Арилжааны банкууд бүх төрлийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-аас үзээд шүүхээр хянан шийдүүлэхээр болсон.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан. Харин дээд шүүх энэ хэргийг хянаж үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.
Үүний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэн ШӨХТГ-аас давж заалдсан ба давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийх саналыг гаргасан байна.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхлэх тов зарласан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.