Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 мВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 Мвт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг Эрчим хүчний яамнаас албан ёсоор зарласан байна. Тендерийн бичиг баримтыг 5000 ам.доллараар Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Их Монгол Улс” гудамж, Сакура
Тауэр, 902 тоотоос худалдаж авах аж.
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12.00 цаг-т нээх юм байна.
Төслийн зорилго нь Тавантолгой дулааны цахилгаан станц төслийг хугацаанд нь чанартай, бүрэн хэрэгжүүлж, түлхүүр гардуулах нөхцөлөөр станцыг барьж ашиглалтанд оруулснаар Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай бүрэн хангана гэж үзэж байгаа юм.
Уг станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, мөн Оюутолгой ХХК-н уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой. Тус станцаас ялгарах хийн хэмжээ нь Монгол Улсын MNS6298:2011 стандартыг хангасан, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, усны хэрэглээ нь хамгийн бага байхаар төлөвлөгдсөн, агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий бүрэн автоматчилагдсан байх юм.
Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000 ажилчин, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн төсөлд тусгасан байгаа.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Ямарч үр дүнгүй хүний нүдэнд ажил хийж байгаа гэж харагдах гэсэн хийсвэр тендер. Зайл дөрвөд хүн