Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-12 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун-ыг хүлээн авч уулзлаа

6/ 12/ 2023    16 цаг 34 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.12/ Илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сангийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Эрхэмсэг ноён Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнгөрсөн жил БНСУ-ын Сөүл хотноо болсон Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үеэр ноён Бан Ги Мунтэй уулзаж, үр дүнтэй ярилцсанаа дурдаад, өнөөдөр НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар Улаанбаатар хотноо дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн төлөөх  хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, эрчим хүч, хүнс зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудыг нэг бөгөөд Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. Улс орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, боловсролын тогтолцоог сайжруулж, нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, тэр дундаа парламентын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нийслэл хотод сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулсан. Түүнчлэн олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнд үндэслэн дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой, ногоон, ухаалаг “Шинэ Хар Хорум” нийслэлийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар сонордуулав.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талын чухал ач холбогдолтой болохыг ноён Бан Ги Мун тодотгоод, Улсын Их Хурлын даргын хүчин чармайлт, манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг бүс нутгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцдог, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг нэгдсэн платформ болгохын зэрэгцээ бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий байдлыг харгалзан хөгжүүлэх гарц шийдлийг олохыг зорьж байна. Чуулга уулзалтын хүрээнд Алтай судлалын олон талт асуудлыг авч хэлэлцэн, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах юм. Мөн ирээдүйн манлайлагчдыг нэгтгэдэг байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний гол үр дүн байх болно” хэмээгээд Эрхэмсэг ноён Бан Ги Мунд эрүүл энхийг хүсэж, ажлын амжилтыг ерөөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube