Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-12 нд нийтлэгдсэн байна.

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

6/ 12/ 2023    16 цаг 03 минут

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Ги Мун газардлаа. Тэрбээр Төрийн ордонд маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж буй юм. Чуулга уулзалтыг Стэнфордын их сургууль, "Бан Ги Мун" сан болон БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна. Тус газрыг удирдаж ажилладаг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.

-Чуулга уулзалтад дээд хэмжээний зочид оролцохоор ирж байна. Ер нь энэ чуулга уулзалт ямар түвшний арга хэмжээ вэ гэдэг дээр тодруулга өгнө үү?

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд олон талаар, идэвх чармайлттай хамтран ажиллаж байна. НҮБ, түүний хүрээний болон салбар байгууллагууд, гишүүн орнууд, дэмжигчид, хамтрагчид гээд бүхий л арга хэрэгслээр яриа хэлэлцээ өрнөж байгаа. Учир нь энэхүү Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол аль нэг улс орны, бүс нутгийн хэмжээнд хийчих ажлууд бус, дэлхийн дахинаараа маш нарийн нягт хамтарч, харилцан хамааралтайгаар хийх ажлууд юм. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал юм. Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг ойлгож болно. АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан хамтран Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хамтын ажиллагааны нэг хэрэгслийг бий болгосон. Энэ нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт. Ноднин БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ үеэр 2023 оны чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, цар хүрээг нь өргөжүүлж хийхээр болсн нь маргааш эхлэх энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.

-Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудтай Улсын Их Хурлын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ бүхий л зохион байгуулалтыг хийж байгаа байх?

-Чуулга уулзалтын зохицуулалт, зохион байгуулалт, бэлтгэл, арын албаны бүхий л ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж байна. Дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа учир Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтарч байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-аас гадна БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, дээр нь дэлхийд нэр хүндтэй, нөлөөтэй эрдэмтэн судлаач нар гээд 50 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцоно. Энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, агаар орчин, хоол ундны зохицол, нийцлээс эхлээд зохион байгуулагч улсад тавигддаг олон нарийн шаардлагуудыг хангах шаардлагатай. Газар газраас цуглаж буй тэдгээр хүмүүсийн зорчих чиглэл, аяллын маршрут, цаг нарыг зохицуулах ч мөн ажиллагаатай шүү дээ. Чуулга уулзалтын хуралдаануудад тавигдах илтгэл, танилцуулгуудыг урьдчилан бэлтгэх, зочид төлөөлөгчдийн нийтлэг харилцдаг хэлнээ хөрвүүлэх, хурлын танхимын бэлэн байдал, дэг, хөтөлбөрийг төлөвлөх зэрэг ажлууд бол бүр эртнээс хийгдэж эхэлсэн. Энэ бүх ажлыг Тамгын газар нарийвчлан төлөвлөж, хамт олныхоо хүн нэг бүрийн хүч, сэтгэлээр цэгцтэй зохион байгуулж байна.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар жендерийн сэдвийг хэлэлцэх юм байна. Энэ сэдэвт манай улс төдийгүй Азийн бүс нутгийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байх шиг?

-Монголын нийгэмд өрнөж буй янз бүрийн хэлэлцүүлэг, хандлагаас ажиглавал жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн андуу ташаа ойлголт их байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор эрх мэдэлд хүрэх гэсэн эмэгтэйчүүдийн арга зам гэж тайлбарлах нь ч сонсогдож байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын болон бусад харилцаанд эрх тэгш оролцох, бие даан шийдвэр гаргах, аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байх учиртай ч хэвшиж тогтсон хэвшмэл хандлага, зан заншил, шашин, тухайн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин зэргээс шалтгаалаад нийгэм, гэр бүлийн харилцаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь ялгаатай болно. Энэ ялгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, тэгш бус байдал газар авах, шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн нэг хүйсийн мэдэлд орох зэрэг тоочихын аргагүй олон үр дагавар дагуулдгийг түүхийн олон жишээ сургамжаар нотолж болно. Цаашлаад жендэрийн эрх тэгш байдал нь тухайн улс орны төр засгийн хүлээн зөвшөөрөгдөх шинж буюу легитим шинжийн чухал эх сурвалж болдог. Тийм учраас улс орнууд бүр Үндсэн хуулийнхаа түвшинд авч үзэж, хүний жам ёсны, язгуур эрхийг хангахад ач холбогдол өгдөг. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, улс орны тогтолцоо, агуулга бүтцийг нарийн зурагласан дээд эрэмбийн баримт бичиг шүү дээ. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд орчин үед Үндсэн хуулийг жендерийн үүднээс харж, шинжлэн шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, түүний ач холбогдлыг улс орнууд хэрхэн үнэлж, ямар түвшинд авч үзэж байгааг Үндсэн хуулиас нь хардаг болсон. Үндсэн хуулийнхаа зарчим, хэм хэмжээнд үүнийг хэрхэн шингээж өгсөн бэ гэдгээр нь тухайн улсын ардчиллыг хэмжих боломжтой. Хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш, шударга байдал нийгэмд хангагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа.

-Маш сонирхолтой санагдлаа. Жендерийн нүдээр харвал Монгол Улсын Үндсэн хууль ямар бол?

-Энэ сэдвийг хөндөж судалсан, цогцоор нь барьж авсан эрдэмтэн, судлаач тун ховор. Парламентат ёс, төрийн тогтолцооны асуудлыг судалдгийн хувьд би цухас авч үзэж байна. Үндсэн хуулиудын жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг ерөнхийд нь хоёр ангилалд хуваан авч үзэж байна. Эхнийх нь формаль буюу хэлбэрийн, хоёр дахь нь субстантив буюу агуулгын тэгш байдал. Хэлбэрийн шинжтэй зохицуулалтад хүйсээр үл ялгаварлах, эрх тэгш байх зэрэг ерөнхий заалтууд багтана. Эдгээр нь Үндсэн хуулийн бусад хэсэгтэй хамтдаа хэрэгждэг онцлогтой. Тодруулбал, иргэний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй байх зэрэг эрх, эрх чөлөө нь аль ч хүйсийн хувьд адил тэгш байна. Ер нь Дэлхийн II дайнаас хойш боловсруулсан бараг бүх Үндсэн хуульд хэлбэрийн тэгш байдлыг хангах тухай ерөнхий заалтууд орсон байдаг. Гэвч шийдвэр гаргах орон зай, төлөөллийг олж авахад зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл боловч энэ нь хангалтгүй юм. Харин агуулгын шинжтэй зохицуулалт нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарч, тэдний аж амьдрал, эрх, эрх чөлөө, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоог нь хязгаарладаг улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон саад бэрхшээлийг арилгаж, “гарааны тэгш байдал” бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ шинж чанараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэлбэрийн шинжтэй зохицуулалттайд тооцогдоно. Манай улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой ерөнхий зохицуулалтууд боломжийн хэмжээнд байгаа ч төлөөллийн ардчиллын зарчим талаас нь авч үзвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бидэнд Үндсэн хууль дахь ардчиллын шалгууруудыг агуулгын хувьд хангах болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж: https://www.parliament.mn/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 14 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 цаг 16 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23
 Facebook Twitter Youtube