Чингэлтэй дүүрэгт бага насны хүүхдээ дэлгүүрт орхиж явсан эмэгтэйг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгаж буй. Хүүхдийг хаях, төөрүүлэх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ татгалзсан бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх заалттай байдаг.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих.
Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.