Энэ жил 39500 сурагч арван хоёрдугаар ангиа төгсөж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 2 хоног үлдээд байна. Энэ сарын 15-ны өдөр буюу Пүрэв гарагт Монголын түүх болон англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч 9:00 цагт өөрийн шалгалт өгөх газар ирсэн байх шаардлагатай.
Мөн шалгуулагч дараах 4 бичиг баримт зайлшгүй авчирсан байх шаардлагатай. Үүнд:
-Иргэний үнэмлэх
-Бүрэн Дунд Боловсролын гэрчилгээ
-Суудлын хуваарь
-Бүртгэлийн дугаар
Шалгалт явагдаад дууссаны дараа шууд засалтаар дүн оноог харах боломжтой эцсийн дүн оноог 24 цагийн дараа цахим сайтад байршуулдаг. Дүн оноотой батламж хуудсыг ecc.mn emongolia.mn цахим сайтаас харах, хэвлэж авах боломжтой аж.
Хуваарийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.