Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү

6/ 9/ 2023    9 цаг 37 минут

 Ирэх сонгуулийн хамгийн гол “өнгө” эдгээр өдрүүдэд тодорхой болох нь. Нэр дэвшигчдэд аль нэг хүйсийн эзлэх хувийг 30-аас доошгүй хувь байхаар санал нэгдсэнээ эрх баригч нам 100 хоногийн өмнө мэдэгдсэн. Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болгоомжилсоор байв. Хэдийгээр 30 хувь гэдэг тоо хүний эрхийн том дэвшлийг илэрхийлж байгаа ч энэ квотын талаар сөхөх бүрт 20 хувь болгон бууруулж дахиад молиго үмхүүлэх вий гэсэн айдас, болгоомжлол төрсөн хэрэг. Гэтэл энэ болгоомжлол бодит болон биелэж саарал ордонд суугаа эрх баригчид дахиад л хэлснээсээ буцаж парламентад тэгш төлөөлөл хангах зарчмыг байнгын хорооны босго ч давуулсангүй унагаж орхив. Өөрөөр хэлбэл, яг одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн хуульд хүйсийн тэгш төлөөлөл 30 хувь байх уу, 40 байх уу гэдгийг шийдэх хүмүүсийн 83 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Гэхдээ эхний байдлаар эрчүүд маань нэр дэвшүүлэх эмэгтэйчүүд олдохгүй гэсэн шалихгүй шалтаг хэлж суугаа гэх. Гэхдээ энэ удаагийн тэгш төлөөллийг хангах 30 хувийн квотоор улстөрчид, тэр дундаа хууль тогтоогчдын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа эрчүүд амласандаа хэр хүрдгийг харах сайхан боломж гарч ирлээ. Ялангуяа, олон улс, НҮБ-ын өмнө өгсөн амлалтдаа хүрэх эсэхийг энэ парламент шийдвэрлэх юм. Тиймээс Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа нийгмийн бүлгүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ хэмээн гишүүдийн тоог 40 хувиар өсгөчихөөд хүйсийн квотыг 40 хувиар баталж чадах зоригтой байх хэрэгтэй, Засгийн газрын 1:1 хүйсээр ээлжлэх жагсаалт, МАН-ын 30 хувь, АН-ын 40 хувь, ХҮН 50 хувь гэсэн амлалтууд нь юу болсон гэдгийг иргэний нийгмийнхэн хүчтэй шахаж шаардсаар байна. Учир юу гэвэл, өнөөдрөөс яг хоёр сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үеэр улс төрийн арван нам амлалт өгч, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулсан юм. Энэ үеэр нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангахаа амласан. Түүнчлэн шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн, улс төрийн албанд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизмуудыг хэрэглэхээ мэдэгдсэн. Ингэж амлаж гарын үсгээ зурж баталгаажуулсан нотолгоог хэвлэл мэдээллийн байгууллага, өдөр тутмын сонинууд хадгалж авч үлдсэн. Тиймээс намын дарга нар олон нийтэд, хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн өмнө амласнаа биелүүлэх эсэхээр сонгуулиар “худал” ярих эсэхийг нь  дүгнэж ч болохоор байна. Хэрэв амлалтаасаа урваж, нүүр буруулан тэгш төлөөллийн квотыг бууруулж дахиад л өмнөх шигээ молиго үмхүүлэх юм бол улстөрчид, эрэгтэйчүүд худал ярьдаг, хэлсэндээ хүрдэггүй гэдэг “тэнэмэл” яриаг өөрсдөө баталж өгнө. Бүр сонгуулийн гараан дээр ирээ ч үгүй байхдаа амлалтаасаа ухарч байгаа намын удирдлагууд сонгууль дөхөөд ирэхээр ямар араншин гаргах вэ гэдэг замын зураг зурагдаж эхэллээ. Намууд нэр дэвшүүлэхэд тэгш төлөөллийг хангах 40 хувийн квотыг эхний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унагасан. Гэсэн ч өчигдөр спикер болон Ж.Сүхбаатар нарын гишүүд дэмжиж оруулж ирснээр чуулганы хуралдаан дээр эргээд "бослоо".  Тиймээс өчигдрийн тухайд тэд хамгийн жендэрийн мэдрэмжтэй гишүүдээр нэрлэгдэв. Гэхдээ санаа амрах болоогүй. Дахиад хэлэлцүүлгүүд өрнөнө. Дэмжиж баталчихаад хэрэгжүүлэхдээ хүчингүй болгосон гашуун жишээ бий.

Жендэрийн тэгш байдал бол нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлох хамгийн чухал үнэлэмжийн нэг. Харин олон хүний эрх ашгийг төлөөлөх “бодлого” гаргах боломжийг бүрдүүлж өгөх үү гэдгийг шийдвэрлэхэд гол оролцоотой УИХ-д суудалтай намын удирдлагууд НҮБ-ын өмнө юу гэж амласныг эргэн сануулья. Мартсан бол эргэн санаг, үгүй бол худал ярьсных нь нотолгоо болох биз ээ.

УИХ-Д СУУДАЛТАЙ ГУРВАН НАМЫН АМЛАЛТ

 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийг 20 хувиас доошгүй байхаар тусгадаг ч бодит байдалд 17 хувиас хэтрэхгүй байгаа тул энэ удаад бодит чанарын өөрчлөлт бий болгох зорилго тавьж байна. Тиймээс одоо хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг 38/38 холимог тогтолцоогоор зохион байгуулах бөгөөд пропорционалаар нэр дэвшүүлэх хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байх зохицуулалт тусгах санаачилгыг МАН гаргаж, Засгийн газраар дамжуулан өргөн бариад байгаа. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалтыг баталж, хэрэгжүүлж чадвал жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүн гарна.

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Сонгуулийн ажлынхаа 60-70 хувийг эмэгтэй нэр дэвшигч рүүгээ чиглүүлэхээр төлөвлөж байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчийг аль хэцүү тойрогтоо, хэн нэгэн хүнд тавьж өгөхөөс илүүтэй нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийг ялуулах зорилгын төлөө нэгдэж, ажилладаг байх хэрэгтэй. Манай нам 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарласан. Намынхаа бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвших 300 эмэгтэйг бэлтгэж байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах гэх мэтээр ярих нэг өөр, хийж хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Гарын үсэг зурсан учраас бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Монгол Улс шинэчлэгдэж, хөгжмөөр, парламент олон талын төлөөлөлтэй болмоор, ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Үүний тулд үг биш, үйлдэл чухал. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог болгох, квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх мөн жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэх гэх мэт дэвшилт олон заалтыг манай нам дэмжиж байгаа. Бид бүхэн Засгийн газраас оруулж ирсэн эдгээр саналыг дэмжиж,  УИХ-аар батлуулах нь зүйтэй. Ирэх жилийн сонгуулиар манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байхаас гадна Улаанбатар хотын дарга зэрэг томоохон албан тушаалд эмэгтэй хүн томилох зарчим баримталж байгаа.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)

 

 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 34 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 57 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 3 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 14 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 41 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 53 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 13 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 26 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 31 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 37 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 45 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 9 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 26 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 32 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 22 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 24 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 37 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 57 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 16 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 31 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 36 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 40 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 43 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 22 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 55 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 10 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 41 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube