Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-12 нд нийтлэгдсэн байна.

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

6/ 12/ 2023    16 цаг 10 минут

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг. Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй.  2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:

-“Замын трасст 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар орж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2022 онд мэдэгдэх хуудас өгч, зөвшилцөлд хүрч, газар чөлөөлж дууссан. Зөвхөн “Эрэл” компанитай ойлголцоогүй. Өнгөрсөн жил гурван удаа албан бичиг өгсөн. “Эрэл”-ээс замын трассийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу холбогдох албаныхан судалж үзээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн төмөр замыг ашигладаг гэж байгаа боловч төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьсан. Бид зөвшилцөлд хүрэх гэж маш олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс хуулийн дагуу газрыг албадан чөлөөлж байна.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр “Бид өнгөрсөн жил дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ч газар чөлөөлөлттэй холбоотой долоодугаар сард ажил эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас “Эрэл” компанид албан бичиг өгч уулзсан. Төмөр замаа ашиглана гэдэг хариу өгдөг. Газрыг чөлөөлсний дараа газар шорооны ажил эхэлнэ. Хэрэв газраа чөлөөлчихвөл наймдугаар сарын 30-ны дотор замын ажлаа дуусгахаар төлөвлөсөн” хэмээлээ.

“Эрэл” компанид хоёр жил мэдэгдэл хүргүүлж, бүтэн жил ажил саатсаны дараа ийнхүү газрыг албадан чөлөөлж байна. Манай цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон байдаг. Энэ зуныг алдвал дахиад ирэх жилийг хүртэл хүлээхээс өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө албадан газар чөлөөлөхөөс аргагүй байгааг албаныхан хэлэв.

Эх сурвалж: https://www.ulaanbaatar.mn
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна2 цаг 42 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна2 цаг 53 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов3 цаг 1 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ3 цаг 8 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана3 цаг 31 минутын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина4 цагийн өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ9 цаг 58 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube