхэлсэн. Дээрээс нь фитнесээр хичээллээд тав дахь жилдээ явж байгаа. Ерөөсөө л хөх хийлгэх шаардлагатай юм байна гэдгээ мэдэрсэн үе гэвэл фитнесийн тэмцээнд орох гээд бэлдэж байхад хоногийн 24 цаг ус уухгүй, хоолоо хасаад биеэ тултал нь тураадаг. Байж болох бүх өөхөө шатаагаад хорчийгоод ирэхээр бүр хавтгай цээжтэй болж байсан. Тэгээд тэр үед л үнэхээр хөх хийлгэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Өмнө нь судалж байхдаа зориглож шийдэж чадахгүй байсан. Фитнесийн тэмцээнд бэлдэж байхдаа хорчийтлоо тураад хавтгай цээжтэй болох үедээ бүр яг эргэж буцалтгүй шууд хөх хийлгэнэ гэж шийдсэн.

-Яагаад энэ эмнэлгийг сонгосон бэ?

- Мэдээж Монголд хөхний хагалгаа хийж байгаа эмнэлгүүдийг судалсан л даа. Эмчийнх нь ур чадвар, олон жил ажилласан туршлага, хаана сурч төгссөн зэрэг талаас нь судалсан. Чингүн эмч өөрөө европ стандартаар Европын орнуудаар сураад төгсөөд ирсэн. Сонгох болсон бас нэг шалтгаан нь жилдээ хэд хэдэн удаа Европ явж сурч байнгын өөрийгөө хөгжүүлдэг юм билээ. Дээрээс нь туршлагыг нь харж сонгосон.

Анх гадагшаа Солонгос явна гэж судалж байсан. Яг “Чингүн” эмнэлгийг олсныхоо дараа Монголдоо гадны түвшний хийж болох юм байна, болдог юм байна. Дээрээс нь дараа дараагийн үзлэг, үзүүлэх шаардлага гарахад Солонгос явах нь зардал шаардахгүй, Монголдоо бол ойрхон ойрхон хяналтдаа ороод байж болох юм байна гэж бодоод “Чингүн” эмнэлгийг сонгож хангалгаанд орсон.

-Хагалгааны дараах мэдрэмжээ хуваалцвал...?

-Хагалгааны дараа өглөө болгон өөртөө итгэлтэй сэрдэг болсон. Хэрвээ энэ талаар бодож үзсэн л бол шууд хийлгээд үзээрэй л гэж зөвлөмөөр байна. Хавтгай цээжтэй хөхгүй болчихсон үедээ ямар ч хувцас өмссөн миний өөрийн хувьд онцгүй харагдаад байсан. Харин одоо өдөр бүр ямар ч хувцас өмссөн гоё харагддаг байнгын өөртөө итгэлтэй байдаг. Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн  намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй, тийм натурал өөрийн юм шиг байдаг. Тэгээд ямар нэгэн зовиур хүндрэл байхгүй. Одоогоор хоёр жил гаран болж байна. Хөхний хагалгаанд орсны дараа улиралдаа нэг юм уу, жилдээ нэг хавдрын эсрэг үзлэгт хамрагдаад явах ёстой байдаг.

Энэ хугацаанд эдгэрэлт маш сайн байна. Элдэв янзын ямар нэгэн эргэлзээтэй, асуудалтай зүйл ерөөсөө байхгүй. Хагалгааны дараах үр дүн маш сайн байна гэж эмч маань хэлсэн.

-Хөх хийлгэсэн гэдгээ хүмүүсээс нуулгүй ярьдаг гэлээ. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Янз бүрийн доромжлол, дарамтууд ирнэ ээ. Хөх хийлгэсний дараа хиймэл хөхтэй хүүхэн байна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд маш их ирдэг. Эмэгтэйчүүд бие биеэ их хэмлэдэг доромжилдог, доошоо хийж дардаг юм шиг санагддаг. Хүн болгон ухамсартай байж нэг нэгэндээ хайртай, эерэг байгаад сурчих юм бол нийгэм ч бас өөрчлөгдөх юм болов уу гэж боддог. Ер нь бол Монголын нийгмийн хүмүүсийн хоорондын харилцаа асар их стресстэй. Тэр стрессээ хайр найргүй бие биедээ гаргаж, нэг нэгнээ доромжилж доош нь хийж кайф авдаг зүйл их байгаа санагддаг. Бүгдээрээ эерэг байвал тэгээд л болно доо.

-Make up artist, фото модель, фитнесийн тэмцээндээ бэлдэнэ, сургалт өгнө. Энэ бүхний хажуугаар ээжийн үүргээ гүйцэтгэнэ гээд их завгүй амьдардаг нь ажиглагдаж байна. Яаж зохицуулдаг вэ?

-Сошиал дээр ажилгүй юм шиг хүүхдээ хараад, хүүхэдгүй юм шиг ажиллаад эмэгтэй хүнээс хэтэрхий их юм шаарддаг гээд яваад байсан даа. Яалт ч үгүй амьдрал ийм л байна. Зохицуулж болгохоос өөр аргагүй шүү дээ.

-Make up artist хүний хувьд бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Материаллаг талаас нь зөвлөгөө өгмөөргүй байна. Өдөр бүр урт цаг гаргаад арьсаа арчлаарай, нүүрээ будаарай, уруулаа будаарай, гоё хувцаслаарай гэдэг ч юм уу тийм биш. Өөртөө хайртай байх гэдэг бол дотоод хүнээсээ эхэлдэг. Өөрөө өөрийгөө сонсох, ойлгох, мэдрэх. Өөрийгөө олно гэдэг нь чухал. Заавал гаднаа гоё сайхан байхдаа ач холбогдол өгч материаллаг зүйл дээр түлхүү анхаарахаас илүүтэй эхлээд дотоод хүн рүүгээ өнгийж өөрийгөө олоосой гэдгийг бүсгүйчүүддээ хэлмээр байдаг. Ялангуяа сүүлийн үед манай нийгэм дээр материаллаг зүйлс өмссөн зүүснээр нь ялгаж харьцдаг ч юм уу, нүүрээ будаагүй бол арчаагүйгээр нь дууддаг ч юм уу. Би тэрний эсрэг байр суурьтай байдаг болохоор эмэгтэйчүүддээ дотроосоо эхлээд өөрийгөө олоорой л гэж зөвлөмөөр байдаг.

Мэдээж энэ талын мэргэжлийн хүний хувьд арьсаа арчлаарай л гэж зөвлөмөөр байна. Хүмүүс арьсаа арчлаагүй байж будаад гоё болчихно гэж ойлгодог. Арьс буюу суурь нь гоё байж будалт, будаг маань гоё болдог. Ер нь арьс гоё байхад эмэгтэй хүн болчихдог доо. Тийм болохоор охид бүсгүйчүүддээ арьсаа гоё байнгын чийгшүүлж, арчилж байгаарай гэж зөвлөе.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.115Зочин   • 6 сарын 9. 8 цаг 57 минут

saihan huuhen bnoo



ШИНЭ МЭДЭЭ

Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ1 минут 19 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 20 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 43 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 49 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 1 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 28 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 40 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цагийн өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 12 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 17 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 23 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 31 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 55 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 12 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 19 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 8 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 11 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 44 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 2 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 17 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 22 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 26 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 29 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 8 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 41 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 57 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59
 Facebook Twitter Youtube