Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Дамодар Бачани: Улаанбаатар хоттой цаашид хамтран ажиллах, тав дахь хотоороо сонгох боломжтой эсэхийг судлахаар ирлээ

6/ 13/ 2023    9 цаг 02 минут

НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төлөөлөгч нартай уулзаж, тус агентлагаас хэрэгжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд (Asia Resilient Cities)” төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах замаар илүү тэсвэртэй, тогтвортой хотыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Улаанбаатар хот нь 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага солилцон, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Мөн цаашид хотын дэд бүтцийг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах замаар илүү тэсвэртэй хот болохын төлөө зорьж байна. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахыг эрэлхийлж байна” хэмээсэн юм.

“JSI Сургалт, судалгааны хүрээлэн”-гийн Азийн тэсвэртэй хотууд төслийн дэд захирал Дамодар Бачани “Бид “Азийн тэсвэртэй хотууд” төслөө газар хөдлөлт олон болдог Индонез, үер ихээр буудаг Энэтхэг, хэт халдаг Бангладеш болон агаарын бохирдол ихтэй Кыргызстан зэрэг Азийн дөрвөн улсын дөрвөн хотод хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжүүлэх хотоо сонгохдоо уур амьсгалын өөрчлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нь гол шалгуураа болгодог. Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломжийн талаар судлахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, цаашид хамтран ажиллах тав дахь хотоороо сонгох боломжтой эсэхийг судлах гэж ирсэн юм” гэв.

Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга И.Баатархүү Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах “Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана17 минут 47 секундын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина46 минут 47 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...6 цаг 43 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ6 цаг 45 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25
 Facebook Twitter Youtube