Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-12 нд нийтлэгдсэн байна.

Прокурор: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үндэслэлгүй хөрөнгөжиж 330 саяар орон сууц, 133 саяар “Lexus 570” худалдаж авсан

6/ 12/ 2023    15 цаг 45 минут

“Хөгжлийн банк”-ны хэргийн шүүх хурал өнөөдөр 40 дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хуралдааны үеэр прокурор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн үндэслэлгүй хөрөнгөжиж, хахуул авсан үйлдэл болон "НВЦ" ХХК-д зээл олгуулахын тулд Хөгжлийн банканд хэрхэн нөлөөлсөн талаарх баримтыг шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нарт танилцуулав.

Ё.Баатарбилэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар хэрэг үүсгэсэн гэж өмгөөлөгч нар нь тайлбарладаг боловч үндэслэлгүй хөрөнгөжсөн нь шалгалтын явцад баримтуудаар тодорхой болсныг прокурор хуралдааны үеэр онцлов.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017.07.18-ны өдөр СБД-т 330 сая төгрөгөөр орон сууц, 2017 оны 10-р сард 133 сая төгрөгөөр Lexus 570 худалдаж авсан бөгөөд орон сууц, автомашин худалдаж авсан мөнгөний эх үүсвэрээ тайлбарлахдаа АТГ-т худал мэдүүлэг өгсөн аж.

Прокурорын танилцуулсан баримтаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуучин байраа 160 сая төгрөгөөр зарж, УИХ-ын Тамгын газраас 50 сая төгрөгийн тусламж авч, цалингийн орлогоосоо 40 сая төгрөг нэмж СБД-т орон сууц авсан гэж АТГ-т мэдүүлсэн ч удалгүй өгсөн мэдүүлгээсээ буцжээ.  Мөн автомашин худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ худлаа тайлбарласан байна. Тодруулбал хуучин машинаа 100 сая төгрөгөөр зарж, эхнэр нь 30 сая төгрөгийн цалингийн зээл авч нийт 133 саяар “Lexus 570” худалдаж авсан гэж АТГ-т мэдүүлэг өгчээ. Гэвч хэргийг шалгах явцад Ё.Баатарбилэг нь өмнөх машинаа 100 саяар бус 60 саяар бусдад зарсан нь нотлогдсон байна. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг орон сууц, автомашин худалдаж авсан хөрөнгөө хэрхэн олсноо нотолж чаддаггүй өгсөн мэдүүлэг нь зөрдөг талаар прокурор хэлэв.

Мөн Хөгжлийн банканд нөлөөлж “НВЦ” ХХК-д зээл олгуулсан гэдгийг баримтаар шүүх бүрэлдэхүүнд танилцуулав.

Г.Жав

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube