Ардчилсан Намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр хойшлуулаад байсан нүүрсний сонсголыг яаралтай явуулаач гэх шаардлагыг УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээллээ.
Энэ талаар тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Ганибал "Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдах 100 гаруй хүнийг нэрийг зарлах хуралд түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг бид зургаан цаг хүлээсэн. Удаан хүлээлгэсний эцэст хуралдаа ирсэн ч хойшлуулъя гэдэг санал гаргасан.
Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бейсен бид хоёр сонсголыг явуулах ёстой гэсэн саналыг сөрөг хүчний хувьд тавьсан боловч, МАН-ын гишүүд болон ХҮН намын дарга Т.Доржханд нар дэмжиж хойшлуулсан.
Түүнээс хойш түр хороо хуралдаагүй. Г.Ганболд гишүүн зургаан цаг алга болохдоо УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, чиглэл авсан юм билээ. АТГ-аас хойшлуулах шийдвэр гаргасан нь шалтгаан биш. Ер нь МАН-ын удирдлагууд энэхүү сонсголыг хойшлуулахад нөлөөлсөн гэсэн үг" хэмээв.
Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.